" Миний хүүг хараад байгаарай. Хөөрхөн гэдэг нь "Намжүн: Хүү маань урт нислэгт ядарчих вий дээ.
" Ядраахгүйг л хичээнэ дээ. "
^^^^^
Миний найз миний төлөө онгоцонд биднээс нууцаар сууж явж байна. Аргагүй л хамгийн сайн найз минь юм даа. Хэн бүхэн нь найзынхаа төлөө өөрийн хүүхдээ дүүтэйгээ хамт хоёуланг нь үлдээгээд ийм хол явахгүй л байх.
17 цагийн нислэгт Сэжүн битгий хэл Намжүн бид хоёр өөрсдөө үнэхээр их ядарлаа. Бид өөрсдийнхөө байрыг Сөүлд байсан ээж аавдаа захиад цэвэрлүүлчихсэн болохоор санаа зовох зүйл байсангүй. Гэртээ хариад шууд л унтахын хүслэн болов. Маргааш л тэднээс шинжилгээнүүдийн дээж олж аваад Жэхид өгье дөө.
Өглөө нь хоёр хайрыгаа сэрээхгүйгээр сэмээрхэн босоод тэдний сойзны үснүүдээс аван уутанд хийгээд гарлаа. Гэрийн гадаа Жэхи ирчихсэн хүлээж байв. Би очоод түүнд ууттай юмаа өглөө.
" Сайн уу? "
Жэхи: Сайн. Намжүнаас нууцаар авсан биз дээ?
" Тиймээ. Унтаж байхад нь авчихлаа. Чи хаана хонож байна? Чамд санаа зовоод байх юм "
Жэхи: Нэг буудалд байрлаж байгаа. Бас сайн хоол идэж, сайн унтсан болохоор найздаа битгий санаа зов.
" Зааза......Намжүн Сэжүн хоёрынхыг их амархан авчихлаа. Одоо Жонгүгийг хаанаас олж, дээж авнаа?"
Жэхи: Найзад нь нэг санаа байгаа. Гэхдээ чи л түүнийг хаанаас олж авах боломжтойг мэднэ шүү дээ. Жонгүг хаана байж болохыг нь сайн бодоод байж бай. Тэгээд өдрийн хоолны цагаар уулзацгаая.
" Ойлголоо. Чи байрлаж байгаа буудлынхаа хаягийг надад зурвасаар явуулчихаарай. Найз нь чамайг очиж авъя "
Жэхи: Ойлголоо. Хурдан гэртээ ор. Намжүн сэрчихнэ.
Би толгой дохиод гэр лүүгээ буцан оров. Үүрээр Сөүлд ирсэн болохоор дахиад жоохон ч болов уу нүднийхээ хорыг гаргахын тулд орондоо ороод дахин унтахаар хэвтлээ.
Хэн нэгэн намайг үнсэх мөчид би нүдээ нээлээ. Мэдээж нөхөр, хүү хоёр минь.
Намжүн: Хайраа сэрээрэй~
" Цаг хэд болж байна? "
Намжүн: Өдрийн 12 цаг болж байна.
" Би 13 цагаас ажилтай. Хоёр хайрдаа хоолыг нь бэлдэж өгчихөөд гаръя даа. Одоо босцгооё " гээд хоёр хайрыгаа үнсээд орноос бослоо.
YOU ARE READING
UNFATHOMABLE LOVE
Romance"Бид гэрлэсэн ч би хэзээ ч чинийх байгаагүй" 🤍Started: 2022.08.10🤍 🤍Ended: 2022.12.25🤍 It's a love story that might you will never understand💋