( Яаж өмнөх хэсэг дээр vote дараагүй байж дараагийн хэсгийг унших гэж байна аа? )
[ 1 сарын дараа.... ]
Намжүн: Хайраа~ Одоо болно шүү дээ. Өглөө сэрсэнээсээ хойш 4 цаг тасралтгүй суугаад зурагаа зурлаа. Ядарчихвал яах юм. Мм? гээд намайг ирж үнсэв.
" Одоохоон~ Бараг л дууслаа. "
Намжүн: Уулзалтын цагаасаа хоцрох нь байна. Больчих л доо хайраа~
" Чи муу яасан ядаргаатай золиг вэ айн? Яах гээд байнаа? " гээд будагтай хоёр гараараа Намжүны хацарыг хоёр талаас нь шахаж түүний нүүрийг будаг болголоо.
Намжүн: Чи яаж байнаа? Надтай тоглохоор шийдсэн юм уу? Тэгвэл тоглоцгооё.
гээд зураг зурж байсан будагнаас минь гартаа нялж байгаад намайг битүү будаг болгочихлоо. Би ч гартаа дахин будаг нялж байгаад Намжүнтай үзэж тарав. Гэхдээ би дийлдээд ирэх мөчидөө өөрийнхөө хамгийн том зэвсэгийг ашиглалаа.
" Х-Хайраа чи намайг яаж ийм болгож чадаж байнаа? Би ийм царайтай уулзалтанд явах юм уу? Чи муухай за! Би чамд гомдлоо"
Хошуугаа унжуулан уйлагнаж хэлээд худлаагаасаа уйлахад Намжүн сандарч эхлэлээ.
Намжүн: З-Заа хайраа намайг уучлаарай. Тэгэх үү?
" Үгүй! Чи намайг гомдоосон "
Намжүн: Яавал хайрыгаа уучилах юм?
" Сая би ялсан шүү? "
Намжүн: За ойлголоо. Миний хайр ялж, хайр нь хожигдсон. Одоо намайг уучилсан уу?
" Тиймээ. "
Намжүн: Хүссэнээ авдаг бүсгүй гуай? Усанд ороод будагаа угаахуу даа?
" Тэгье " гэхэд Намжүн намайг хоёр гар дээрээ өргөөд угаалгын өрөө рүү явлаа.
<^><^><^><^><^>
Хувцасыг минь өмсүүлж өгчихөөд үсийг минь сэнсээр хатаах түүнийг толины тусгалд харан бодолд автан суув.
Намжүн: Үсийг нь хатаагаад болчихлоо. Өөр юу хийлгэмээр байна?
Хэлсэн үгийг нь ч сонсох сөхөөгүй өөрийг нь цоо ширтэх миний урдуур тэр гараа савчууллаа.
Намжүн: Хайраа?
" А-Айн? Юу гэсэн бэ? "
Намжүн: Үсийг нь хатаагаад болчихлоо. Өөр юу хийлгэмээр байна?
YOU ARE READING
UNFATHOMABLE LOVE
Storie d'amore"Бид гэрлэсэн ч би хэзээ ч чинийх байгаагүй" 🤍Started: 2022.08.10🤍 🤍Ended: 2022.12.25🤍 It's a love story that might you will never understand💋