Part: 4

1.3K 124 6
                                    

Шөнө Сынчол буйдан дээр, би орон дээрээ унтсан ч нэг л сайн амарч чадсангүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Шөнө Сынчол буйдан дээр, би орон дээрээ унтсан ч нэг л сайн амарч чадсангүй. Би түүнд ингэж хүйтэн хандах нь буруу гэдгийг мэднэ гэхдээ энэ харилцааг зөвшөөрөх тийм амархан биш.
"Яасан амтгүй байна уу?"
"Үгүй ээ амттай байна"
"Хадам аав уулзмаар байна гэсэн. Бэлдээд гараад ир"

Бид өглөөний цайгаа уучихаад гэрээс гарлаа. Замын турш Сынчол надтай юу ч яриагүй болохоор зам илүү хол санагдаж байв. Хуримын зураг дээр тэгж жаргалтай инээж байсан байж яаж мартдаг байна аа. Бид гэрийн ойролцоо машинаа байрлуулчихаад буух гэтэл
"Аав ээж хоёрын чинь санаа зовох болохоор тухгүй байсан ч ядаж жүжиглээрэй" гээд машинаасаа буун тойрч ирээд хаалга онгойлгож өгөн гараа сунгахад нь хөтлөөд цааш явлаа. Тэр бараг надаас илүү аав ээжид маань анхаарал тавьж байна. Хаалга онгойлгоод ээжийг тэврэх гэтэл хажуугаар зөрөөд
"Манай Чүэ хүргэн жолоо бариад ядарсан биздээ. Хурдан орж амар" гээд хүрмийг нь өлгүүрт өлгөж өгөв. Сынчол ч ээжийн бие хэр байгааг асууж шүүгээн дотроос өөрийнхөө нэртэй углаашийг гаргаж өмсөв. Тэр хоёрыг хэсэг харж зогсож байгаад
"Би ирлээ ээжээ. Хүргэн чинь л харагдаад охин чинь харагдахгүй байна уу?"
"Аав чинь үг сонсохгүй юм. Гэрлэсэн эмэгтэй гэртээ ирээд байж болохгүй гээд байхад" гээд нуруун дээр хөнгөн цохиход нь
"Та ямар Жусоны үед байгаа юу? Намайг санаагүй юм уу"
"Хүргэнийхээ дуртай хоолыг нь хийчихсэн зочны өрөөнд очоод байж бай. Хэсү ирж ширээ засахад тусла"
"Та ийм хурдан зангаа хувиргаж байгаа юм уу?" гэсээр ээжийг даган гал тогооны өрөөнд орж иртэл ээж хачир таваглангаа
"Өдий том болчихоод нөхөртэйгөө барьцаад байх юм. Хүргэн насан туршийн зочин гэж мэдэхгүй юу?"
"Намайг хүнтэй гэрлүүлэх дургүй л гээд байсан яасан" гээд тавагласан хачирнаас нь идэж байтал ээж будаа аягалахдаа болин нааш эргэж хараад инээсээр "Ийм сайхан залуу дагуулж ирж байхад юу гэж дургүй байдаг юм. Нээрээ та хоёр тэгсэн үү"
"Юу тэгсэн үү гэж" 
"Нас чинь ч явж байна. Чүэ хүргэн хүүхэдтэй болох дуртай гэнэ үү"
Идэж байсан хачиртаа хахан ус авч уугаад амаа арчсаар ээж рүү том нүдлэн хараад "Та одоо юу яриад байгаа юм. Юун хүүхэд -"
"Эмч толгойгоо одоохондоо доргиож болохгүй гэсэн гэхдээ зөөлнөөр хийвэл -"
"ЭЭЖЭЭ!"
"Энэ хүүхэд чинь хэнгэрэг хагалах нь юундаа ичээд байгаа юм чи газраас ургаа юу, тэнгэрээс бууж ирээ юу "
"Тэгсэн ч гэсэн"
Сынчол гал тогооны өрөөнд орж ирээд мөрөөр тэврэн өөртөө наагаад "Ээжээ би хоол ширээ рүү зөөе. Хэсүд амралт хэрэгтэй байх"
"Халамжтай гэдэг нь Хэсү яваад аавыгаа дуудаад ир"
Яана аа Сынчол сонсчихсон байх даа. Ичиж үхэх нь ээж янз бүрийн юм хэлчих вий дээ.
"Ааваа хоолоо идээрэй. Та юу хийж байгаа юм "
"Танай компаний захиалгийг зурж байна. Гологдох вий гэж айх юм"
"Та уран зураг захиалгаар зурдаггүй байж яагаад?"
"Худ ураг болчихоод хүргэнийхээ ажилд туслахгүй бол болохгүй. Аавд нь миний охин л жаргалтай бол болно"
Аав өөрийнхөө зурсан бүтээлүүдээ л зардаг байсан. Мөнгөний төлөө тэр хүнд зориулсан зураг зурж өгөх нь өөрийн ертөнцийг  худалдаж байгаа хэрэг гэдэг байсан. Ээж яаж ч уурлаж загнаж манайх мөнгөгүй болж байсан аав энэ үзлээсээ огт шантарч байгаагүй гэтэл
"Явж хоолоо идэцгээе. Өнөөдөр гэртээ хоноод яв өрөө нь яг хэвээрээ байгаа"
Хоолны дараа аяга тавгаа угаачихаад угаалгын өрөө явж байтал Сынчол урдаас гараад ирэв. Сул саарал цамцныхаа ханцуйг хойш нь шуучихсан байх ба
"Чи гэртээ харьдаа. Би хоночихоод өглөө такси бариад очъё " гэтэл тэр нааш ойртоход нь хойш ухарсаар хананд тулан хажуу тийш хараад
"Б.би гаргаад өгье"
"Аав бид хоёрыг хоноод яв гэсэн. Нэг орон дээр унтахаас өөр аргагүй болчихлоо"

Ариун цэврийн өрөө орчихоод аав дээр гүйсээр ирээд "Би тантай унтмаар байна" гэтэл ээж нүүрэндээ шавран маск тавингаа "Нөхөртэйгөө унт би ч гэсэн нөхөртэйгөө унтмаар байна"
"Ээжээ удаан хугацаанд ирээгүй охин чинь ирж байхад даа. Аавыг ганц хоног л зээлчих" гээд аавын хүзүүгээр нь тэврэн цээжинд нь наалдтал аав инээнгээ толгой илээд "Нээрээ л өнөөдөртөө охинтойгоо -"
"Им Хэсү өрөө рүүгээ яв. Бас чи битгий үгэнд нь ороод бай"
Ээжид хөөгдөн дэрээ тэвэрсээр өрөөндөө орж ирэхэд Сынчол аль хэдийн миний орон дээр гараад хэвтчихсэн байлаа цээж нүцгэн!
"Яасан ахиад буйдан дээр унтах гээд явчихсан уу?"
"Үгүй ээ. Хамт унтах гээд ирлээ"
Гэрлээ унтраачихаад орондоо ортол түүнд наалдахгүй л бол унахаар байв. Нэг хүний ор болохоор аргагүй л дээ. Бүх биеэрээ бага багаар ойртоход араас халуун цээж нь удалгүй тулчихав.
"Чи өөрөө надад ойртоно гэдэг ховор үзэгдэл байна шүү"
"Орноос унах гээд байгаа юм чинь өөр арга байхгүй" түүний цээжний халуунаас болсон уу миний бүх бие халуу оргиод эхлэв.
"Гэрийнхээ орыг ч бас ийм болгох уу? Тэгвэл чи надтай хамт унтах бололтой " гэхэд нь эргэж харах гэтэл тэр чангаар тэврэн хүзүүний орчим амьсгалах ба "Хамаагүй хөдлөх хэрэггүй шүү"
"Сынчол "
"Мм"
"Би эргэж харлаа шүү" гээд эргэтэл дух руугаа орсон үс нь том алаг нүдийг нь багахан халхлах ба сормуус нь сарны туяанд бүр ч урт харагдана. Нүд рүү хараад байвал ховсдуулах гээд байсан болохоор арай доошлон цээжинд нь наалдан хэвттэл тэр нэг гараа дэрлүүлэн нөгөө гараараа бэлхүүсээр тэврэн өөртөө наагаад "Яасан бэ?"
"Чиний цээж дулаахан байна" гэтэл инээх нь сонсогдох ба "Чамайг ярихаар уруул чинь цээжинд хүрээд байна"
"Энд үү" инээсээр тэр газарт нь хөнгөн үнстэл тэр амьсгаадсаар  "Хэсү "
"Хөөх ямар сонирхолтой юм бэ цээжиндээ -"
"Боль оо. Унт"
"Чүэ захирал хүн байж ээ эндээ-"
Хоромхон зуурт тэр дээр гаран хоёр гараараа толгойн хажууд тулаад "Шугам давахыг хүсээ юу? Би хэлсэн байх аа ахиад Чүэ захирал гэвэл шийтгэнэ гэж " энэ удаа хоолойны өнгө нь өмнөх гуйсан биш илүү захирсан өнгөтэй болсон байлаа. Цээж нь түнхэлзэн хүчтэй амьсгалах ба нүд нь яг л гал авалцах мэт байх ба "Уучлаарай ... би зүгээр л -"
Тэр аажмаар ойртон бид хоёрын уруул хэтэрхий ойрхон байснаас нүдээ тас аньтал
"Үнсэлт хүсч байна уу?" түүнийг ярих бүрт уруул нь миний уруулыг хөнгөн шүргэн холдох ба нүдээ итгэлгүй нээхэд
"Хэтэрхий ойрхон байна "
"Би хүсч байна" тэр өөрийгөө барьж тэвчиж байгаа мэт авиагаар хэлэхэд нь амьсгал нь миний уруулыг халуу шатуулах ба "Тэгвэл би ч бас " хүзүүгээр нь тэврэн уруул дээр нь үнсэхэд тэр сурмагаар өөдөөс үнсэлцэж эхэллээ.

Өглөө сэрэхэд Сынчолын тэвэрт шигдэн хэвтэж байлаа. Өчигдөр үнсэлцэж байгаад унтчихсан юм байна. Нүүр рүү нь орсон үсийг алгуурхнаар хойш болгоод царайг нь ажиглав. Өөрийн мэдэлгүй Сынчолд ойртон уруулд нь бараг шүргэх шахан "Ингэж сайн унтаж байхад нь сэрээж чадахгүй нь "

A/n: Сынчол Хэсү хоёрыг их хүлээсэн үү. Сэтгэгдлээ хуваалцаарай Баярлалаа .

THINGS I FORGOT /CSC/ ||COMPLETED||Where stories live. Discover now