Цонхоор үүрийн гэгээ ч тусаагүй байхад би сэрлээ. Жонгүг тайван гэгч нь унтаж л байлаа. Би хажуу тийш харан түүнийг хэсэг ажиглав. Цагаан арьс, давхраатай бүлтгэр том нүд, өндөр хамар, ягаахан уруул... Тэр минь дэндүү төгс юм. Ийм төгс түүнийгээ хуурчихдаг би ч ёстой өөдгүй хүүхэн юм даа.
Чимээгүйхэн орноос босох гэсэн ч Жонгүг сэрээд, намайг гарнаас минь татан буцаагаад хэвтүүлчихлээ.
Жонгүг: Ийм эрт явах гэж байгаа юм уу?
" Тиймээ. Нар мандахаас өмнө өрөөндөө орохгүй бол энд байж байгаад ээж аавуудтай таарчихвал бөөн юм болно. Хайр нь одоо өрөө рүүгээ явлаа"
Жонгүг: Одоо гадаа өглөө ч болоогүй бараг шөнө байна шүү дээ. Хамт гараад өглөөний цай олж ууя. Тэгэх үү?
" Тэгье " Жонгүг инээмсэглээд духыг минь үнсчихээд энд тэндгүй тарсан хувцасыг минь түүж аваад, надад өмсүүлж өглөө.
Чимээгүйхэн гараад машиндаа суун ойрхон байрлах кафэгаас өглөөний цай авч уучихаад буцаад буудал дээрээ ирэхэд яг л үүрийн гэгээ орж байв. Жонгүг намайг яг өрөөний минь үүдэнд хүргэж өгөөд тэврээд зогсож байтал Намжүн хаалга онгойлголоо.
Жонгүг: Сайн уу?
Намжүн: Сайн сайн. Чи сайн уу?
Жонгүг: Сайн.
Намжүн: Та хоёр энд юу хийж байгаа чинь энэ вэ? Аав ээжүүд харчихвал яах юм?
Жонгүг: Би Сэхиг өрөөнд нь хүргэж өгч байсан юм. Одоо явлаа. Баяртай хайраа.
Би түүний уруул дээр үнсээд "Хэрэг гарвал хайрдаа хэлээрэй за юу? Шөнө өрөөнд чинь очиж магадгүй шүү. Битгий гайхаарай." гэвэл Жонгүг толгой дохиод өрөө рүүгээ явлаа. Намжүн бид хоёр ч мөн адил өрөөндөө оров.
Намжүн: Чи...нөгөө эмээ уучихсан уу?
" Үгүй ээ. Тэр эмийг авч чадаагүй. Гэхдээ аваад уусан ч....аль хэдийн үйлчлэх боломжтой хугацаа нь өнгөрчихсөн. Тэгэхээр Сөүл рүү буцах хүртэлээ бурханд залбираад суухаас өөр арга байхгүй "
Намжүн: Хэрвээ сөүлд очоод эмнэлэгт үзүүлсэн чинь жирэмсэн байвал яах уу? Хүүхдээ....авхуулах уу?
" Миний тэр өдрийн тэнгэр л мэдэх байхдаа"
Намжүн: Гэхдээ шууд авхуулахгүй биз дээ? Ядаж надтай ярилцана биз дээ?
" Тэгнээ. Санаа зоволтгүй. Хэрвээ гэдсэн дотор минь аль хэдийн нэг амь бүрэлдээд эхлэчихсэн байх юм бол би....шууд аборт хийлгэж чадахгүй шүү дээ. Муу ч сайн ч би зөөлөн сэтгэлт эмэгтэй хүн"
YOU ARE READING
UNFATHOMABLE LOVE
Romance"Бид гэрлэсэн ч би хэзээ ч чинийх байгаагүй" 🤍Started: 2022.08.10🤍 🤍Ended: 2022.12.25🤍 It's a love story that might you will never understand💋