"Хэсү нүдээ нээчихлээ. Хурдан эмч дуудаарай"
Толгой хатгуулан өвдсөөр нүдээ нээхэд цагаан тааз, эмнэлгийн ариутгагч бодисын үнэр угтлаа. Өчигдөр алдаа гаргаж Чүэ захиралд загинуулаад их уучихсан бололтой. Тэгсэн ч гэсэн шартаад эмнэлэгт иртлээ уух гэж дээ. Одоо архинаас гарах хэрэгтэй юм байна даа.
"Хэсү сонсож байна уу?"
"Ээж та энд ... бас Чүэ захирал яагаад энд ..."
Нүдэндээ итгэхгүй нь ээ. Яагаад энд ээж уйлчихсан Чүэ захиралтай сууж байгаа юм ? Ээж нулимсаа арчаад
"Нөхрийгөө Чүэ захирал гэнэ шүү"
"НӨХӨР ӨӨ?"Удалгүй эмч, сувилагчийн хамт орж иртэл Чүэ захирал эмчид хэдэн юм хэлтэл эмч толгой дохиод нааш ойртон "Асуусан асуултанд аль болох дэлгэрэнгүй хариулаарай. Нэр нас? "
"Им Хэсү 24 настай"
"Хаана ажилладаг вэ?"
"SVT группийн бизнес төлөвлөлтийн хэлтэст"
"Одоо хэдэн оны хэдэн сарын хэдэн бэ?"
"2021 оны 5 сарын 10 гэхдээ яагаад энийг асууж байгаа юм"
Гэтэл эмч толгой дохиод Чүэ захирал, ээж хоёр руу харан
"Нарийн шинжилгээ хийх хэрэгтэй. 10 минутын дараа нөхөр нь миний өрөөнд ороод ирээрэй. Дэлгэрэнгүй ярилцацгаая"Гэнэт Чүэ захирал надад ойртон духан дээр гараа тавьж үзчихээд
"Халуун нь өглөө буугаагүй байсан одоо буучихжээ. Ээжээ та их санаа зовох хэрэггүй дээ. Одоо Хэсү ухаан орчихлоо шүү дээ"
"Чиний ч бас санаа их зовсон шүү Чүэ хүргээн"
Тэр хоёр бие бие рүүгээ харан их л дотноор ярилцаж байхад би одоо хүртэл нөхцөл байдлыг ойлгож чадахгүй байсаар л.
"Юу болоод байгаа юм бэ? Чүэ захирлыг яагаад хүргэн гээд байгаа юм"
Гэтэл ээж над руу хараад
"Энэ хүүхэд чинь юугаа яриад байгаа юм. Чамтай гэрлэсэн байхад хүргэн л гэж дуудна шүү дээ"
Гайхсаар Чүэ захирал руу харахад тэр миний гарнаас атгаад
"Ээжээ Хэсү 6 сар ухаангүй байсан болохоор ийм нөлөө байгаа байх. Тархины хүнд мэс засалд орсон шүү дээ" гэхэд нь хурдхан гараа татаж аваад хойш орны түшлэг рүү болон
"Юу яриад байгаа юм? Би яагаад тантай гэрлэнэ гэж?"
YOU ARE READING
THINGS I FORGOT /CSC/ ||COMPLETED||
FanfictionУнтаад сэртэл 1 жил өнгөрчихсөн би хамгийн их эмээдэг Чүэ Сынчол захиралтай гэрлэчихсэн байна !