Part 24 [Propose💍]

977 49 0
                                        



Сэжүн: Ээжээ! инээд алдан гүйж ирэх хүүгээ тэвэрлээ.

" Миний зулзага ээжийгээ санасан уу? "

Сэжүн: Санасан, ээжээ та намайг санасан уу?

" Тэгэлгүй яахав. Ээж нь хүүгээ зөндөө санасан." энгэрт минь эрхлэх хүүгээ үнсэхэд Жонгүг ч бас хүүгээ үнслээ.

" Эмээ өвөө нь яасан юм? Миний хүүг ганцааранг нь үлдээчихээд явсан юм уу?"

Ээж: За юу гэж дээ. Араас нь алхаад ирж байгаа царай нь энэ.

" Сайн уу ээж? "

Ээж: Сайн, миний охин сайн уу? Хөл нь яаж байна?

" Хөл зүгээрээ. 14 хоногийн дараа бэхэлгээгээ авч болно. Та хоёроор сонин хачин юу байна? Хэдхэн хононо гээд л үлдсэн хэрнээ бүр 2 долоо хоночихдог шүү. Ичмээр юмаа. Тэнд юугаа хийгээд байдаг юм? "

Аав: Заа юунаас нь ичдэг юм. Харин ч хамтдаа сайхан л байлаа.

Жонгүг: Дотогшоо орохгүй юм уу? Үүдэнд зогсоод байх юм.

Аав: Бид хоёр ингээд явлаа. Сэжүнийг л оруулж өгөх гэж байсан юм.

Жонгүг: Яаж айлд орж ирчихээд аяга цай ч уулгүй үүднээс нь буцаж болох юм бэ?

Ээж: Зүгээрээ, бид явлаа. Миний охин тэгээд шинэ байр луугаа нүүхэд нь туслах зүйл гарвал ээж аав хоёртоо хэлээрэй за юу?

" Ойлголоо. Баяртай~ "





Жонгүг: Хэд хоног хараагүй байсан чинь миний хүү яасан том болоо вэ? Мм?

Сэжүн: Би аав ээж хоёрыгоо зөндөө их санасан.

Жонгүг: Ээ хөөрхий дөө тэгсэн юм уу миний зулзага? гээд хүүг тэврэв.

" Миний хүү ээжтэйгээ, Намжүн аавтайгаа хамт зугаалгаар явмаар байна уу? "

Сэжүн: Намжүн аавтай юу?

" Тиймээ Намжүн аавтайгаа? "

Сэжүн: Тиймээ! Би явмаар байна.

" Тэгвэл хоёулаа усанд ороод, явахдаа бэлдэх үү? Аав нь удахгүй чи бид хоёрыг ирж авна гэсэн. "

Сэжүн: Хөөх тийм үү? Гэхдээ ээжээ Жонгүг аав бидэнтэй хамт явахгүй юм уу?

" Аав нь бидэнтэй хамт явж болохгүй ээ. Намжүн аав, Жонгүг аав хоёр нь хамтдаа байж болдоггүй байхгүй юу. Миний хүү жаахан том болоод ээжийнхээ хэлсэнг ойлгох байхаа "

Жонгүг: Оронд нь миний хүү аавтайгаа хамт усанд орох уу?

Сэжүн: Тэгье!

UNFATHOMABLE LOVEStories to obsess over. Discover now