Part: 12

1K 126 18
                                    

1 жилийн өмнө

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

1 жилийн өмнө

SVT группийн 41 дэх удаагийн ТУЗ-ын хурлын шийдвэр:
Чүэ Сынчол гүйцэтгэх захирал 46% саналаар Ерөнхий захирлын суудалд томилогдохыг түдгэлзүүлэв.

Толгойд уур, үзэн ядалт, шившигтэй байдлаас өөр юу ч бодогдсонгүй.
Хурдан алхах зуураа хүрэмний товчоо тайлан ширээн дээр шидээд
"Бүгдийг чөтгөр аваасай, зөрүүд хоёр хөгшин ТУЗ хурал дээр сонгохгүй  байна гэнэ ээ? Надаас илүү туршлага, боловсролтой  хүн байгаа юм уу?"
"Чолаа тайвшир л даа"
"Рири хоёр гол хувьцаа эзэмшигч надаас татгалзсан. Тэр ойлгомжгүй эмгэн яахав гэхэд өвөө яаж ..."
"Өвөөтэйгөө гэртээ очоод ярилцахад болно. Чолаа эртхэн яв"
"Ойлголоо маргааш Хамбург ниснэ биздээ. Жолоочийг хүргээд өг гээд хэлчихье эртхэн явж юмаа бэлд "
"Ингээд явж байгаад уучлаарай. Гэхдээ Чол аа Жизельд бүжиглэх миний мөрөөдөл"
"Saint laurent цүнх машинд байгаа. Дуртай биздээ "
"Хайртай шүү Чол аа" гээд үнсчихээд өрөөнөөс гарлаа.

Гэрт иртэл өвөө ээж хоёр хамт оройн хоолоо идэж байх ба намайг харчихаад өвөө хий ханиалган
"Хоол идэх дуршилгүй болчихлоо. Үн туслах босоход туслаадах өрөөндөө ормоор байна"
"Өвөө ярилцах зүйл байна"
"Үн туслах сонсохгүй байна уу?" 
гэтэл ээж сэрээгээ хүчтэй тавин босоод
"Хадам ааваа арай хэтэрч байгаа юм биш үү? Таныг яв гэсэн болохоор Сынчол Америкд тэр олон жил компанид хамгийн багаас эхэлж суралцсан. Гэтэл ТУЗ хурал дээр эсрэг санал өгнө гэнэ ээ? "
"Америкд зугаацаж, хэрэг тарьж 1 жил л ажилсан хүнд хамгийн хайртай компаниа өгнө гэж санаа юу?"
"Сынчол таны цор ганц мах цусны тасархай"
"Үгүй ээ SVT групп л миний хүүг үхсний дараа надад үлдсэн ганц зүйл"
Ээжийг үг хэлэх гэхэд нь болиулаад ус аягалж өгч байтал өвөө ч өрөө рүүгээ явсан байв. Аавыг нас барснаас хойш хэдийн 20 жил өнгөрсөн байхад хүртэл ээж бид хоёрыг ад үзэх юм шив. Өрөөнийх нь гадаа иртэл дотроос
"Ороод ир" дотор ганцаараа цай аягалан суух ба урдаа дохиход нь суугаад "Өвөө өнөөдрийн талаар ярих зүйл байна"
"Уулздаг эмэгтэй байгаа юу?"
"Юу?" өмнө нь нэг ч удаа асууж байгаагүй асуултанд нь гайхсаар дээш хартал урд цай тавиад
"Гэрлэ. Сайн эмэгтэй байвал хурим хий. Тэгвэл чамд итгээд компаниа өгье"
"Яагаад гэнэт хуримыг ингэж яаравчлуулаад байгаа юм бэ?" өвөө инээсээр долоовор хуруугаараа толгойгоо нэг хэмнэлээр тогшингоо
"Өглөө Жон эмчид үзүүлсэн. Толгойнд байгаа тэсрэх бөмбөгний цаг ойртсон гэсэн. Ачаа үзэж амжихгүй ч бэрээ харах хэрэгтэй биздээ. Demian профессороос чиний туршлага, арга барилын талаар сонссон. Тэр хөгшин хүн магтдаггүй"
"Тэгвэл өнөөдөр яагаад татгалзсан юм"
"Гэр бүлээ зохиож амжаагүй чамд би итгэнэ гэж үү? Сайн эмэгтэйтэй гэрлэ. Гэхдээ аав шигээ сонголт хийх хэрэггүй. Мин Хари мэтийн шулам шиг хүүхнүүдээс хол бай"

THINGS I FORGOT /CSC/ ||COMPLETED||Where stories live. Discover now