9. Найзууд

460 51 0
                                    

Босоод цайгаа уугаад сууж байтал утас дуугарлаа. "Байна уу? Өглөөний мэнд" гээд инээмсэглэсээр утсаа авав.

Сүбин "Хөөе, чи саяхан цацагдсан нийтлэл харсан уу?"

Би "Юу, ямар нийтлэл би дөнгөж сая л бослоо" гээд Сүбины сандарсан хоолойг сонсоод нэлээн гайхах аядлаа.

Сүбин "За тэгвэл би явуулъя. Харин харчихаад над руу залгаарай" гэчхээд шууд утсаа тасалчихав. Удаа ч үгүй Сүбинээс зурвас ирлээ.

"Солонгосын тэргүүлэгч "KJ" корпрацийн Кан ерөнхийлөгчийн охин Кан Еэжин болон түүний түнш болох TOWWR барилгын захирлын хүү Кан Тэхён нар үерхэж байгаа юу?"

Ороод харвал өчигдөр Тэхёнтай уулзаж байх үеийн зураг хэд хэд байлаа. Гэхдээ доош гүйлгэх тусам Ёнжүн бид хоёрын зураг гэхдээ гол нь Ёнжүны нүүр тийм ч тод биш харин минийх илт мэдэгдэхээр байсан юм.

"Өчигдөр "KJ" корпрацийн тал түншүүдтэйгээ хамт өргөн хэмжээний цэнгүүн хийсэн билээ. Харин энэ үеэр тэдний өв залгамжлагчид буюу хүүхдүүд нь ч бас хамт байсан бөгөөд Кан ерөнхийлөгчийн охин, Кан захирлын хүү нар хамтдаа ихэд хөгжилтэй байгаагаар нэг дуранд өртжээ. Үүнээс үзэхэд ихэнх хүмүүс тэднийг бизнес хамтрагчдаас илүү дотно харилцаатай гэж үзэж байгаа юм" гэх мэдээлэл байлаа.

Итгэж өгөхгүй нь. Яагаад? бүр энэнд нь хүртэл Ёнжүн орооцолдчихож. Дахин доош гүйлгээд сэтгэгдлүүдийг уншив.

"Хөөх, гайхалтай! Тэхён үнэхээр царайлаг. Еэжин ч азтай юм аа"

"Хоёулаа томоохон хөрөнгөтнүүдийн хүүхдүүд! Тэд нийлвэл ч юу болох бол доо. Итгэмээргүй юм!"

"Еэжин угаасаа хөөрхөн. Тэрний эргэн тойрноор үргэлж царайлаг залуус хүрээлдэг гэдэгт мөрийцье"

"Гэхдээ тэд нэг сургуульд хамт явдаг гэж сонссон. Бүр болоо ч үгүй нэг анги гэсэн цуурхал хүртэл байдаг"

"Дөнгөж ахлах сургуулиасаа л олны анхааралд байгаад л. Дараа жил сургуулиа төгсөнө биз дээ?"

"Үнэндээ Еэжин илүү хайран санагдаж байна. Еэжинд түүнээс илүү царайлаг залуус арав хориороо л олдох байх"

Ингээд уншаад л байвал зөндөө байна. Балмагдаад сууж байтал Сүбин залгах аж.

Сүбин "Зүгээр үү? Уншсан уу?"

Би "Зүгээр ээ! Нэг юмыг ойлгочих шиг боллоо. Санаа зоволтгүй, харин ч сэтгэл өөдрөг болчихлоо. За дараа залгая" гэчхээд ёжтой инээмсэглэл тодруулаад утсаа тайвнаар тасаллаа.

EVERYTHINGWhere stories live. Discover now