"ЭНЭХҮҮ БИЧВЭР НЬ ЭРЭГТЭЙ АЛДАРТНУУДЫГ ХООРОНД НЬ ШИПЛЭСЭН БИЧЭЭЧ МИНИЙ 100% ТӨСӨӨЛӨЛ БОЛНО. БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ЭНЭ БҮХЭН ХЭЗЭЭ Ч БОЛООГҮЙ!!!!! МӨН ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ СМАТ, ХҮЧИРХИЙЛЭЛ ОРСОН ТУЛ ИЙМ ЗҮЙЛД ХЭТ ЭМЗЭГ ХҮМҮҮС УНШИХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ"‼️‼️‼️‼️‼️‼️‼️
"Чи яагаад түүн рүү тэгэж их удаан ширтээд байсан юм!?" хэмээн өөрийн өмсөж байсан хүрмээ буйдан руу шидэн хүйтэн харцаар ширтвэл ард нь зогсох залуу мөрөө хавчин "Би тэгээгүй ээ" гэж сулхан хариулт өгнө.
Залуу энэ удаад түүн рүү эгцлэн харж "Тэгээд би буруу харсан хэрэг үү!? Намайг харах болгонд тэр новш руу харцаа гүйлгээд байсныг чинь мэдээгүй гэж бодсон тийм үү?" гээд бор үст рүү дөхөн аажмаар хананд шахан
"ДУУГАРААЧ ДЭЭ ПАК ЖИМИН!!!!!
Асуулт асуувал хариулж бай гэж гуйгаа биздээ!?" тэр энийг хэлж байхдаа бор үстийн багалзуурыг шахан хананд тулгаад "Хэний өмч гэдгээ дахиад л мартах шив!" гэж хэлээд бугуйнаас нь атган хоёр давхар луу чирэн явна.Жонгүг бор үстийн бугуйнаас зууран хоёр давхрын өөрсдийн унтлагын өрөөрүү зүглэх ба түүний савраас Жимин мултрахыг хичээн тийчлэнэ. Гэвч дэндүү их эсэргүүцэл үзүүлж буй түүний хайрт Жонгүгын уурыг аль хэдийн бараад хаячихсанд Жонгүг гарыг нь тавихад Жимин эрчиндээ хойш унах нь тэр.
"Новш чинь!" гэж орилоход хүнгүй байсан гэрээр дүүрэн түүний хоолой цуурайтаж Жимин хойш ухран зугтах гэж гүйнэ.
Жонгүгын нүд улаанаар эргэлдэж Жимины үснээс зулгаан "Миний гэрт нуугдаж тоглох гээ юу!?" гэж хэлэн бор үстийн үснээс зулгаан өрөөрүүгээ орно.
Жиминыг өргөн ор луу түлхэн өмсөж явсан цагаан цамцыг нь хоёр тийш татан орны хоёр талд байх гинжинд гарыг нь бэхэлж тэлээгээ өмднөөсөө сугалан эхний далайлтаар бор үстийн нурууг улайлгаж орхих нь тэр. Залуу орилон өршөөл ирэх бөгөөд хар үст түүний сонсолгүй үргэлжлүүлэн ороолгох аж.
Бор үстийн нуруу аль хэдийн хөхрөн цус шүүрсэн байх бол Жонгүг түүний хажууд хэвтэн виски бага багаар шимэн ууна. Хар үст өөрийн бүтээсэн бүтээлээ харан баясах бол Жимин чимээгүйхэн мэгшиж байх нь тэр.
Намайг Пак Жимин гэдэг. Би зургаан жил түүний өмч болон дөрвөн хананы дунд хоригдож байна. Энэ үнэхээр аз жаргалтай амьдрал биш гэж үү? Хөдөлмөрлөж амьдрах шаардлагагүй, зүгээр л сүнс сүг мэт энэ байшинд хоригдох тун энгийн. Надад үхэх мянган сонголт байсан ч амьдрах шалтгаан гэж бий.
Жимин цэлгэр том цонхоор гадаах орчныг ажиглан суух бол өндөр өсгийтийн газартай харшилдах чимээнээр түүний зүг харна. Бүсгүй инээмсэглэн "Та үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна" гээд урдуураа унжих үсээ хойш самнана.
Жимин буцан цонх руу ширтэн
"Би эмэгтэй хүн биш. Үзэсгэлэнтэй гэх тодотгол чамд л зохино" гэж хэлэхэд эмэгтэй айлгүйгээр
"Харамсалтай нь та надад ингэж хэлж болохгүй. Захирал мэдвэл та л зовох болно шүү дээ" гэв.Жимин бүсгүй рүү хүйтэн харцаар ширтэн "Чи Жонгүгыг өөртөө дурлуулаад надаас салгаж чадна гэвэл азаа туршаад үз" гэж хэлээд сандлаасаа босон бүсгүйн чихэнд хэдэн үг хэлэх бол эмэгтэйн царай барайсаар хоцрох нь тэр.
Жилийн өмнө бяцхан Анна бидэнд ирсэн юм. Түүнийг Жонгүг хаанаас ч юм дагуулж ирээд бидний хүүхэд гэж хэлсэн. Эхэндээ Аннаг үзэн яддаг байсан ч өөрийн хүүхэд шигээ хайрладаг болчихсон. Жонгүг гар хүрэх нь ч багасаж бидний дунд хайрын оч гэхгүй ч дулаан уур амьсгал бүрэлдэж байсан юм. Гэвч Анна үхчихсэн.
Жимин байдаг шигээ л том өрөөний буйдан дээр суугаад хананд өлгөөтэй байх цагийг ширтэх хэдий ч аажмаар нүд нь анилдаж өнгөрсөнд болсон дурсамжны эргүүлгэнд сорогдох нь тэр.
"Salwatore"
![](https://img.wattpad.com/cover/331798545-288-k635647.jpg)
YOU ARE READING
𝙎𝙖𝙡𝙬𝙖𝙩𝙤𝙧𝙚
ActionЭнэхүү бичвэрт хэтрүүлэн "хардалт, хүчирхийлэл" гэх мэт зүйлс агуулагдсан бөгөөд үүнийг сайшаан бусдад түгээх гэсний үүднээс бичээгүй болно. Мөн иймэрхүү хүнд сэдэвтэй зүйлсээс эмзэглэж дургүйцдэг бол энэхүү бичвэрийг минь уншаад хэрэггүй болно. Хэ...