" А-Аан энэ манай найз. Сайн найз маань байгаа юм. "Хадам ээж: Тийм байх нь ээ? Ээж нь чамайг тосож авах гээд хүлээж байсан юм... Та хоёр сая үнсэлцээд байсан уу? үгүй юу?
" За юу гэж дээ ээжээ. Сонин юм ярих юмаа алив дотогшоо оръё " гэж худлаа инээсээр хадам ээжийг сугадан дотогш орлоо. Тэд бүгд ирсэн байх аж.
Намжүн гүйж ирээд намайг үнсэв.
Наижүн: Миний хайр найзаараа хүргүүлээд ирэв үү?
" Ю-Юу? Аан тэглээ "
Ээж: Миний охин чинь өчигдөрийн хувцасаа солиогүй байгаа юм уу?
Намжүн: Миний хайр өчигдөр найзындаа хоносон гэж би та нарт хэлсэн шүү дээ~
Хадам ээж: Саяны залуугийнд уу??
Намжүн: Үгүй ээ. Найз охиных нь гэрт хоносон юм. Саяны залуу чинь найз охинтой. Тэгээд миний хайр тэр хоёртой хоёулантай нь найзладаг юм. Тэгээд найз охиных нь гэрт хоноод, найз залуугаар нь хүргүүлж ирсэн юм.
Хадам ээж: Зааза мэдэх юм алга. Онгоц хөөрөх цаг ч дөхөж байна. Онгоцондоо сууцгаая.
⚫️ ⚫️ ⚫️
Бүхэл бүтэн 12 цагийн турш нисэж байж хавайд ирэв. Тэгээд онгоцны буудлаасаа шууд л амрах зочид буудал руугаа явлаа.
Зочид буудалдаа ирмэгцээ хос хосоороо 3 өрөөнд хуваагдаж оров. Намжүн бид хоёр өөрсдийнхөө өрөөнд орж ирээд орон дээрээ унацгаалаа.
" Ядарчихлаа байна "
Намжүн: 12 цагийн нислэг ч тоглоом биш юмаа. Цаг ч орой болсон байна шууд унтацгаах уу?
" Би усанд орчихоод унтлаа. Чи түрүүлээд унтаж бай даа "
Намжүн: За тэгвэл би түрүүлээд унтаж байя.
Халуун усанд орж алжаал ядаргаагаа тайлчихаад гарч ирэхэд Намжүн унтаагүй байв.
" Өө чи унтаагүй байсан юм уу? Энэ юун хоолнууд вэ? "
Намжүн: Өлсөж байгаа биз дээ? Би буудлын ресторанаас хоол аваад өрөөндөө хүргүүлчихсэн юм. Наашаа суугаад хоол ид.
" Мэдрэмжтэй гэдэг нь. Өглөө онгоцны буудал дээр хүртэл их гоё түүх зохиож ярьсан "
Намжүн: За хурдан суугаад хөрөхөөс нь өмнө ид.
Бид хоёрыг дэл сул хов базангаа хооллож байхад хадам аав орж ирлээ.
Хадам аав: Өө миний хүүхдүүд тухаа олчихсон амарч байна уу?
YOU ARE READING
UNFATHOMABLE LOVE
Romance"Бид гэрлэсэн ч би хэзээ ч чинийх байгаагүй" 🤍Started: 2022.08.10🤍 🤍Ended: 2022.12.25🤍 It's a love story that might you will never understand💋