"Ү.үргэлж хүний янз үзээд-" бувтнасаар хэлтэл тэр гараа хөхний даруулганы түгжээгээр гүйлгэнгээ "Яасан надад хайртай гээд гүйж байсан зориг чинь хааччихсан юм. Им Хэсү ажилтаан"
Хуруу нь арьсыг маань шүргэх төдийд л миний бүх бие халуу шатаж байлаа. Цээжрүү нь түлхэх гарыг маань зогсоогоод гэнэт долоовор хурууг маань долооход нь цочсондоо уулга алдаад гараа татах гэтэл Сынчол амандаа хийн хэлээрээ ороон хэд хэд сорж байгаад
"Гэртээ хоёулхнаа хонох шөнийг тэсэн ядан хүлээж байя"#
"Эмчээ миний толгой өвдөөд нэг л бишээ. Эмнэлгээс гараад хэрэггүй байх аа" толгойгоо барин ярвайсаар хэлтэл эмч инээгээд
"Шинжилгээний чинь хариунууд сайн гарсан. Эртхэн гэртээ очиж ой санамжаа сэргээх нь илүү чухал"
"Тэгээд би яг одоо гарах юм уу? Шууд гэртээ очих уу?"
"Мэдээж тэгнэ. Нөхөр чинь гарах бэлтгэл хийж байгаа хувцсаа солиод гарахад болно"
Эмчийг гарсны дараа дэрээ тэврэн хойш буйдан налан хэвтлээ. Эндээс гарчихвал би Чүэ захирлынх руу яваад тэнд хоёулхнаа байна. Утсаа шүүрч аваад Хуши руу залгатал тэр хэсэг дуудуулж байгаад утсаа авахаар нь
"Би өнөөдөр эмнэлгээс гарч байгаа. Та нар ирэхгүй юм уу?"
"Завгүй ээ. Тэгээд ч Сынчол байхад "
"Би яаж хоёулхнаа байх юм. Нөгөө хоёр ядаж - "
"Завгүй байна тасаллаа"
Найз байж муу ханилгаагүй амьтад. Ёни Жихүн хоёр эмнэлэгт эргэж ирээгүй юм байж хариу ч бичихгүй жилийн хугацаанд өөр болжээ хөөрхий найзгүй гунигтай Хэсү. Эхлээд эмнэлгээс гараад хэсэг аавынд байя гэж гуйя. Угаасаа Чүэ захирал намайг өдөржин гэрт асрахгүй юм чинь. Босоод хувцсаа сольж өмсөхөөр
"Би таргалчихсан юм байх даа. Энэ цамц яагаад орохгүй байна аа"
"Дээд товчыг нь тайл"
"Яагаад өрөөнд зөвшөөрөлгүй орж ирээд байгаа юм" цээжээ дарсаар хэлтэл тэр гараа зөрүүлэн бариад
"Намайг гар гээд байгаа юм уу?"
"Тэгээд намайг харах гээ юу?" гэтэл тэр нэг хөмсгөө өргөн
"Би үүнээс ч ихийг харчихсан байхад чи надаас ичээд байгаа юм уу?"
Тэр эндээс огт гарах шинжгүй зогсоод бүр ширтээд байсан болохоор тэр өдрийн явдал бодогдон
"Хөөе юу яриад " Гэнэт хүндэтгэлгүй ярьснаа мэдээд амаа жимийтэл
"Эмнэлэгт үргэлжлүүлж хэвтэх талаар эмчтэй ярилцах гэж түр ирсэн юм. Гэхдээ шаардлагагүй бололтой миний эхнэр ийм эрч хүчтэй байхад" гээд инээчихээд өрөөнөөс гарлаа. Хувцсаа сольж өмсчихөөд дуртай дургүй эмнэлгээс гартал Сынчол бүх юмыг маань машиндаа хийчихсэн хаалга онгойлгоод зогсож байлаа. Намайг суухад тэр суудлын бүс бүсэлж өгснийх нь дараа
"Би хэд хоног аавынд байдаг юм билүү " гэтэл тэр жолоогоо барингаа нааш харалгүй "Яах гэж"
"Би эмнэлгээс гарсан ч хэсэгтээ асаргаа хэрэгтэй гэсэн. Та завгүй, ажил ихтэй тэгэхээр -"
"Би 7 хоногийн чөлөө авчихсан. Чамайг гэртээ асрах гээд" итгэлтэй нь аргагүй ингэж хэлэв. Төлөвлөгөө нурахаас гадна бүтэн 24/24 түүнтэй хамт байх ёстой болчихлоо. Хойш сандалдаа шигдсээр цонхонд тусах түүний төрхийг харангаа
"Тийм байх нь ээ"
YOU ARE READING
THINGS I FORGOT /CSC/ ||COMPLETED||
FanfictionУнтаад сэртэл 1 жил өнгөрчихсөн би хамгийн их эмээдэг Чүэ Сынчол захиралтай гэрлэчихсэн байна !