"Сүүлийн нэг жилийн тухай санасан зүйл байгаа юу?"
"Байхгүй ээ энэ ноцтой юу?" гэтэл эмч тархины MRI зургийг харж байснаа
"Санаа зоволтгүй дээ. Голомтот өөрчлөлт ажиглагдахгүй байна. Гэхдээ ой санамж хэзээ сэргэхийг бид баттай хэлж мэдэхгүй нь" гэхэд Сынчол санаа нь амарсан бололтой миний гарнаас атгасан чигтээ нааш харан
"Ашгүй дээ. Санаа зовж байлаа"
"Тэгвэл сарын дараа дараагийн үзлэгээр уулзацгаая" гэж эмчийг хэлэхэд нь бид талархлаа илэрхийлчихээд өрөөнөөс гарлаа. Бид хөтлөлцсөн чигтээ коридороор алхаж байгаад
"Мөстэй цай уумаар байна"
"Дараалал ихтэй байсан даа энд сууж бай. Би аваад ирье " гээд цааш явлаа. Түүнийг цахилгаан шатанд суусны дараа буцаад эмчийн өрөө рүү ортол эмч "Асуух зүйл гараа юу?" гэхэд нь урд нь хурдхан суугаад
"Эмчээ би ойрд шөнө болгон танихгүй эрэгтэй хүний хоолой сонсоод тэрнээсээ болоод нойрондоо муудаад байгаа"
Тэр хоолойноос болоод шөнө унтаж чадахгүй ойр ойрхон нулимс урсчихсан сэрдэг. Бас "Хэсү юу хамгийн гунигтайг мэдэх үү?" гэдгээс өөр зүйл хэлдэггүй. Сынчолд мэдэгдүүлэхийг хүсээгүй ч энэ зүгээр л зүүд гэхэд хэтэрхий бодит байгаа болохоор санаа зовж байна.
"Магадгүй өнгөрсөн нэг жилтэй чинь холбоотой байх. Гэхдээ цусны шинжилгээнд асуудал байна. Бичиж өгснөөс өөр ямар нэг эм, тан ууж байгаа юу?"
"Аан ээж маань витамин өгсөн тэрийг ууж байгаа"
"Ямартай ч тэр витаминаа зогсоо. Эхлээд нойрны эм бичээд өгье"
Эмийн сангаас эмээ авчихаад сууж байтал Сынчол ч хүрч ирэв. Бид хоёр өнөөдөр хадам ээжийнд очиж хонохоор болсон. Сынчолын ээж нь мэргэжлийн балетчин байсан ч бэртлээсээ болоод эрт зодог тайлсан. Олон хүмүүс Мин Харитай адил амжилтанд хүрэхээр чадварлаг байсан гэж ярилцдаг. Миний санахаар ийм л зүйл байна. Арай ч ус цацаад миний хүүгээс салж Америк яв гээд дугтуйтай мөнгө өгөөгүй байлгүй дээ.
"Ээж чамайг ой санамжаа алдсаныг мэдэж байгаа"
"Ашгүй дээ. Нэг ч болов хүний өмнө хичээх шаардлагагүй юм байна " гээд санаа амран хойш сандлаа налахад Сынчол нэг гараараа толгой илчихээд
"Тухтай байгаарай нээрээ Рири түр манайд байгаа"
Сынчол тэр шөнө ирж хоноогүй драма болгомооргүй байгаа ч гэрлэсэн эрэгтэй өөр эмэгтэйг тосоод өглөө нь гэртээ ирэх буруу биздээ? Тэр зүүдийг зүүдэлсэн өдөр би ээжийн өгсөн витаминийг уугаагүй. Ойрд ч гэсэн Сынчолд хоол хийгээд ерн уугаагүй юм байна. Уухгүй болохоор хар дарж зүүдлээд байгаа юм болов уу? Бид машинаа зогсоолд тавьчхаад гэр лүү нь алхах зуур бодолдоо дарагдан явж байтал
"Сүүлийн хэд хоног таагүй харагдаж байна? Нүд чинь ч хавдчихсан " гээд надад санаа зовсон бололтой асуухад нь "Зүгээр ээ. Амралт ихдээд байх шиг байна" гэтэл тонгойн чихний хажууд аяархнаар
"Шөнө ч болтугай амраахгүй байх ёстой юм болов уу?" гэхэд нь
"Гэртээ ирчихээд юу яриад байгаа юм"
"Улайчихлаа манай эхнэр үнэхээр эгдүүтэй шүү. Тэглээ ч миний өрөө дуу тусгаарлагч сайтай"
Сынчол инээсээр хаалга нээхэд би ард нь амаа ангайн яаж ичихгүй ингэж ярьж байна аа гэж бодсоор ортол
"Чол аа гэртээ тавтай морил. Чамайг их хүлээсэн шүү" гээд хормогч зүүчихсэн Мин Хари хүрч ирээд хүзүүгээр нь тэврэхэд
"Би ирлээ. Чи хоол хийж байгаа юм уу? Удахгүй тоглолттой биздээ"
"Чамд хийж өгөх боломж гарч байхад хамаагүй ээ"
Хүн харвал эхнэр нөхөр гэж бодох нь. Хэдий багын найзууд ч гэсэн би Жихүний найз эмэгтэйн урд хүзүүгээр нь тэвэрчихээд "Аа Хүни хүлээсэн шүү чамд хоол хийж өгөх боломж гарлаа" гэж хэлэхгүй. Герман хэв маяг ч юм уу мэдэхгүй.
"Хэсү хуримнаас хойш уулзаагүй юм байна"
"Их уджээ" үнэндээ анх удаа л уулзаж байна. Ойртоод харахад хормогчны цаанаас хүртэл бие нь урлагийн бүтээл шиг байна. Бие бурхан хувцас чөтгөр гэдэг үгийн биелэл. Эрэгтэйчүүд шударга бус юм ийм сайхан эмэгтэйг биднээс нууж байж.
"Чолоос бүгдийг нь сонссон. Хэцүү ч гэсэн жаахан тэсэх хэрэгтэй шүү"
Хари Сынчолыг сугадаад орчихсон болохоор би ард нь үйлчлэгчид гадуур хувцсаа өгчихөөд араас нь оров. Би ч үнэхээр баян айлын бэр болжээ гэж бодон эргэн тойрноо сониучирхан дагаж явсаар мэндэлчихээд ширээнд суулаа. Хадам ээж хойноо суун хажуудаа тэр хоёрыг суулгаад намайг ганцааранг маань эсрэг талдаа суулгаад
"Хэмигийн бие сайн уу? Өвчтэй бэрээ энэ хүртэл явуулчихлаа"
"Ээжээ Хэми биш Хэсү. Ядаж нэрийг нь цээжилчихээд худлаа ярь" гэтэл Хари хоолойгоо засаад
"Мартаж болох шүү дээ. Чол аа эгчид битгий хатуурх"
Бэрийнхээ нэрийг мартаж болно гэнэ үү? Им Хэсү тийм мартахаар хэцүү биш дээ. Миний урд байсан хачрыг аван тэр хоёрын урд тавингаа "Манай Харигаас өөр хүн алга Минжонд атаархаж байна"
"Ээж ч гэсэн Чол шиг хүүтэй гээд танд атаархаж байна лээ"
Тэдний яриаг сонсонгоо доош харан будаагаа идэж байтал Сынчол будаан дээр өндөгний ороомог тавиад
"Битгий хоосон будаа идээд бай. Хачирнуудаас ч гэсэн ид" гээд савхаараа олон төрлийн хачир тавьж өгөөд
"Өөр идэхийг хүссэн хачир байвал би аваад өгье" гэтэл Хари над руу нүдний булангаараа муухай харах шиг болов. Өмнөд Солонгосын цагаан хун гэдэг нь худлаа л юм байна. Тэр гурав хоолны турш инээлдэн юм ярьж байгаад
"Чиний Жизель үнэхээр гайхалтай. Миний мөрөөдлөөр амьдарч байгааг чинь харах сайхан байна" гээд гарнаас нь атгахад
"Та Чолтой хамт Берлиний театрт ир л дээ. Миний Жизельд та олон зөвлөгөө өгсөн. Таны ачаар найруулагч ч гэсэн их магтсан"
Тэр хоёр одоо л намайг байгааг санасан бололтой Хари нааш хараад
"Хэсү балет сонирхдог билүү?"
"Үгүй ээ. Кино л үздэг"
"Аргагүй л зэрэг зиндаа өөр гэдэг нь ингээд мэдэгддэг юм. Үггүйгээр ч ойлгож болох гоо зүйн үзэсгэлэн, биеийн уян хатан илэрхийлэл, драматизм, пантомим ч ойлгохгүй бэртэй болох гэж" гээд дургүйцсэн аястай хэлэхэд Сынчол огцом босоод бугуйнаас татан
"Өвчтэй хүнийг гоочлох гэж дуудсан юм уу? Хэдий ээж та байсан ч эхнэрт маань ингэж хэлэх эрх байхгүй. Явцгаая Хэсү"
"Эгчээ Хэсү толгойгоо бэртээгээд ой санамжаа алдсан. Та ойлгох хэрэгтэй Чол аа чи ч гэсэн тайвшир"
"Амттан идэх хүсэлгүй болчихлоо. Хурдан эдгээрэй өвчтэй гээд хүүгээр маань бамбай хийгээд байлгүй " гээд дурамжхан ширээнээс босоход нь Сынчолыг юм хэлэх гэхэд нь болиулаад "Ойлголоо хадам ээжээ. Төвөг удахгүйг хичээнэ ээ" гээд бөхийхөд юу ч хэлэлгүй цааш явлаа. Сынчолын уур нь хүрсэн бололтой цээж нь түнхэлзэн уртаар амьсгаа гаргаад "Төвөг удсан ч хамаагүй чи миний эхнэр. Би чамд санаа зовж, анхаарал тавина " гэхэд нь түүнийг тэврээд "Манай нөхөр ямар халамжтайг мэднэ ээ. Ээж чинь хүүдээ л санаа зовж, анхаарал тавихыг хүсч байгаа юм чиний надад гаргаж байгаа сэтгэлтэй адил" тайвшруулахаар нуруун дээр нь хөнгөн цохиход тэр тэврэлтээ улам чангалан
"Уучлаарай гэрт ирэх хэрэггүй байсан юм. Тухтай байлгана гэчихээд чадсангүй "
Өнөөдөр бид хоёр энд хонохоор болсон. Сынчол ээжтэйгээ ярилцахаар явсны дараа орондоо ороод унтчихсан байлаа."Хэсү ямар шарх хамгийн их өвтгөдгийг мэдэх үү?"
Хоолойг сонсоод цочсондоо сэртэл тэр хүйтэн алчуур духан дээр тавьчихсан сууж байх ба
"Хэсү чи ойрд эмээ ууж байгаа юу?"A/n: Сэтгэгдлээ хуваалцдагт үнэхээр их баярладаг шүү ♡
YOU ARE READING
THINGS I FORGOT /CSC/ ||COMPLETED||
FanfictionУнтаад сэртэл 1 жил өнгөрчихсөн би хамгийн их эмээдэг Чүэ Сынчол захиралтай гэрлэчихсэн байна !