Part: 13

1K 128 22
                                    

Зочид буудлын хоосон хуримын заалны голоор бздэг гэрэлд түүнтэй хамт алхах зуур"Хуримын бэлтгэлд тусалж байгаад баярлалаа Хэсү" "Зүгээр ээ Жонханаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Зочид буудлын хоосон хуримын заалны голоор бздэг гэрэлд түүнтэй хамт алхах зуур
"Хуримын бэлтгэлд тусалж байгаад баярлалаа Хэсү"
"Зүгээр ээ Жонханаа. Тэр хоёр удахгүй Хятадаас ирэх хүртэл л юм чинь"

Юүн Жонхан Жүний их сургуулийн найз гэхдээ таньж мэдэх тусам илүү сонирхолтой хүн. Өдөржин хамт байхад нүүр царай нь үргэлж хувиран өөрчлөгдөж ёжлон инээх, бодолд орох, тачаангуй байдлыг бараг нэг зэрэг гаргадаг. Тийм тааварлашгүй болохоор л би түүнд ингэж хурдан татагдсан байх. Түүнтэй хамт байхад нарлаг өдрийн үүлсийн сүүдэр мэт хөнгөн итгэл найдвар төрүүлж заримдаа болгоомжлоход хүргэнэ. Тэр зогсон гартаа барьсан бүдэг ягаанд хавтсаа эргүүлээд
"Одоо хоолны цэстэй танилцах хэрэгтэй. Тэр далимд нь хамт оройн хоол идэх үү?"
"Тэгье. Амттай харагдаж байсан юм"
Бид хоёр зочид буудлын ресторан орж цонхон талын суудалд суув. Яг л болзоо шиг санагдаж байна. Захиалсан стейк ирэхэд нь хутгаа аван эв хавгүйхэн зүсэж байтал
"Би жижиглээд өгөх үү" гэхэд нь
"Ашгүй дээ би яг -" гэнэт хэтэрхий чанга ярьсандаа санаа зовон эргэн тойрноо харан улайхад Жонхан таваг авахдаа миний гарыг шүргээд
"Зүгээр дээ. Хүмүүс хол суусан байна" Догдолсондоо буруу харж уруулаа хазсан боловч эцэст нь түүн рүү харлаа. Нам гүм байдал зөөлөн эгшиглэх төгөлдөр хуур бас Юүн Жонханы аядуу хоолой энэ шөнө уянгалаг байна. Хамт улаан дарс уун хэсэг суух зуураа
"Хуримын зохион байгуулагчын ажил их таалагдаж байна. Амьдралын хамгийн мартагдашгүй өдөрт нь бэлддэг шүү дээ"
"Тийм ээ. Жаргалтай хосуудтай ажиллах таалагддаг юм"
"Нээрээ Ёни хуримын цэцгээ чамаар сонгуулна гэсэн ямар цэцэг бодож байна"
"5‐р сарын Лили. Солонгост ховор олддог ч гэсэн энэ цэцгийн утга л түүнд зориулагдсан санагддаг юм"
"Их сэтгэл гаргаж байгаа юм байна"
"Хонконгд ажилдаг найздаа захичихсан хуримын өглөө ирэх байх"
"Ёни ч баярлах байх даа. Үнэхээр хөөрчихсөн явж байсан"

Бид хоёр зочдын хоолны цэс сонгочихоод Жонхан намайг гэрт хүргэж өгчихөөд явав. Гэрт ортол ээж нуруун дээр цохиод
"Сайн харж амжсангүй. Гэрт оруулж цай уулгахгүй яасан юм"
"Ээжээ та яах гэж байгаа юм?"
"Хүргэнээ харах гэж байсан юм. Наад улаа бутарсан царайнаас чинь илт байна"
"Ёстой нэг юу ч болж амжаагүй байхад " ард ээжийн инээх нь сонсогдох ба хурдхан л өрөөндөө оров. Яг л болзоо шиг байлаа. Маргааш өглөө нь хуримын эрэгтэй талын гэрчүүдийн хослолны загвар харахаар Жонханы ажил дээр иртэл өрөөний хаалга нь онгорхой байлаа. Түүнийг байгаа гэж бодоод ортол хүнгүй байхаар нь сандал дээр нь суух гэж байгаад утсаа гараасаа алдчихав. Салгалсан гэдэг нь
"Дэлгэц нь хагараагүй л байгаасай" гэж залбирсаар доош тонгойн утсаа авах гэж байтал гарт цаастай бас нэг юм баригдан гаргаж иртэл базсан бор шаргал цаас байх ба
"Энэ одоо юу-" нээхтэй зэрэгцэн дотроос нь бөгж унан өнхөрч
"Хэсү удаан хүлээсэн үү? Би-"

THINGS I FORGOT /CSC/ ||COMPLETED||Where stories live. Discover now