Part: 19

940 172 23
                                    

Өнгөрсөн хугацаанд бүгд худлаа байсан атал би өдөр бүр түүний өмнө гэмшиж, шаналж байсан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өнгөрсөн хугацаанд бүгд худлаа байсан атал би өдөр бүр түүний өмнө гэмшиж, шаналж байсан. Тэгээд л чамайг хараад би догдлохгүй байж, чамаас ирсэн зурваст шууд хариулдаггүй байж, чамд хоол хийж өгөөгүй байх нь ... өвдөж байна гэсэн үгэнд нь тэнэг юм шиг итгэтэл чи намайг хуурсан.
Сынчол цаасан тортой зүйлсээ газарт хаян нааш ирэхэд нь хойш ухран
"Над руу ойртох хэрэггүй"
"Хэсү би тайлбарлая "
"Юуг намайг хоёр удаа алах дөхсөн өө юу?" босож түүний царайг удаанаар ширтэн хараад энэ бүх дурсамж зүүд биш байх вий гэж айсандаа чичрэн горьдон хэлэх үгсийг нь хүлээв.
"Гуйя надад итгээч. Би чамд хайртай болохоор алдахаас айсандаа л -"
"Хайр аа? Үгүй ээ чи надад хайргүй. Намайг ашиглаж олж авсан зүйлсдээ хайртай"
"Чамайг над руу ийм хүйтэн, үзэн ядсан харцаар харахаас айсандаа л хийсэн юм. Чиний унтаж байсан 6 сар, чамтай өнгөрүүлсэн өнгөрсөн 5 сарын турш би чамайг хайрлаж байсан"
Том алаг нүд нь улайж, уруул нь чичрэн нааш ойртож чадахгүй газар сөхрөн суух түүний нүднээс нулимс дуслана. Энэ бүхний дараа ч чи намайг өвтгөсөн хэвээр байх юм. Ханцуйгаа шуун эрээн алаг болсон гараа түүний өмнө харуулаад
"Тэр тариаг хийлгэсэн 7 хоногийн турш би чиний нүдэн дээр үхэж байсан Чүэ Сынчол. Надад хайртай бол тэр үед ч болов болиулах хэрэгтэй байсан юм"
"Үнэхээр 7 хоног л нүдээ аниад тэвчихэд болно гэж бодсон. Өдөр бүр самнаж өгдөг үс шингэрч, над руу хардаг нүдний оч унтарч, тэврэх бүрт чи турж байхыг хараад би дотроо үхэж байсан. Гэхдээ хайртай болохоор ахиад алдахаас айсан юм"
"Үгүй ээ чи SVT алдахаас айсан. Чи миний амьсгал бүрийг ашигласан"

Би цаашид удаан тэсвэрлэж чадахгүй нь гэдгээ ойлгов. Хэлэх юмаа гүйцээсэнгүй, яаран тэр гэрээс гарч би явган хүний зам дээр хөл нүцгэн чигээр хоцров…хөл
дээрээ ч зогсож чадахгүй нь. Зүрхээ түлсэн мэт цээж шархиран өвдөж толгой эргэж байвч, чамтай хамт өнгөрүүлсэн жаргалтай мөчүүд амьдралд минь дахин тохиолдохгүй. Надад хайртай гэсэн хэрнээ яагаад хийсэн бүхэн чинь хувиа хичээсэн байгаа юм бэ? Юу ч үгүй гараад ирсэн болохоор шууд таксинд суун гэр лүү явлаа. Энэ бүхнийг би яаж хүлээж авах ёстой гэж?
Жонханаа чамайг мартчихаад жаргалтай амьдарч байсанд, ой санамжинд минь орж ирсэн чиний хоолойг шууд таниагүйд, надаас болж чи үхсэн байхад сайн идэж, сайн унтаж байсанд уучлаарай.

THINGS I FORGOT /CSC/ ||COMPLETED||Where stories live. Discover now