Part 18 [Stay with me🥀]

666 44 0
                                    

Жонгүг: Хаалга чинь онгорхой байхаар нь ороод ирлээ.

Би нулимсаа арчаад газараас босон: Ч-Чи яагаад хүрээд ирэв? гэвэл тэр Сэжүн бид хоёрыг ихэд сонжиж харсанаа халааснаасаа миний утсыг гаргаж ирлээ.

Жонгүг: Чи машинд утасаа үлдээчихсэн байхыг буцаж явахдаа хараад аваад ирлээ.

" А-Аан за. Наанаа тавьчихаад гар даа"
ээрч муурч арай гэж л хэллээ.

Жонгүг: Хоёул хоёулаа уйлчихсан.... Энд юу болоо вэ?

" Ю-Юу ч болоогүй ээ "

Жонгүг: Хэлэхгүй юм биз дээ? гээд санаа алдан Сэжүнийг өргөөд тэврэв.

Жонгүг: За чшш битгий уйл миний хүү. Аав нь энд чамтайгаа хамт байна шүү дээ. Юу болсонг аавдаа хэлэх үү?

Сэжүн: Э-Ээж б-бид хоёр гэртээ ирсэн чинь Жэхи эгч энд байсан. Т-Тэгээд ээж намайг ө-өрөөндөө ор гэсэн болохоор би юу болсонг сайн мэдэхгүй. Г-Гэхдээ Намжүн аав ээжид биш Жэхи эгчид х-хайртай юм шиг байна ааваа~~~

гээд уйлахад Жонгүг хүүг надад тэврүүллээ. Хүү минь яагаад ийм ухаантай юм бол доо? Болсон бүгдийг ч маш тод хэлж байна.

Жонгүг: Тэгээд л сая гэрийнхээ гадаа дан ганц алчууртай нүцгэн зогсож байсан юм биз дээ? Муу новш!     гээд хаалга руу ухас хийхэд нь би түүнийг зуурч зогсоов.

" Хэрэггүй ээ. Тэрэнтэй зууралдах шаардлага байхгүй. Сална гэдгээ хэлчихсэн. Маргааш шууд гэрлэлтээ цуцлуулна"

Бүх зүйл бүтэх юм шиг ингэж хэлэх хэдий ч уйлсаар л байлаа. Яаж уйлахаа болих юм бэ? Хурдан хурдан урсах нулимсаа арчиж байтал Жонгүг намайг чанга тэвэрлээ. Тэгээд яг л намайг тайвшируулж буй мэт хоёр тийшээ найган, нурууг минь илэв.

Жонгүг: Хамт амьдраад есдөх жилийнхээ нүүрийг үзэж байсан болохоор чамд ямар хүнд туссан бол гэдэгт их санаа зовж байна. Гэхдээ чи гуниглаад, уйлаад л байх юм бол Сэжүний сэтгэл санаа ч бас дагаад тавгүй болно. Одоо шууд тас тас хөхөрөөд жаргалтай бай гэж хэлэхгүй ээ. Зүгээр л... бага гуниж гутраарай.

" Н-Намайг хуурахдаа очиж очиж миний ганц сайн найзтай намайг хуурсанд нь үнэхээр их гомдож байна. 25 наснаасаа 34 нас хүртлээ хамт амьдарлаа. Мөдхөн хамт амьдраад бүхэл бүтэн 10 жил болох гэж байсан байж..."

Жонгүг: Би ч бас Намжүнд гомдож, уур хүрч байна. Хайрлаж чадахгүй, бэртэл аваагүй сэтгэлийг нь зэрэмдэглэж алаг нүднээс нь нулимс унагаах байсан юм бол анхнаасаа надаас булаах ёсгүй байсан юм.

UNFATHOMABLE LOVEWhere stories live. Discover now