2. Өнгөрсөн бүхэн

637 73 0
                                    

Kang Yejin

Ахин нэг жирийн өглөө. Яг л хуучин хэвээрээ байдаг юм байдаг чигээрээ.
Энэ гэрт тэртээ 4 жилийн өмнөөс эхэлсэн өнөөх уур амьсгал байсаар л. Тэр үеэс хойш өөрчлөгдсөн юм бараг алга.

Ганц өөрчлөлт гэвэл би л байгаа бололтой.

Уг нь манайх гэдэг айл энгийн л хүмүүсийн адил амьдардаг байсан нь саяхан мэт. Аав ээж нь ажлаасаа тарж гэртээ ирээд охиноо халуун дотноор тэврэн авч болсон бүх зүйлсээ хөгжилтэйгөөр нэг нэгэндээ хуучлаад л.

Манайх ийм л жаргалтай байсан. Бас удалгүй эцэг эх маань өөрсдийн хувийн бизнесээ ч эхлүүлэхээр болсон. Тэд минь ч хүссэн зүйлдээ хүрэхийн тулд хичээсээр л байлаа. Ердөө л тэдний хүссэн зүйл нь намайг юугаар ч дутаалгүй, хэний ч доор орохооргүй, нүүр бардам инээмсэглэж явахыг минь харах байсан хэрэг.

Харин хэзээнээс ч юм өөрчлөгдчихсөн байсан.

Тэднийг дөнгөж бизнесээ эхлээд хөл дээрээ дөнгөж тогтож байхад би байнга эмээ дээрээ байж, эмээгийн гэрийн ойролцоо сургуульд сурах болов. Гэсэн ч амрах бүртээ эцэг эх маань эмээ бид 2 дээр ирж бүхэл өдөржингөө хамт байдаг байж билээ.
Ингэж явсаар бараг нэг жил өнгөрч тэдний минь хүсэж байсан зүйл биелэлээ олж манайх нэлээн чинээлэг болсон юм.

Эхэндээ сайхан л байсан. Хамтдаа том байшиндаа хөгжилдөж гэр дүүрэн инээлдээд л. Гэхдээ хэзээнээс ч юм зарим зүйлс өөрчлөгдсөн байлаа. Чухам юу буруу байсан болоод энэ бүхэн өөрчлөгдсөн юм бол?

Би ч дунд сургуулийн сурагч болоод жил ирэх тусам л ухаан суусаар. Том болох тусам аав ээж хоёрын хоорондын харилцааг ч бага багаар гадарлах болсон юм. Хэзээнээс ч юм бүү мэд. Нэг л мэдэхэд манайх гэдэг айл үнэхээр хөндий болж аав ээж хоёр бараг өдөр бүр хэрэлддэг болчихсон гээч.

Магадгүй эрх мэдэлд шунасан хэн ч болов ийм болдог юм байх даа гэж бодсоор өдөр хоногийг өнгөрөөнө.

Гэвч тэр Тэхён гэх гэнэтхэн гарч ирчхээд юу ч болоогүй мэт амьдралыг минь орхиод гарсан залуугаас хойш би ч бас бага багаар өөрчлөгдсөн мэт санагддаг юм.

Гэсэн ч одоо ч сэтгэлийн минь гүнд нууцхан хүн чанар, хуучны гэнэн цайлган Еэжин оршсоор л байсан юм билээ.

Ангид орж ирэхэд бас л өнөөх танил уур амьсгал хэзээ ч өөрчлөгдөхгүй хэвээр.

Хэдэн охид нийлж хов базаж, зарим хөвгүүд нийлж суугаад утас оролдож чанга чанга инээлдээд л. Эсвэл зарим нэг хогийн амьтад нь охидтой сээтэгнээд. Жишээ нь Кан Тэхён гэгч байна, түүнийг би яаж ийм байж чаддагийг огт ойлгодоггүй юм.

Хичээл орохоос 5 минутын өмнө бүх хүүхэд цугласны дараа Тэхён самбарын урд гарч гэртээ үдэшлэг хийх болсноо зарлах аж.
Хүүхдүүд ч дуртай нь аргагүй шуугилдацгаана.

Тэхён "Бүгдээрээ ирвэл баярлана шүү." гээд над руу хальт нүднийхээ үзүүрээр харах шиг болов.

Ингэх тусам сонирхолтой санагдаж байх чинь.

Бидний дунд болсон явдлаас хойш харин ч хүний мууг үзэх дуртай болсон би "Бүгдээрээ очихгүй бол манай Тэхён гомдох байлгүй дээ. Тийм биз? Ийм сайхан завшаан тохиож байхад би лав очно" гэж тохуурхан хэлэхэд ангийн хүүхдүүд намайг дэмжин дор дороо шуугилдах аж.
________________________________

2022.01.01 🧚‍♀️

EVERYTHINGWhere stories live. Discover now