" Айж байна шүү. Ээж аав хоёр тэдэнд юу гэж хэлэх бол гэхээс. Ингэх хэрэггүй байсан юм биш үү?"Жонгүг: Одоо өнгөрсөөн, бид аль хэдийнээ замдаа гарчихсан явж байна шүү дээ. Тэглээч ер нь аав ээж чинь манай аав ээжтэй уулзахыг хүсэх нь аргагүй. Ямар ч эцэг эх өөрийнхөө охины хуучин найз залуу, зээгийнх нь төрсөн эцэгийн гэр бүлтэй уулзаж үзэхийг хүснэ шүү дээ. Үгүй гэж үү?
" ...Чиний зөв юм байна. Хүний өмнө нэр нүүрээ л бодоосой билээ дээ"
Жонгүг: Өчигдөр ярилцахад ээж аав чинь сэтгэл хөдлөлөөрөө аливаа зүйлийг шийдээд байхаар хүмүүс шиг санагдаагүй. Санаа зовох хэрэггүй ээ.
гээд машины минь араас зам заалган дагаж явах аав ээж хоёрынхоо машиныг толинд харан санаа алдах миний гарыг зөөлөн атгаж иллээ. Энэ зүрх одоо юу вэ? Догдлоод байгаа юм байгаа юм биш биз дээ?
Жонгүгийн ээж аавын гэрт ирэхэд Сэжүн бид хоёр машинаас буугаад гэрлүү гүйлээ. Тэгээд Сэжүн "эмээ өвөө" гэж орилох бол би "ээжээ ааваа" гэж орилоод тэдэнд тэврүүлэв.
Ажон эгч: Хэд хоног хараагүй байсан чинь миний хөөрхөн хүү яасан том болчихсон юм бэ?
гээд Сэжүнийг эргүүлж тойруулж харан, үнслээ.
Сэжүн: Би өвөө эмээгээ зөндөө санасан.
Бомхёг ах: Миний хүү өвөө эмээгээ санасан юм уу? Бид хоёр ч бас хүүгээ зөндөө санасан. Алив өвөө дээрээ хүрээд ир. гээд Сэжүнийг тэвэрлээ.
Ажон эгч: Ээж аав нь яасан юм?
" Тэд нар араас орж ирж байг--"
Жонгүг: Надаас түрүүлээд миний аав ээж хоёрын энгэрт гүйж очоод шигдчих юм аа тиймээ?
гэсээр нөгөө хоёрыг дагуулан орж ирлээ. Тэгээд ээж аавдаа үнсүүлчихээд зочидоо ширээнд урив.
Бомхёг ах: Сайн байцгаана уу? Аян замдаа сайн явж ирэв үү?
Аав: Сайн явж ирлээ, сайн байцгаана уу?
Ажон эгч: Жонгүг бидэнд хэлсэн л дээ, Сэхигийн ээж аавыг дагуулж ирнэ гэдгээ. Ингэж нэг та нартай уулзах гэж.
Ээж: Бид ч бас та хоёртой уулзахыг их хүсэж байлаа. Ингээд уулзаж байгаадаа баяртай байна.
Аав: Сонсох нь ээ хоёр хүүхдийг анх үерхэж эхлэх үеэс нь л харилцааных нь тухай, Сэхигийн амьдралын тухай мэдэж байсан гэсэн.
Бомхёг ах: Тиймээ тэр үеэс хойш л мэдэж байсан. Гэхдээ Сэхи Жонгүг хоёрыг салахад Сэхи маань жирэмсэн, бүр ач хүүг маань тээж байсан гэдгийг саяхан л мэдсэн. Их цочирдож гайхсан шүү.
YOU ARE READING
UNFATHOMABLE LOVE
Romance"Бид гэрлэсэн ч би хэзээ ч чинийх байгаагүй" 🤍Started: 2022.08.10🤍 🤍Ended: 2022.12.25🤍 It's a love story that might you will never understand💋