Жонгүгийн гэрт манай аав ээж, Жонгүгийн ээж аав дөрөв ирчихсэн хамтдаа оройн хоол идээд сууж байна. Яагаад хаа байсан Бусанаас Ажон эгч Бомхёг ахыг дуудсан бэ гэвэл 7 хоногийн өмнө Жонгүг надад гэрлэх санал тавьсанг эцэг эхүүд маань мэдээгүй л явж байгаа. Ер нь бол дахиад үерхэж эхлэсэнг маань ч мэдээгүй байгаа л даа. Тэгээд л энэ мэдээнүүдээ хэлэх гэж тэднийг оройн хоолонд урьсан юм." Энийг хардаа " бөгж зүүсэн зүүн гарын ядам хуруугаа тэдний урд тавьж харууллаа.
Ээж: Шинэ бөгж авсан юм уу? Хөөрхөн л бөгж байна. Энийгээ юун ч сүртэй хэлж харуулдаг юм бэ дээ миний охин чинь.
" Үгүй ээ ээжээ энийг Жонгүг надад өгсөн." гэхэд тэр дөрөв бие бие рүүгээ харлаа.
Ажон эгч нэг хөмсөгөө өргөн: Арай..?
" Тиймээ та зөв бодож байна. Миний хайр надад гэрлэх санал тавьсан."
Ээж: Миний хайр аа??
Аав: Гэрлэх санал аа??
Жонгүг: Тиймээ. Бид бүх зүйлийг шинээр эхлүүлж, өөрсдийн амьдралыг зохиохоор шийдсэн.
Бомхёг ах: Баяр хүргэе! Бидний төлөвлөгөө зөвөөр хэрэгжсэн бололтой.
" Ямар төлөвлөгөө? "
Аав: Бид Бусанд очсон өдөр бид дөрөв Жонгүг та хоёрыг уулруу явуулчихаад ярилцсан юм л даа. Хүүхдүүд маань бие биедээ сэтгэлтэй хэвээр байгаа бололтой. Тиймээс яг бодитой зөв тийш нь чиглүүлэхийн тулд хэд хоног ч болтугай хамтад нь байлгаж үзье гэж шийдсэн юм. Хоёулахнаа байгаад байвал үнэхээр нэгэндээ хайртай байсан байна уу? Аль эсвэл зүгээр л хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж байсан байна уу? гэдэг нь ил тод харагдах байх гэж бодож, төлөвлөгөө гаргасан юм.
Жонгүг: Хөөх та нар ийм зүйл төлөвлөсөн байсан байх нь ээ? Тэгээд л бид хоёрыг Сөүл рүү явуулаад, Сэжүнийг авч үлдсэн юм уу?
Ажон эгч: Тиймээ. Сэжүн байхгүй байж байж л та хоёр сайн ярилцаж, ойлголцож, хоёулахнаа байх цаг нь олдоно шүү дээ.
" Гайхалтай хүмүүс юмаа та нар нээрээ. Хүний бодоогүйг бодсон байна"
Ээж: Одоо нэг ч гэсэн зүйл шийдэгдсэн болохоор сэтгэл уужирчихлаа. Охиноо бодоод өнгөрсөн зүйл яримааргүй байгаа ч хэлэхээс өөр арга алга. Намжүнтай яаж гэрлэж, дараа нь юу болсоноо тунгаасан биз дээ?
" Тунгаалгүй яахав. Их удаан, нухацтай бодсон болохоор л ингэж шийдсэн"
Аав: Мөдхөн 35 насыг зооглох гэж байна. Юмны наадах цаадахыг хангалттай сайн ойлгож ухамсарлаж чадах насанд хүрсэн гэж бодож байгаа шүү. Аав ээж хоёрыгоо 22 настай байхад чи минь төрсөн. Бидний үед амьдрал их эрт эхлэдэг байлаа. Одоо чи минь бид хоёртой харьцуулахад нилээн хожуу, дахин гэрлэлт хийх гэж байна. Их хариуцлагатай байх шаардлагатай. Мэдэж байгаа биз дээ?
YOU ARE READING
UNFATHOMABLE LOVE
Romance"Бид гэрлэсэн ч би хэзээ ч чинийх байгаагүй" 🤍Started: 2022.08.10🤍 🤍Ended: 2022.12.25🤍 It's a love story that might you will never understand💋