11. Бом баавгай 🐻

447 50 0
                                    

2022.03.13

Author's POV

Дөнгөж л 12 цаг өнгөрөв үү үгүй юу нэгэн бяцхан баавгай гэмээр залуу шууд л утсаа шүүрч аван хэн нэгнээс юм хүлээж буй мэт утсаа атгасаар байн байн шалгаж харан өрөөн дундуураа холхисоор байх аж.

Төд удалгүй утсанд нь мэдэгдэл ирэхэд залуу цочин харвал энгийн л нэг зар сурталчилгаа байх юм гэнэ. Харин энэ түүний хүлээсэн зүйл биш бололтой урам нь хугарсан байдалтай орон дээрээ хүчтэй нь аргагүй уналаа.

Нойрондоо дийлдэн зүүрмэглэж байтал түүний утас дуугарах нь тэр. Хүү баярлан хэн гэдгийг нь ч харалгүй утсаа аван "Байна уу?" хэмээн баяртай нь аргагүй өгүүлнэ.

"Сайн уу? Төрсөн өдрийн мэнд" гэх нэгэн эрэгтэйн хоолой сонсогдлоо.

Залуу хэн байж болох вэ гэж бодож байгаад уулга алдан "Аан, Ёнжүн уу? Маш их баярлалаа. Чамайг санаж байна гэж бодсонгүй шүү" гээд гэнэн инээмсэглэл тодруулна.

Ёнжүн "Мэдээж! Чи надтай уулзчихаад л зогсоо зайгүй өөрийнхөө төрсөн өдрийг яриад байсан болохоор яаж мартаж чадах билээ" гээд инээлээ.

Бомгю харин "Аа тийм шдээ" гээд ичсэндээ нүүр нь улайх аж.

Ёнжүн "Би жаахан орой хүргэчихсэн үү? Бараг мартах шахаж. Мэдээж Сүбин, Еэжин хоёр мэнд хүргэсэн л байх даа"

Бомгю "Үгүй дээ, харин ч хамгийн түрүүнд хүргэлээ. Маргааш төрсөн өдрийн үдэшлэгийнхээ урилгыг явуулна аа" гээд утсаа таслав.

Харин залуугийн хажуу талын өрөөнд түүний сайн найз болох туулай царайт нь түүний төрсөн өдрийг мартан аль хэдийн нойрондоо дарагджээ. Нөгөө найз нь ч мөн адил.

Бомгю "За яах вэ! Та хоёрыг болгоод өгнө дөө" гэсээр орондоо орлоо. Үнэндээ баавгай залуу битүүхэндээ найзуудыгаа мэнд хүргэхийг хүлээж байсан нь энэ ажээ.

Kang Yejin

Өглөө хэн нэгнээс маш олон дуудлага ирсэн байх нь тэр. Амралтын өдрөөр хэн нь ингэж утга учиргүй их залгадаг байна аа гэсээр утсаа шалгатал Бомгю байлаа.

Юу болсон болоод гэж бодсон ч нээх тоосонгүй. Харин утсанд нэгэн мэдэгдэл ирээд харвал "Ээ бурхан минь таг мартчихаж" гэж өрөөгөөрөө дүүрэн орилсоор орноосоо босов. Энэ мэдэгдэл нь найзуудынх нь төрсөн өдөр болгоноор нь мартахгүй гэж бодсон болохоор бүгд бие биенийхээ утсан дээр хадгалсан мэдэгдэл байсан юм.

EVERYTHINGWhere stories live. Discover now