Намжүн: Хайраа чи зүгээр үү? Өчигдөрөөс хойш царай чинь баргар харагдаад байх юм.
" Зүгээрээ~ Санаа зовох хэрэггүй. Хүүтэйгээ хамт гарчихаад ирье "
Намжүн: Хамт гаръя.
" Чи өнөөдөр ажил руу явна гэсэн биз дээ?"
Намжүн: Тийм л дээ. Гэхдээ та хоёртойгоо хамт баймаар байна.
" Өнөөдөр зүгээр л ажил руугаа яв аа~ Грүпээ бүхэл бүтэн 3 жилийн турш ээж аавуудад даатгаж үлдээлээ шүү дээ. Одоо өөрсдөө ажлаа хийх цаг нь ирсэн "
Намжүн: Ойлголоо. Би тэгвэл өнөөдөр ажил руу явъя даа.
" Заа миний хөөрхөн хүү ээждээ хүрээд ир. Хоёулаа гарцгаая~ " гээд хүүгээ тэврээд гэрээсээ гарлаа.
Гадаа үнэхээр сайхан байсан болохоор машинаараа явалгүй явган алхлаа. Өнөөдөр хүүгээ төрсөн аавтай нь уулзуулах гээд явж байгааг хүү минь ч тэр, нөхөр маань ч тэр хэн хэн нь мэдэхгүй. Ямартай ч нууцаар ч болтугай очоод, Жонгүгтай уулзана. Тэрнийг энэ хорвоо ертөнц дээр өөрийнх нь үр хүүхэд байдаг гэдгийг мэдээсэй гэж хүссэн юм.
" Миний хүү амттай юм идмээр байна уу?"
Сэжүн инээгээд толгой дохилоо. Би хүүгээ нэг үнсчихээд гарнаас нь хөтлөн Жонгүгийн кафэ руу алхав.
Кафэны урд ирэхэд Жонгүг кафэгаасаа гарч ирж таарав. Гэхдээ нэг эмэгтэйг хоёр гар дээрээ өргөчихсөн. Яг л өмнө нь намайг өргөдөг байсан шигээ.....
Намайг ч олж харах сөхөөгүй өнөөх эмэгтэйг тэвэрсэн чигтээ хаа нэг тийшээ алхав. Тэр хэдийнээ өөрийнхөө шинэхэн хайрыг олсон бололтой. Би түүн рүү очих ёстой юм болов уу? Очихгүй байх ёстой юм болов уу?
Сэжүн: Ээжээ? намайг таг гацаж зогссонд хүү минь ийн хэллээ. Яг тэр мөчид би хүү рүүгээ харсаныхаа дараа Жонгүгийг дуудав.
" Жонгүгаа! " гэж дуудахад Жонгүг намайг хараад байрандаа хэсэг зогслоо. Тэгээд өнөөх эмэгтэйг таксинд суулгаж өгчихөөд над дээр ирлээ.
" Сайн уу? "
Жонгүг: Сайн...Удаан уулзаагүй юм байна.
" Тиймээ...Чамд хэлэх зүйл байна. Дотор ороод ярилцах уу? "
Жонгүг: Тэгье дээ.
Бид 3 кафэ руу орж суулаа. Жонгүг бидний өөдөөс харан суух аж. Өмнө нь байсан Жонгүгаас арай өөр харагдсан. Арай хөндий, хоосон харцтай гэх гэсэн юм.
YOU ARE READING
UNFATHOMABLE LOVE
Romantik"Бид гэрлэсэн ч би хэзээ ч чинийх байгаагүй" 🤍Started: 2022.08.10🤍 🤍Ended: 2022.12.25🤍 It's a love story that might you will never understand💋