Part 22 [Don't go tonight🪢]

639 51 1
                                    


Бие засахаас бусдаар Жонгүгт тэврүүлж яваад байсан чинь багахан гэмших сэтгэл төрөөд байв. Тэр надаас болоод ядарч байгаа байхдаа гээд л...

" Хөл өвдөөд байсан болохоор өглөөний ажилд нь туслаж чадсангүй. Намайг бөөцийлөх гээд Жонгүг ч бас таньд туслаж чадсангүй. Уучлаарай ээжээ "

Халуун цай уунгаа ингэж хэлэхэд Ажон эгч намайг үнслээ.

Ажон эгч: Өвдсөнийхөө төлөө надааас бүү уучлалт гуй. Чи буруугүй шүү дээ. Тэглээч ээж нь ганцаараа бүгдийг нь хийж чадна.

Жонгүг: Надад ч гэсэн халуун цай хийгээд өгөөч ээжээ? гэж хэлэн миний хажууд суухад Ажон эгч Жонгүгт ч бас халуун цай аягалж өгөн бидний өөдөөс харан суулаа.

" Би өглөөний цайгаа уучихсан юм чинь ингээд хөдлөе дөө. Аав ээж хоёр намайг хүлээж байгаа байх. Сэжүнаа наашаа ээж дээрээ хүрээд ир. Ээж нь хувцасыг нь өмсүүлээд өгье"

гэж хүүгээ дуудаж орилсонд ээж аав хоёр Сэжүнийг тэвэрсээр хүрч ирлээ.

Аав: Сэжүн энд үлдэнэ, ээж бид хоёр чинь ч бас энд үлдэнэ.

" Яагаад?? Та гурав энд үллдэж яах гэж байгаа юм? Эвгүй юм биш үү?"

Ээж: Зүгээрээ, бидэнд эвгүй санагдахгүй.

" Тэгээд би яаж ганцаараа машинаа барьж яваад, яаж ганцаараа эмнэлэгт үзүүлэх юм бэ?"

Аав: Чи ганцаараа биш шүү дээ. Жонгүг чамд байгаа.

Бомхёг ах: Миний хүү Сэхитэй хамт Сөүл явна. Ойлгосон уу?

Жонгүг: Хоёулахнаа юу?

Ажон эгч: Бид тав энд үлдэж байгаа юм хойно та хоёр л явна шүү дээ.

" Та нар яг ямар санаатай Жонгүг бид хоёрыг хамт явуулах гээд байгаа юм? Сэжүнийг ч хамт явуулахгүй юм. Ээжээ ааваа та хоёрт энд үлдэх шалтгаан байхгүй биз дээ?"

Ээж: Бидэнд ярьсан зүйл байгаа. Тэгэхээр миний охин Жонгүгтай хамт сөүл рүү буцчих за юу? Хэд хоногоос бид ардаас чинь очно. Сэжүнийг нэг ч хоног болов ийм сайхан агаарт байлгавал хүүд л хэрэгтэй. Тийм биз?

Бомхёг ах: Миний хүү Сэхиг дагуулаад хурдан явж эмнэлэгт үзүүл. Бусаны төв рүү ороод эмнэлэгт үзүүлж болох ч гэлээ сөүлийн эмнэлэгт очиж үзүүлвэл давтан үзүүлэхэд хялбар шүү дээ. Аав нь та хоёрын ачааг машин руу чинь хийгээд өгье. Чи Сэхиг өргөөд машиндаа суулгаарай.

гээд бидний ачааг өргөөд машин руу явах бол Жонгүг надруу хэсэг харж зогсож байснаа: Заа за юу ч гэсэн явъя даа тиймээ? Тэд юу сэдсэнг мэдэхгүй ч чиний шагайг эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. гэж хэлэн намайг өргөөд машин руу явлаа.

UNFATHOMABLE LOVEWhere stories live. Discover now