3. Үдэшлэг

615 69 3
                                    

Kang Yejin

Өөрийгөө бэлдэхэд тийм ч их цаг орсонгүй.

Хар өнгөтэй богино даашинз, хар өсгийт хоёрыг хослуулан нүүрээ будалгүй зүгээр л уруулаа зөөлөн ягаан өнгөөрөө бага зэрэг өнгөлж будаад энэ дэлхий дээр ганцхан хувь байх, зөвхөн надад зориулсан "UJ" гэж алтаар сийлсэн алмазан чимэглэлтэй зүүлтээ зүүж өөр гоёл чимэглэл зүүлгүй орхилоо.

Бас үнэртэнээ ч мартсангүй. Хамгийн хайртай тийм ч үнэтэй биш байдаг л нэг тансаг, брендийн биш энгийн тоорын үнэртэй усыг авч өөрийгөө тойруулан хэд хэд цацлаа. Эмээ минь төрсөн өдрөөр минь цуг явж авч өгсөн цагаас хойш надад хэчнээн нандин болсныг бодон нүүрэнд инээмсэглэл тодрох аж.

Энгийн атлаа чамин.

Дахиад л гэрт гэрийн үйлчлэгч бид хоёроос өөр хүн байсангүй. "Гарчхаад ирье" гээд гараа даллаад, үүдэнд өлгөөтэй байх хар хүрэмээ аван мөрөн дээрээ тохоод гэрээсээ гарлаа. Гэрээс гарч машиндаа нямбай гэгч нь сууж очих газар луугаа зүглэв.

Нэг мэдсэн ирчихэж. Юу ч юм бодоод хэсэг ухаан санаагаа алдчихсан байна. Юу бодсоноо өөрөө ч сайн мэдэхгүй ч нүүрэнд минь инээмсэглэл тодорчихсон байх юм.

Намайг харсан бүгд мэл гайхаж байгааг мэдэж байлаа. Найзтайгаа хоёр гурваараа ирсэн хэд нь ам амаа булаалдан шивнэлдэнэ.

Тэднийг тоолгүй зүгээр л байшин руу орлоо. Гэхдээ дотор үдэшлэгийн эзэд алга.
Удалгүй ар араасаа хүмүүс цувран орж ирж байшин дүүрээд ирлээ. Орж ирсэн хүн бүрийн нүд над руу чиглэж байгааг хэн ч харсан мэдэхээр байна. Жаахан эвгүй л юм.

Гэхдээ зүгээрээ. Энэ чинь л миний гол төлөвлөгөө шүү дээ.

Хүмүүс шуугилдаад эхлэхэд тэдний шуугилдаж буй зүг рүү харвал үдэшлэгийн эзэд дээд давхраас бие биенийхээ гараас атгасаар гарч ирж байв.

Инээдтэй харагдаж байна. Тэдний намайг хараад үзүүлэх хариу үйлдлийг дотроо төсөөлж бодон инээмсэглэнэ.

Тэд ч хүмүүсийн голд ирэн зогсоод "Бидний үдэшлэгт ирсэнд баярлалаа" гээд инээмсэглэх аж. Харин Тэхёны найз охин гэгдэх Сохи нэртэй охин намайг хараад тэр инээмсэглэл нь ор мөргүй алга болчих нь тэр.

Би ч үүнийг мэдсэн мэт л худлаа инээмсэглэн зогсолтгүй түүн рүү ширтэнэ.
Сайхан байна шүү. Ялалтын мэдрэмж.
________________________________

Үдэшлэг ч эд дундаа орж байна. Яахав хөгжилтэй гэж хэлж болох л юм. Тэнд манай сургуулийн хүүхдүүдээс гадна өөр хүүхдүүд ч бас ирсэн байх аж.

EVERYTHING Where stories live. Discover now