Part: 18

1.1K 161 38
                                    

Бусан хотын нэгдсэн эмнэлэг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бусан хотын нэгдсэн эмнэлэг

"Зам тээврийн осолд орсон яаралтай 2 өвчтөн ирлээ. Бүгд замаас холдоорой"

Түргэний машины чанга дуу хоёр талаас угтан эмнэлгийн гадаа унтарч амьсгалуулах төхөөрөмж ам хамарт нь байрлуулсан тэд эмнэлэг рүү орлоо.

"Өвчтөн Им Хэсү машинтай замын хажууруу унасан. Гавал ясны ил гэмтэлтэй. Биеийн байдал хүнд"

"Өвчтөн Юүн Жонхан ачааны машинд мөргүүлсэн. Хэд хэдэн ясны хугалтай дотуур цус алдалттай гэж таамаглаж байна. Биеийн байдал маш хүнд"

#

Би хаана байна аа? Яагаад толгой ингэтлээ өвдөөд байгаа юм бол? Саяхан Бусан руу Жонхантай уулзахаар ирж байсан даа ... нүдээ нээтэл хүн холхилдсон эмнэлгийн хүлээн авах тасагт байлаа. Хажууд хэн нэгэн ирэн сүүнгэтсэн хоолойгоор
"Өвчтөн Им Хэсү ухаан орчихсон уу? Яаралтай эмчийг нь дуудаад ирье" гэх шиг болов. Толгой хүчтэй янгинан уртаар дуу алдаад толгойндоо хүртэл боолттой байх ба "Жонхан ... Жонхан яасан бэ?" дуслын зүүг салгачихаад орноос буун эргэн тойрноо хартал ойролцоох орон дээр хүмүүс тойроод зогсчихсон байв. Хөлөө нэг нэгээр нь зөөж ядан тийш очиж байтал

"Х....Э....С.....Ү" нааш сунгаж байсан гар нь доош унан аппаратын янгинах чимээ гарав.

"Өвчтөн Юүн Жонханы зүрх зогслоо. Яаралтай цээж шахалтыг эхлүүл"
1, 2, 3 - 30 амьсгал 1, 2
"Адреналины эхний тун"

Шуудхан тийшээ очих гэтэл сувилагч нь зогсоогоод "Уучлаарай өвчтөөн ийшээ ойртож болохгүй "
"Ж.Жонхан үхэх гэж байгаа юм уу? Зүрх нь зогссон гэнэ ээ. Саяхан надтай ярьж байсан хүн яагаад би өөрөө харах хэрэгтэй" гээд ойрттол монитор дээр уртаас урт шулуун зураас гарсан байх ба орон дээр цонхигор царайтай, толгой нүүрнийх нь хэд хэдэн газраас цус урссан тэр хэвтэж байлаа.
"Гуйя бүгд миний буруу амьдар л даа. Би чамд хайртай гэдгээ ч хэлж амжаагүй " уйлсаар сувилагчыг даван ойртох гэж хичээх тусам хэд хэдэн ажилчид суганаас барин холдуулаад
"Энд ингэж болохгүй ээ. Өвчтөний амь нас аюултай байна"

THINGS I FORGOT /CSC/ ||COMPLETED||Where stories live. Discover now