5. Төрсөн өдөр

572 57 1
                                    

Сүбины машинд сууж явах замдаа элдвийг ярьсаар явна.

Сүбин "За тэгээд ах нарыгаа байхгүй үед ямар байв даа. Хайр дурлал яриад л яваад байсан" гэсээр намайг шоолох аж.

Би "Яахав дээ. Хоёр өөдгүй худалч хүнтэй таараад хамт сурна л гээд байсан намайг хаяаад явчихсан л байна лээ. Өөр тайван дөө" гэсээр би ч мөчөөгөө өгөхгүй ам уралдуулна.

Сүбин "Хичээл ном нь сайн уу? Мэдэхгүй юм байвал ухаантай ахаасаа асууж болно шүү" гээд нөгөө хөөрхөн хацрын хонхорхойгоо гаргаад инээгээд уналаа.

Би "Битгий сэдэв өөрчлөөд бай. Тэглээ ч та хоёр байсан ч байгаагүй ч би хичээлдээ сайн. Бас хэдэн насны зөрүүгээрээ гайхуулж байх шив дээ. Хөгшин юм чинь. Аа тийн Бомгю яасан. Надтай ирж уулздаггүй юм уу. Би одоо өөрөө очих ёстой юм байх даа. Муу өөдгүй амьтан. Уучлахгүй дээ!"

Сүбин "Тэгвэл намайг уучилсан юм уу? Харин ч бид хоёр онгоцоор буугаад л шууд чам дээр ирж байхад" гэж хошуугаа унжуулна.

Би "Том болсон ах гээд байсан яасан хүүхэд шиг зантай юм бэ дээ. Яахав би чамайг бол өршөөсөн. Харин Бомгю-г бол харж байгаад л болно доо"
________________________________

Тэр хоёрын бэлдсэн ресторан руу орж бэлдсэн өрөөнд нь ортол дахиад л Бомгю байсангүй.

Би "Энэ муу золиг чинь одоо л жинхнээсээ уур хүргэж байна даа. Өршөөхгүй дээ" гэсээр суудалдаа суулаа.

Харин Сүбин "Одоо ирэх байх аа. Уг нь ирсэн л гэсэн дээ" гэж мэдэн будилна.

Бид хоёр дөгөж орж ирээд сууж байтал гэнэт гэрэл унтарч өрөө бүхэлдээ харанхуй болох нь тэр. Жаахан цочих шиг болон эргэн тойрноо харсаар.

Тэгсэн гаднаас нэг хүн орж ирэх дуулдлаа. Орж ирээд шууд л дуулаад эхлэх нь тэр. Сүбин ч бас хамт дуулж байх аж.

"Төрсөн өдрийн мэнд хүргэе ээ. Төрсөн өдрийн мэнд хүргэе ээ. Төрсөн өдрийн мэнд хайртай Еэжиндээ! Төрсөн өдрийн мэнд хүргэе ээ. Хүслээ шивнээд лаагаа үлээгээрэй" гэхтэй зэрэгцэн гэрэл буцан аслаа.

Өнөө орж ирсэн хүнийг харвал Бомгю дүрээрээ зогсож байна. Малийтал инээчихсэн өөдөөс харж байгааг нь. Би гайхсан ч ямар ч байсан хүслээ шивнэсэн дүр эсгээд лаагаа үлээгээд инээмсэглэлээ.

Тэдэн рүү гайхсан харцаар ээлжлэн ширтэхэд Бомгю "Биднийг явсанаас хойш олигтой ч төрсөн өдрөө тэмдэглээгүйг чинь мэдэж байна аа. Тиймээс бид хоёр ирсэн болохоор нөхөж тэмдэглэж байна гээд инээв.

EVERYTHINGWhere stories live. Discover now