Part: 10

1K 120 18
                                    

"Одоо жолооч бараг очиж байгаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Одоо жолооч бараг очиж байгаа. Гарах бэлтгэлээ хийж бай"
Юу болоод байгааг ч ойлгох сөхөөгүй гадуур хувцсаа өмсөж байтал жолооч ч үүдэнд ирсэн байв. Замд цонхоор харангаа "Яагаад эм ч асуугаад, ямар эм уусанд ингэтлээ уурлаад байгаа юм бол? Уулн витамин л уусан даа"
"Эзэгтэй таны эмнэлэгт хэвтэхэд шаардлагатай зүйлсийг бэлдсэн байгаа"
"Юу би зүгээр байгаа даа. Удахгүй ажилдаа орно та эндүүрсэн байх" жолооч ч толгой дохичихоод цааш бид юм ярьсангүй. Эмнэлгийн үүдэнд Жон эмч Сынчол хоёр хүлээн зогсох ба намайг буув уу үгүй юу Сынчолыг юм хэлэх гэхэд нь Жон эмч урдуур нь ороод
"Та хэд хоногтоо энд эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа юм" хажуу тийш алхаад
"Сынчолаа чи хэл л дээ. Би үнэхээр зүгээр ээ маргааш ажилдаа орсон ч -"
"Зүгээр л эндээ байж бай. Вонү түүнийг даатгалаа шүү" гээд мөрөн дээр нь цохичихоод цааш явлаа. Яагаад гэнэт ингэтлээ хөндий хандаад байгаа юм бэ?
Сынчолыг машиндаа суун явахыг урамгүйхэн харж зогстол "Орцгооё шөнийн хүйтэн салхи биед муу"
Эмнэлэг хүн цөөнтэй байх ба мэс засалд орсон ар гэрийн хүнээ хүлээх хэдэн хүмүүс, дадлагажигч оюутнууд мөн эмнэлгийн ажилчид л цөөн харагдана. Жон эмчийн өрөөнд ороод урдах сандал дээр нь суун
"Нөхөртэй маань дотно гэж мэдсэнгүй. Та хэлэхгүй дээ эмчээ"
"Та өвчтөн. Харин Сынчол ар гэр"
"Үнэхээр шударга юм аа" гэтэл Жон эмч хоолойгоо засаад компьютераа эргүүлэн
"Таны цусны шинжилгээнд асуудал байна. Энийг засахын тулд та өдөр болгон ууж байгаа нэг эмээ тариагаар сольж, тунг нь 2 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм л даа"
"Аан тэгээд л Сынчол уурлаж ээ. Намайг эмээ уухгүй байгаа гэж бодсон бололтой"
"Өнөө оройноос эмчилгээ эхэлнэ. Өөр асуух зүйл гарвал надаас хэзээ ч хамаагүй асуугаарай"
Яагаад ч юм тэр хоолой хий зүйл гэхэд хэтэрхий бодит бас бид ярилцаж байсан. Үүнийг Жон эмчид хэлэх эсэхдээ эргэлзэж байгаад гарлаа. Тэр хүн хэн болоод зүрх минь салгалаад байгаа юм бол? элдэв юм ургуулж бодчихоод өрөөндөө орсныхоо дараа Ёни руу залгаад "Ахиад л эмнэлгээс мэндчилж байна"
"Зүгээр үү юу болсон юм бэ? Арай ахиад өвдчихсөн юм уу?" санаа зовсон хоолойг нь сонсоод залгасандаа гэмших шиг болж толгой сэгсрэн "Амарч байгаа юм. Чи ч гэсэн хамт амар л даа"
"Толгой группийн бэрийн хажууд би чинь цалингаараа амьдарч зээлийн картын үлдэгдлээ л боддог хүн. Амрах зав юу байдаг юм"
Би ч гэсэн дуртай ажлаа хийж өөрийнхөө мөнгөөр жаргалтай амьдрахыг хүсдэг байсан. Гэтэл одоо тансаг өрөөний хүүхэлдэй шиг л санагддаг боллоо.
"Амарч байгаа бол баяртай эзэгтэй. Танай ажилтан илүү цагаар ажиллаж байна" гээд инээсээр тасалчихав. Удалгүй сувилагч орж ирж нэг тариа хийчихээд гартал 5 минутын дараа гэнэт л дотор муухай оргин нойлын өрөө рүү гүйн султуур бариад баахан бөөлжив.
"Өдөр их хоол идчихсэн юм байх даа" гэж бодсоор амаа угаагаав ор луугаа алхаж байтал ахиад л бөөлжис цутган энэ байдал бараг шөнө 6 7 удаа үргэлжлэн үүрээр толинд харахад царай цонхийн цайж, амьсгаа авахад ч хэцүү болж цээжээ тэмтчин шалан дээр сөхрөн уналаа.
"Х...э......с......ү......" ахиад нөгөө хоолой гэхдээ хэтэрхий бүдэг яг л алсарч байгаа юм шиг
"Боль л доо битгий намайг дууд" чихээ даран газар эвхрэн хэвтэж байтал "Эзэгтэй өглөөний тариа хийхээр ирлээ"
"Эзэгтэй яагаад энд сууж байгаа юм бэ? Гадаа хүн байна уу яаралтай Жон эмчийг дууд "

THINGS I FORGOT /CSC/ ||COMPLETED||Where stories live. Discover now