Part: 7

1.7K 147 8
                                    

"Ээжийн сайн найзын охин болохоор бид хоёр багаасаа их дотно өссөн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Ээжийн сайн найзын охин болохоор бид хоёр багаасаа их дотно өссөн. Чамайг ч бас Риритэй дотно байгаасай гэж хүсч байна " гэж Сынчол хэлсэн. Архины хундага ширээн дээр хүчтэй тавих чимээнээр бүгд цочин Ёни руу харахад
"Рири гэнэ ээ? Сынчолыг ёстой тийм хүн гэж бодсонгүй" гэхэд Хуши толгой дохингоо
"Би ч гэсэн гайхаж байна"
"Хөөе Жихүнаа чи найз эмэгтэйдээ намайг Нини гэж танилцуулах байсан уу?"
"Галзуурсан биш дээ. Ёни л гэнэ"
"Тээр явж явж Жихүн хүртэл тэгэхгүй. Яаж ч бодсон наадах чинь арай хэтэрч байна"
Маргааш орой нь ажлаа тараад манай гурав гэрт ирсэн. Ёни Жихүн хоёртой нэг компани болохоор эргээд ажилдаа ороход шаардлагатай зүйлс асуух гэж дуудсан ч гэнэт л ярианы сэдэв хазайчихсан.
"Хуши чи түрүүнээс хойш юу хүлээгээд утаснаасаа салахгүй байгаа юм. Эмэгтэй хүн үү?"
"Нээрээ цаг хэд болж байна"
"21 цаг болох гэж байна. Яасан-"
"Эхэлчихлээ эхэлчихлээ"
Тэр хоёр учир зүггүй утасруугаа орох шахам ширтэн суухаар нь Ёни руу хартал өөдөөс мөрөө хавчиснаа
"Юу ингэтлээ үзээд -" гээд утсыг нь нь аваад надад харуултал нөгөө хоёр хурдхан буцааж аваад
"Хөөе манай улсад хөлбөмбөг гэвэл Сон Хынмин, балет гэвэл Мин Хари шүү"
"Та хоёр хэзээнээс балет үздэг болчихсон юм"
Хорвоо дэлхий ч таамаглашгүй юм аа. Би бүр хамгийн чухал нэг жилийг мартчихжээ. Ёни толгой сэгсэрсээр тэр хоёр луу хараад
"Хөөе манай улсын бүх эрэгтэйчүүд гэнэт л балет үздэг болсон шдээ Мин Харигаас болоод" гэтэл нөгөө хоёр нь тоосон ч шинжгүй инээд алдчихсан үзээд сууж байлаа. Эхний завсарлагын үеэр Жихүн алга ташсаар босоод
"Ийм хөөрхөн эмэгтэй дэргэд нь байхад чамтай гэрлэж байдаг. Аргагүй л алмазан чулуу харж байгаад голын чулуу харахаар дотно санагддаг гэж үнэн юм даа"
"Сайхан магтаал байна"
Мин Хари эмэгтэй хүний нүдээр харсан ч үзэсгэлэнтэй, гоё биетэй, хоолой нь хүртэл радионы хөтлөгч шиг сайхан. Миний санаж байгаагаар Солонгосоос анх удаа Германы театрт Жизель балетын гол дүрд бүжиглэхээр болсон гээд амжилт, карьерыг нь магтсан мэдээ их гарч байсан. Тэгээд Ёни бид хоёр тахиа идэнгээ харж атаархдаг байж билээ. Нээрээ бүх юмаа мартахаас өмнөх өдөр ч бас Чүэ захиралд загинуулаад азгүй өөрийгөө буруутгаж байхад Мин Харигийн амжилтын тухай мэдээг уншаад илүү их уусан юм байна. Жилийн дараа тэр бүр ч үзэсгэлэнтэй болчихжээ. Тагтан дээр шөнийн Сөүлийг тольдонгоо салхилж байтал дулаан бүтээлэг нөмрүүлээд
"Даарчихна шүү. Ослын үр дагавар олон жилийн дараа илэрдэг гэсэн болгоомжтой бай" гээд хажууд зогсов. Хүнтэй үерхээд илүү халамжтай болчихжээ гэж бодсоор түүн рүү харангаа
"Нээрээ би Бусаны ойролцоо осолд орсон гэсэн чамд тэр өдрийн талаар мэдэх юм байна уу?"
"Онц юм мэдэхгүй ч чи над руу залгаж Жүний дугаарыг асууж байсан. Ёни тэр хоёр салаад удаж байхад яасан юм бол гэж бодсон ч дугаарыг нь өгсөн"
Ёни тэр хоёрыг үерхдэг байхад би Жүнтэй дотно байсан. Салсан бол надад түүнтэй ярилцах шалтгаан юу байх уу? Тэр өдрийн утасны бүртгэлд Жихүн рүү залгасан дуудлага байгаагүй дээ ... энгийн ослыг хэтэрхий ургуулж бодоод байгаа юм болов уу?
"Яг өөр хүний амьдрал шиг байна"
"Чи хэзээ ажилдаа орох юм"
"Хөөе юу гэж эзэгтэй хуучин ажилдаа орж байдаг юм. Одоо үдэшлэг хэсэж Instagram-р баян амьдралаа гайхуулж амьдарч таараа шүү дээ" гээд Ёни тагтны хаалга онгойлгочихсон зогсож байлаа. Амьдрал ямар драма бишдээ?
"Битгий эзэгтэй гээд бай дасахгүй байна. Тэгээд ч хуучин ажилдаа орно"

THINGS I FORGOT /CSC/ ||COMPLETED||Where stories live. Discover now