⚫️ ⚫️ ⚫️ ⚫️ ⚫️
Намайг цоо ширтэн хэвтэх түүний уруул дээр үнсээд " Чамд таалагдсан уу? " гэж асуулаа. Харин Жонгүг зөрүүлж духан дээр минь үнсэв.
" Надад үргэлж л таалагддаг шүү дээ хайрт минь. Таалагдаж байгаагүй удаа бий бил үү?" гэхэд нь би зүгээр л инээмсэглэв.
" Хоёулаа одоо юу хийх үү? Гадуур гарч алхангаа кофе уух уу? "
" Хадам ээж аав чинь биднийг харчихвал яах юм бэ? " гээд Жонгүг ихэд болгоомжлов.
" Одоо гадаа харанхуй болсон байхад хэн чи бид хоёрыг харав л гэж дээ "
" Зааза тэгвэл гарцгаая. Тэгээд манай кафэ руу явцгаая." хэмээн тэр духан дээр минь үнслээ.
Бид орноосоо босоод хувцасаа өмсөн доод давхар луу буулаа. Үүдээр яг гарах гэж байхад нөхөр маань найз охинтойгоо орж ирж таарав.
Намжүн " Өө та хоёр гэрт байсан юм уу? Тэгвэл бид хоёр гадуур гаръя даа." гэж хэлээд буцаад гарах гэхэд нь би болиулав.
" Хэрэггүй ээ~ Бид хоёр гарах гэж байсан юм. Та хоёр эндээ үлдэж болно."
" Зааза тэгвэл бид эндээ үлдье дээ. Та хоёр хэр удах юм?" гэж Намжүныг асуухад нь би " Нээх их удахгүй ээ. " гээд хажуугаар нь зөрөн хаалга руу зүглэв.
Тэгээд гарахаасаа өмнө эргэж хараад
" Гэхдээ ор жоохон муухай болчихсон байж магадгүй шүү " гэлээ.Намжүныг " Аан зүгээрээ." гэхэд Жонгүг бид хоёр гэрээс гарлаа.
Жонгүг бид хоёр ч гар гарнаасаа хөтлөлцөөд гэрээсээ гарлаа. Хэний ч ойлгохгүй, кино шиг энэ амьдрал минь 5 жилийн өмнө эхлэж байлаа...
Flashback
Баян Ким овогтоны ганц охин миний бие төрсөн цагаасаа л торгонд өнхөрч, тосонд хөвж өссөн хэдий ч мөнгөний шуналтай болж хүмүүжсэн байв. Гэхдээ аав ээж хоёр минь над шиг хүмүүс биш болохоор намайг их ч зэмлэнэ. Тэд яг чин хөдөлмөрөөрөө энэ зэрэгт хүрсэн болохоор хялбараар мөнгө олох тун чиг дургүй. Тийм болохоор миний хүмүүжилд маш их анхаардаг. Хэдий би мөнгөнд дуртай ч тэр мөнгөө хадгалах дуртай, бас яадгаа алдсан хүмүүжилгүй хүүхэд биш л дээ. Их дээд сургуулийн боловсролтой, хүнлэг сэтгэлтэй бүсгүй.
Гэвч 25 насны босгон дээр нэгэн баян айлын хүүтэй уулзаж, тохиролцсон юм. Эцэг эхчүүдийнхээ нүдэнд нэгэндээ хязгааргүй хайртай дурлалт хосууд шиг болж жүжиглэн, гэрлэлтээ батлуулаад хамт амьдаръя гэж. Энэ аль аль талд маань ашигтай байсан. Ихэнх гэр бүлд эцэг эхчүүд нь хүүхдүүдээ хүчээр хэн нэгэнтэй гэрлүүлэх гэдэг бол Намжүн бид хоёр өөрсдөө эцэг эхээ ятгаж, гуйж байж гэрлэсэн юм. Намжүны ээж аав яг л манай аав ээж шиг бодолтой хүмүүс. Харин Намжүн надтай л адилхан мөнгөнд дуртай. Ингэж л бид нэг гэрт орсон юм.
YOU ARE READING
UNFATHOMABLE LOVE
Любовные романы"Бид гэрлэсэн ч би хэзээ ч чинийх байгаагүй" 🤍Started: 2022.08.10🤍 🤍Ended: 2022.12.25🤍 It's a love story that might you will never understand💋