Part: 17

1.2K 167 24
                                    

Хуримын бэлэг, хоол, цэцгийн баглаа сонгох гээд бэлтгэлийн ихэнх цагийг Жонхантай хамт өнгөрүүлсэн болохоор үнэхээр жаргалтай байсан ч хуримын өдөр ойртох тусам харамсал маань нэмэгдсээр байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хуримын бэлэг, хоол, цэцгийн баглаа сонгох гээд бэлтгэлийн ихэнх цагийг Жонхантай хамт өнгөрүүлсэн болохоор үнэхээр жаргалтай байсан ч хуримын өдөр ойртох тусам харамсал маань нэмэгдсээр байлаа.
"Маргааш гэрлэх гэж байгаа сүйт бүсгүй яагаад ийм гунигтай харагддаг билээ?"
"Ааваа та унтахгүй яасан юм"
"Ганц хайртай охин маань гэрлэх гэж байхад нойр хүрнэ гэж үү" гээд орон дээр суухад нь аавын мөрийг налан санаа алдаад "Ёстой нэг санаа зовоод байгаа юм уу?"
"Одоо ч гэсэн гэрлэлтийг ийм хурдан шийдсэнд чинь эргэлзэж байна. Хадмын бие муу байгаа ч хэтэрхий яарсан санагдаад аавынх нь санаа зовоод байна"
Аав намайг сайн мэддэг болохоор нэг зүйл буруу байгааг аль хэдийн анзаарсан бололтой. Яг одоо ч болов зугтмаар байгаа ч ...
"Би гэрлээд жаргалтай байна аа"
"Хэсү юу ч болсон аав нь чиний талд гэдгийг битгий мартаарай. Унт даа маргааш будаг нь шингэхгүй байх"

Хуримын өдөр даашинзаа өмсөж нүүрээ будуулчихаад хүлээж байтал гэр бүл, их сургуулийн найзууд, ажлын газрынхан гээд бүгд орж ирсээр байв. Жаргалтай мэт инээж зургаа даруулсаар ёслол эхлэх цаг нэлээн ойртож Жонхан орж ирлээ. Өдөржин завгүй гүйсэн бололтой дух нь бага зэргийн хөлсөндөө гялайж байлаа.
"Хуримын зохион байгуулагч их завгүй юм аа. Орж ирэхгүй нь л гэж бодлоо"
"Амжсан бололтой. Хуримын бэлгээ өгөх гэсэн юм" гээд ардаа барьсан цэцгийн баглаагаа барин нааш алхангаа инээмсэглэн
"Хэсү чи миний харж байсан хамгийн үзэсгэлэнтэй сүйт бүсгүй "
Цагаан баглаа цэцэгс дунд нэг нил ягаан цэцэг байх ба бидний өмнө сонгосон баглаанаас огт өөр мэдэхгүй цэцэгс байлаа. Гарт бариулчихаад цагаан торон гивлүүрийг нүүрний урдуур унжуулан
"Хэлгий цэцэг цэвэр ариун хайрыг илэрхийлж байгаа юм"
"Тэгвэл голын нил ягаан нь?"
Гивлүүрний араас түүний царай тод харагдахгүй байх ба дээш сөхөх гэтэл
"Энэ нууц"
Намайг үг хэлэх гэж байтал гаднаас аав орж ирээд "Хэсү одоо заал руу орохдоо бэлдэцгээе"
Жонхан бугуйн цагаа хараад аав руу очин хэдэн зүйл хэлэх шиг болоод цааш явлаа. Аавын гарнаас атган, түүний өгсөн цэцгийн баглааг барин хуримын заал руу орлоо. Танхимын голд тансаг хар хослолтой, миний хайргүй нэгэн над руу ширтэн зогсоно. Алга ташилт, эгшиглэх аялгуу, бидний нэрийг дуудах чиний хоолой ... оройтсон бололтой.

THINGS I FORGOT /CSC/ ||COMPLETED||Where stories live. Discover now