Part: 14

925 143 12
                                    

Чүэ захиралтай гэрлэж байснаас байраа зараад, мөнгө хүүлэгчээс мөнгө зээлээд өрөө төлчихвөл бүгд гудамжинд гарна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Чүэ захиралтай гэрлэж байснаас байраа зараад, мөнгө хүүлэгчээс мөнгө зээлээд өрөө төлчихвөл бүгд гудамжинд гарна. Эсвэл зүгээр санхүүгийн гэмт хэргээр шоронд суучихаад гарч ирвэл 2, 3 жил л болох байлгүй. Давж заалдах гээд олон арга ...
"Хөөе Хэсү юу бодоод байгаа юм? Ярилцах хэрэгтэй байна гэчихээд гөлрөөд суугаад байх юм"
Жихүний хоолойгоор бодлоосоо салан урагш хартал шарсан тахиа ч бараг дуусч байх ба
"Жихүнаа чи 400 саяын өртэй эсвэл шоронд суугаад гарч ирсэн эмэгтэй хоёрын алинтай нь гэрлэх вэ?" нэг мөч амандаа хийнгээ ийн асуухад
"Яагаад насаараа ганц бие байх надаас ийм юм асуугаад байгаа юм"
"Хариул л даа"
"Бараг салсан эмэгтэйтэй гэрлэсэн нь дээр юм байна"
"Үнэхээр л муу нөхцөл байдал байх нь"

Маргааш өглөө шийдэх ёстой ч би эргэлзсэн хэвээр байна. Хэрвээ Жонханыг Ёнид хайртай гэдгийг мэдээгүй байсан бол тэр дороо татгалзаж чадах байсан. Жонхан яагаад заавал Ёнид хайртай гэж? Яагаад би ингэтлээ сайн байхад ... Ёнигаас ирэх дуудлагыг тэр явдлаас хойш авч чадахгүй харсаар сууна. Нөгөөдөр Ёни Жүн хоёр ирнэ. Хуримын бэлтгэл дуусчихвал би ахиж Жонхантай уулзаж чадах болов уу? Чүэ захирлын өгсөн гэрээг харан санаа алдсаар унтсан ч юмгүй хөрвөөсөөр үүр цайлгав.
"Ёни гэрлэчихвэл Жонхан ч мартах хугацаатай болно. Тэр хооронд мөнгө олоод төлөх хэрэгтэй"
Гэрээгээр байсан ч хайргүй хүнтэйгээ гэрлэж чадахгүйг маань аав, ээж хоёр ойлгоно. Тийм ээ мөнгө бол олдоно бага мөнгө биш хэдий ч.
Өглөө ажил дээр эртхэн ирээд Чүэ захирлын өрөөнд ортол шаргал хүрээтэй нүдний шилээ дээшлүүлэнгээ ирж эсрэг талд суугаад
"Тэгээд шийдвэрээ гаргасан уу?"
"Би гэрээг зөвшөөрч чадахгүй Чүэ захирлаа. 400 саяыг яаж ийгээд олох болохоор та халах тушаалаа гаргаж болно" гээд дугтуйтай гэрээг ширээн дээр тавихад
"Үнэхээр итгэлтэй байна уу? Манайхаас халагдвал ахиж ажил олох хэцүү л байх болов уу?"
Үнэхээр л  SVT-с муу түүхтэй халагдвал хаана ч ажилд орж чадахгүй гэхдээ шал угаагаад ч хамаагүй төлөх болно.
"Би шийдвэрээ гаргасан. Чүэ захирлаа. Ахиж уулзах асуудал гарахгүй байх " бүх амьдралынхаа зоригоо нэг дор гаргаж хэлчихээд өрөөнөөс нь гарав. Үнэхээр дургүй хүрмээр царайг нь ахиж харах хүсэл алга. Коридороор алхангаа доош харсан чигтээ инээгээд
"Ингээд ажилгүй, өртэй хүн боллоо"

THINGS I FORGOT /CSC/ ||COMPLETED||Where stories live. Discover now