" Намайг уучлаарай...Би явах хэрэгтэй. Тэр өмнө нь хэзээ ч цагдаагийн газарт баривчлагдаж ирж байгаагүй. Цагдаагийн хэлтэс рүү толгойгоо ч шагайлгах хэрэг гаргадаггүй байсан хүн. Гэтэл одоо танхайрсан гээд баривчлагдаад ирсэн болохоор санаа зовоод байна. Түүнд ямар нэг зүйл болсон бололтой " гэсэний хариуд Жонгүг санаа алдлаа.
Жонгүг: ....Би хамт явъя даа, яаж чамайг гацааранг чинь шөнө дунд явуулах вэ дээ.
Бид хоёр Ганнам дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хүрч ирлээ. Ухаангүй болтлоо согтсон Намжүн түгжээтэй торны цаана сууж байхыг харав. Тэр хэтэрхий арчаагүй, бас өрөвдөлтэй харагдаж байна.
" Сайн байна уу? Ким Намжүны ар гэрийн хүн байна. Юу болсон юм бол? "
Хэлтэсийн цагдаа: Ганнам дүүргийн 127д танайх амьдардаг байсан уу?
" Тиймээ, бид өмнө нь тэнд амьдардаг байсан."
Хэлтэсийн цагдаа: Ким Намжүн 127-р байрны урд орилж, хашхиран, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж айлгасан учир бид баривчилсан. Одоо түр саатуулах байрлуу авч явна. Харин маргааш түүнийг зөрчилийн тухай хуулийн дагуу торгож арга хэмжээ авна.
Хөөрхий минь гэж. Өмнө нь бидний амьдардаг байранд очсон байх нь ээ? Тэр байрыг зарчихсан гэдгийг мартчихсан байсан юм болов уу?
" Уучлаарай хэлтэсийн цагдаа, би одоо түүнийг аваад явж болох уу? Өмнө нь хэрэг төвөгт орж байгаагүйг нь санаж, ганц удаа харж үзээч? Хариуцлагаас зугтаж байгаа юм биш, зүгээр л саатуулах байранд хонуулмааргүй байна. Болох уу? "
Хэлтэсийн цагдаа: ...Бид уг нь ингэж болохгүй л дээ, гэхдээ нэг удаа харж үзээд явуулъя. Харин оршин суугчидын амгалан тайван байдлыг алдагдуулсаны нөхөн төлбөрийг төлөөрэй.
" Тэгэлгүй яахав. Яг одоо тэдний хохиролыг барагдуулъя. Баярлалаа танд"
Би цагдаад оршин суугчидын хохиролын төлбөрийг төлчихөөд Намжүныг дагуулж явахаар цоожтой торны өмнө ирэв. Харин байцаагч торыг онгойлгоод ухаан мэдрэлээ алдчихсан Намжүныг гаргаж ирлээ.
Хэлтэсийн цагдаа: Май нөхөрөө ав. Дахиж ийм зүйл болвол харж үзэхгүй шүү.
" Ойлголоо, дахиж ийм зүйл давтагдахгүй ээ. Баярлалаа танд."
Жонгүг Намжүныг үүрээд машин руугаа явахад би таягаа тулж доголон алхсаар тэдний араас очив. Жонгүг жолоо барьж, би хойд талын суудалд согтуу Намжүны хажууд суулаа.
YOU ARE READING
UNFATHOMABLE LOVE
Romance"Бид гэрлэсэн ч би хэзээ ч чинийх байгаагүй" 🤍Started: 2022.08.10🤍 🤍Ended: 2022.12.25🤍 It's a love story that might you will never understand💋
