23. Төгсөлт

347 37 17
                                    

Author's POV

Энд тэнд гоёлын даашинз, дэгжин хослол өмссөн төгсөх ангийн сурагчид нүүр дүүрэн инээмсэглэсээр хайрт нэгэнтэйгээ зургаа татуулах дүр зураг үзэгдэж сургуулийн гадна талбай битүү хүн, инээлдэх хүүхдүүдийн чимээгээр дүүрчээ.

Харин сургуулийн хашааны гадна өөртөө зохихоор хээнцэр хувцасласан 40 орчим насны насандаа баймааргүй залуу үзэсгэлэнтэй төрхтэй эмэгтэй орох эсэхээ шийдэж ядан зогсоно. Гартаа энэ дэлхий дээр хэнээс ч илүү хайрладаг үрдээ өгөхөөр авсан томоос том цэцгийн баглаа барих аж.

Ардаас нь хэн нэгэн санамсаргүйгээр түлхэх шиг болоход хойш харвал цав цагаан царайтай, хурц нүд, өндөр хамар, дулаан инээмсэглэл тодруулахын сацуу гааны үнэртэй сүрчигээр өөрийгөө чимсэн залуу хүү байх нь тэр.

Хүү дулаан инээмсэглэл тодруулсаар доош бөхийн "Уучлаарай. Ингэхэд та дотогшоо орохгүй хэрэг үү? Хурдан орохгүй бол бараг л шахцалдаад орж чадахааргүй болох нь" гээд дахин нэг удаа бөхийгөөд "За би орлоо. Баяртай" гээд цааш гүйн явахдаа "Еэжин аа" хэмээн орилсоор оров.

Үүнийг сонссон эмэгтэй түрүүчийнхээсээ ч илүү сандран орох эсэхээ шийдэж ядсаар л. Гэсэн ч охин нь түүнийг заавал ирээсэй гэж хүссэн тул хөлөө удаанаар зөөсөөр сургуулийн хашаа руу орлоо.

Нүд гүйлгэн охиноо хайсаар сая нэг олох нь тэр. Холоос ажаад харвал саяны хүү Еэжины хажууд зогсон инээмсэглэсээр их л дотноор ярилцаж харагдана.

Үүнийг харсан эмэгтэй өөрийн эрхгүй инээмсэглэн "Надгүйгээр үнэхээр сайн өсжээ" хэмээн амандаа шивнээд амжив.
Бас л удаанаар алхсаар охин дээрээ зориглон очлоо. Харин охин нь түүнийг хараад түрүүнийхээсээ ч илүү их баяртай байгаа мэт илүү тодоор инээмсэглээд юу ч хэлэлгүй ээжийгээ очин тэврэн авах ажээ.

"Та байхгүй хэдэн сар үнэхээр хоосон байлаа. Үг дуугардаггүй ч нүдэнд харагдаж байвал сайхан байдаг байсан юм. Санасан...бас уучилсан. Тийм болохоор одоо миний л хажууд байгаарай" хэмээн хэлж дуусаад тэврэлтээ салгав.

Ээж охин хоёрын хоёулангийнх нь нүдэнд нулимс цийлэгнэжээ. Харин өмнөх олон удаагийн нулимсуудаас ялгаатай нь энэ бол баярын басхүү санасан сэтгэлийн нулимс юм санж.

Еэжин буцан Ёнжүны гараас хөтлөн "Ээж ээ! Танилцаарай миний найз залуу" гэхэд Ёнжүны гар хөлөрч шууд л сандраад ирэв.

Ёнжүн дахиад л бөхийгөөд "Сайн байна уу? Чүэ Ёнжүн гэдэг. Еэжины найз залуу бас ангийнх нь хүүхэд" гэсээр үг бүрээ зөөн арай ядан өгүүлбэрээ дуусгалаа. Өмнө нь ерөөс ийм байхыг нь үзээгүй Еэжин инээд алдан чихэнд нь ойртоод "Тайвшир даа, яавал гэж. Ээжид ингэж байгаа бол аавыг хараад яах бол" гээд дахин чангаар инээнэ.

EVERYTHINGWhere stories live. Discover now