Part 4 [Mistake]

1K 67 3
                                    

" Тэгээд л ингээд хэвтэж байна даа.
Миний хайр сайн байгаа юу? "

Жонгүг: Сайн байгаа. Бас шинэ мэдээтэй.

" Тийм үү? Юу юм? "

Жонгүг: Манай кафэ дахиад салбартай болж байгаа.

" Хөөх! Нээрээ юу?! Вуааа мундаг юмаа миний хайр. Одоо миний хайр энгийн нэг кафэ биш салбар кафэгийн захирал болж байгаа юм шүү дээ. Баяр хүргэе! Хайр нь удахгүй очоод, хамтдаа баярыг нь тэмдэглэж өгнөө."

Жонгүг: Чамтай уулзаагүй дөрөвхөн хоносон хэрнээ л санаад байх юм.

" Хайр нь 10 хоногийн дараа чам дээрээ нисээд очно за юу? "

Жонгүг: Дахиж чамаас ингэж холдохгүй ээ. Анх удаагаа л ийм хол явуулж байгаа болохоор ингэж их санадаг гэж мэдсэнгүй.

" Удахгүй уулзанаа миний хайраа~ "

Жонгүг: Чи ер нь намайг санахгүй байгаа юм шиг санагдаад байх юм. Намжүнтай хамт байгаа болохоор намайг бүр мартчихсан уу?

" Заа юу гэж дээ~ Хайр нь чамайг
зөндөө бүр зөндөө их санаж байгаа.
Хэдий энд гоё байгаа ч гэсэн чамайг
аймшигтай их санаж байна."

Жонгүг: Тэгвэл ч яахав. Намайг үгүйлж, санаж байвал болох нь тэр. Зааза хайрынх нь утасны цэнэг дуусч байна. Таслалаа шүү.

" Заа баяртай. Хайртай шүү~ Үнсье~"


Жонгүгтай дүрст дуудлагаар ярьж дууссаны дараа Намжүн над дээр хүрч ирэв.

Намжүн: Сэхи~ Нар жаргах гэж байна. Хамт гарцгаая. Тэгэх үү?

" Тэгье~ "




Нар жаргахад би Намжүнтай хамт далай руу явлаа. Гэхдээ энэ удаа машинтай явсан. Би хавчнаас үнэхээр их айдаг болохоор дахиж далайн эрэгээр алхахыг хүсээгүй юм.




Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
UNFATHOMABLE LOVEWhere stories live. Discover now