6. Нар

531 52 0
                                    

Өчигдөр сэтгэл санаа сайхан байсан болоод ч тэр үү өөрийн мэдэлгүй эрт босчих нь тэр. Нүүр гараа угаачхаад хийх юм олдохгүй байсан болохоор өчигдрийн тэдний өгсөн бэлгийг задлаж үзэхээр шийдэв.

Эхлээд том дөрвөлжин хайрцагтай зүйлийг задаллаа. Онгойлгож үзвэл дотор нь өнгө өнгийн үнэртэй усыг чамин гэгч нь чимэглэсэн байлаа. Үүнийг хараад өөрийн эрхгүй инээмсэглэлээ. Дуртай үнэртэнгээс минь бүх төрлийг нь хийсэн байна. Аргагүй л миний сайн найз. Тэр дунд гаатай төрөл ч бас байлаа. Үүнийг хараад яагаад ч юм Ёнжүн санаанд орох аж.

Дараагийн Сүбины өгсөн хайрцгийг задалвал баахан өнгө өнгийн сонин содон амттан харагдана. Аргагүй л намайг сайн мэдэх юм даа. Ер нь бол би амттанд их дуртай.

Дараагийн хайрцгийг задаллаа. Маш чамин улаан хүрэн өнгөтэй торгон богино даашинз байлаа. Санаж байна. Анх эмээтэй Франц явахад тэр хоёр араас хүрээд ирсэн. Тэгээд тэдэнтэй хамт дэлгүүр хэсэж байгаад энийг харж байсан. Даанч аваагүй л дээ.
Дараагийн хайрцгийг онгойлготол бас л амттан. Түрүүнийхээс ч том савтай илүү их амттан харагдана. Хараад өөрийн эрхгүй инээд хүрээд ирэв. "Намайг таргал гээд байгаа юм байх даа" гэж амандаа бувтнаад дүрэмт хувцсаа өмсөөд хоолоо идэхээр доош буулаа.

Бас л аав, ээж хоёр байсангүй. Ер нь бол гэртээ бараг тогтдоггүй тул гайхсан ч үгүй. Аав бол намайг босохоос ч өмнө ажилдаа явна. Эсвэл бүр ажил дээрээ хононо. Харин ээж байнга л найзуудтайгаа хамт аялалд явна гээд хаашаа ч хамаагүй хэзээ ч хамаагүй гараад л явдаг. Тэд яагаад зүгээр л салчихаж болдоггүй юм бол оо? Гэртээ нэг ч үг сольдоггүй мөртлөө бусад түншийнхээ урд нэг л сайхан хосууд.
________________________________

Өнөөдөр ч бас өмнөхтэйгөө л ижил сургуулийнхаа урд буугаад сургууль руугаа орлоо.

Ангидаа ороход Ёнжүн, Тэхён, Жина гурав л байлаа. Ёнжүны хажууд очоод тоолгүй зүгээр л ширээндээ суув. Түүнээс нөгөө гаатай үнэртэй усны үнэр үнэрсээр л. Тийм ч хурц биш түүний өөрийн үнэртэй нийлээд цаанаасаа л нэг таатай үнэр. Гэтэл өөрийн мэдэлгүй найтаалгачих нь тэр.

Уг нь гаа иддэг ч яагаад ч юм энийг үнэртэхээр л найтаагаад байдаг юм. Энийгээ ч Ёнжүнд анх уулзахдаа хэлж байсан шүү дээ.

Гэсэн ч түүнд тийм ч хамаатай биш байсан бололтой. Харин миний хувьд их л онцгой харилцан яриа болсон юмсан.

Бодолдоо дарагдаад сууж байтал хэн нэгний гар урдуур савчих харагдлаа. Одоо л нэг сайн харвал Ёнжүны гар байна.

EVERYTHINGWhere stories live. Discover now