10. Танилцацгаая

476 46 0
                                    

Kang Yejin

Ёнжүны "бид чинь найзууд шүү дээ" гэх энэ үг намайг бага ч гэсэн тайвшруулж чадаж байх ажээ. Миний бодсоноос ч илүү уужуу сэтгэлтэй юм. Олон жилийн дараа шинэ найзтай болж байгаа нь энэ үү?

Тэр найз маань бүр Ёнжүн байгаад илүү их баярлаж байна. Бомгю, Сүбин хоёр миний дутууг гүйцээдэг шиг тэр ч бас намайг хамгаалж чадах юм шиг. Тэр хоёроос хойш зөндөө хүнтэй учирч байсан ч сэтгэлд нийцэж намайг дулаацуулж чадах тийм ч их байгаагүй. Үгүй ээ угаасаа ч байгаагүй юм байна.

Би ч баярласандаа болоод түүнийг тэврэх нь холгүй "Тэгвэл, явцгаая! Сургуулиасаа гараад ирсэн юм чинь гадуур зугаалцгаая! Би чамайг хоолонд даая" гээд үнэхээр чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлэхийг хүсэж байсан юм.

Ёнжүн "Тэгье ээ, сайхан санаа байна"

Би "Би хоёр найзаа дуудчихвал дургүйцэхгүй биз дээ?"

Ёнжүн "Зүгээр ээ, харин ч олуулаа байвал илүү хөгжилтэй байна байх"

Би "За тэгвэл тэднийг ирээд ав гээд хэлчихье" гээд Бомгю руу залгалаа.

Бомгю "За яасан, нөгөө асуудлаа шийдсэн үү?"

Би "Тийм ээ, за тэр яах вэ. Сүбин та хоёр завтай байгаа биз дээ? Би нэг найзтайгаа хамт сургуулийн гадаа хүлээж байя! Хурдан машинтайгаа хүрээд ир. Уулзахаараа бүх юм аа ярьж өгье" гээд шууд таслав. Тэгэхгүй л бол элдэв юм шалгаагаад мөдгүй.

Тэднийг хүлээнгээ сургуулийн хашааны гадна байдаг саравчинд суугаад бага сага зүйлс ярилцана.

Би "Чи яагаад намайг найз аа гэж бодсон юм? Хоёулаа тийм ч дотно биш ш дээ"

Ёнжүн "Зүгээр дээ, тийм ч хэцүү асуудал биш. Зүгээр л надад таалагдсан л бол миний найз гэсэн үг. Өчигдөр ч бас хоёулаа хөгжилтэй байж яг л найзууд шиг байсан болохоор" гээд бага зэрэг инээмсэглэлээ.

Би "Баярлалаа, чи ч бас надад таалагдсан шүү. Найзууд болсондоо баяртай байна" гээд гараа сунгав.

Тэр ч миний гарнаас зөөлөн атгаад "Надад ч бас" хэмээнэ.

Ингээд сууж байтал нөгөө хоёр маань ч ирлээ. Би машины барааг нь харсан даруйдаа түүнийг дагуулан машинд нь үг дуугүй суулаа.

Намайг харсан Сүбин, Бомгю хоёр мэл гайхаж орхижээ. Ёнжүн ч бас ялгаагүй. Бүгд над руу юу ч ойлгоогүй байрын харцаар ширтэнэ.

Би энэ эвгүй байдлаас гарахын тулд худлаа чанга чанга инээгээд "Юу- Аан тэгэхээр танилц! Энэ бол миний хамгийн сайн найзууд болох Бомгю болон Сүбин! Харин энэ хүн бол миний шинэхэн найз, надад тусалсан хүн Ёнжүн!" гээд дахиад л тэнэг хүн шиг эв хавгүй инээлээ. Сүбин нэг сайн харж байснаа "Танилцахад таатай байна. За хөдөлцгөөе, хаашаа явах уу?" гэж намайг энэ байдлаас аврах мэт дуугарлаа.

EVERYTHINGWhere stories live. Discover now