Жүн Ёни хоёр гэрлэх гэж байсан. Хуримын зохион байгуулагчынх нь хэв маяг таалагдахгүй байна гээд өөр хүнээр солих тухай хүртэл ярих хэмжээнд ач холбогдол өгч байсан байж яагаад салсан юм бол?
"Эмнэлгийн хувцастай болохоор чинь танихгүй өнгөрөх шахлаа. Их том осолд орсон сайн байгаа нь ашгүй дээ"
"Баярлалаа. Чи сайн байгаа биздээ"
"Тийм ээ. Ёни ... хэр байна"
"Ажлаа хийгээд нэлээн завгүй байгаа" салсан гэчихээд хэр байгааг нь асуугаад одоо хүртэл хайртай юу эсвэл зүгээр л сонирхол уу. Жүн миний бүх юмаа мартсаныг мэдэхгүй болохоор асууж чадахгүй.
"Өөрийгөө буруутгахгүй байгаа бол болж дээ. Нээрээ тэр өдөр та хоёр уулзаж -"
"ХЭСҮ"
Сынчолын дуугаар бид хоёр цочин эргэж хартал нааш гүйж ирээд
"Энд юу хийж байгаа юм. Хандивын тоглолт эхлэх нь" гэчихээд Жүн рүү нүдний булангаараа муухай харах шиг болоход гарнаас нь бариад
"Нээрээ цаг болчихож баяртай"
"За баяртай хурдан эдгээрэй "Бид хоёр хандивын тоглолт зохион байгуулж байгаа заал руу явах зуур миний гарнаас чанга атгасан хэвээрээ л байв. Арай хардаад байгаа юм болов уу?
"Яасан яагаад инээгээд байгаа юм"
"Сая яагаад тэгтлээ хурдан гүйж ирсэн юм. Хардсан уу?"
"Тийм ээ. Өөр эрэгтэйтэй байхад чинь дургүй "
Зүгээр л шулуухан хэлдэгт нь дуртай. Энгийн байгааг нь нүд салгалгүй хараад л суумаар санагддаг.
"Хардах нь таны мэргэжил бололтой" гэтэл хацар дээр үнсээд "Профессорын түвшинд байх шүү хатагтай"4 настай нойр булчирхайн хорт хавдартай бяцхан хүү. Олон удаа тариа тариулснаас турьхан гар нь олон газраа хөхөрч, эцэнхий болтлоо туржээ. Эмчилгээний зардлын мөнгийг дэлгэцээр харуулсан байх ба бага мөнгө биш юм. Хорвоо шударга бус. Муу муухай хүмүүс эрүүл саруул амьдарч, амжилтанд хүрч байхад яагаад ямар ч буруугүй энэ хүү хорт хавдраар шаналж байгаа юм бол. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс, хүүхдүүд, гадны хэдэн зочид гээд цөөн хүмүүс цугласан байв. Аав нь бололтой залуу эмнэлгийн үүдэнд хүмүүсийг цуглахыг гуйн ийш тийш явна. Очиж туслахаар явах гэтэл цугласан хүмүүс шуугилдаж эхлэхэд нь гайхан хартал тайзан дээр Monsta X гарч ирсэн байв. Тэднийг үг хэлэх зуур хүмүүс шуугилдан цугласаар жижиг заал дүүрч бичлэг хийн бүр гадуур явж байсан хүмүүс ч орж ирэв. Уур амьсгал халуун дулаан, сайхан болж бид үүд хэсэг рүү очоод
"Одоо санаа зовох хэрэггүй дээ"
"Арай Monsta X дуудсан юм уу? Энэ хүүгийн төлөө"
"Эмчилгээний бүх зардлыг нь төлчихсөн. Өчигдөр энэ хүүтэй уулзахад хамгийн дуртай хамтлаг нь гэсэн тэгээд л аваад ирсэн юм"
"Ийм зүйлд хүртэл анхаарал хандуулж байгаад баярлалаа "
Хэдийгээр Сынчол бүгдийг нь төлсөн ч гэсэн олон хүмүүсийн ачаар их мөнгө цугларсан байлаа. Тоглолтын дараа нөгөө хүү Monsta X-тэй зургаа авахуулчихаад гүйж ирж Сынчолыг тэврээд "Ахаа үнэхээр аваад ирж ээ. Баярлалаа та хамгийн догь нь "
"Амлалтандаа хүрсэн шүү" удалгүй аав ээж хоёр нь нулимсаа арчсаар хүрч ирээд
"Чүэ захирлаа үнэхээр их баярлалаа. Хүүгээ эмчлүүлээд цаашдаа мөнгөнд санаа зоволгүй асарч халамжилж чадах нь. Таны л ач"
Орой нь ахиад нөгөө тариаг сүүлийн удаа хийлгэв. Сувилагчаар цонхоо хаалгах зуураа нөгөө тарианы нэрийг харж амжив. Гарсных нь дараа ахлах сургуульд хамт сурдаг байсан Миён руу залгаад
"Миёнаа ажил нь сайн уу? Зүрхний эмч завгүй л байгаа байх даа"
"Сайн. Харин ч SVT группийн завгүй бэр над руу залгаад юу болсон юм"
"Нэг тарианы тухай асуух гээд. TIF гэдэг нэртэй тарианы талаар мэдэх үү?"
"Сонсож байгаагүй юм. Юу ч гэсэн судлаад хэлье"Маргааш нь бид хоёр эмнэлгээс гарч байна. Сынчол хамт очих газар байна гэсэн болохоор гэртээ очилгүй шууд явлаа.
"Сөүлээс гарах юм уу? Хаачих юм"
"Далай явцгаая. Чиний сэтгэлийг сэргээе"
Бид нар шингэх үеэр далайд хүрч ирлээ. Далайд дөтлөн очоод усны захад зогсон машинаа унтраачихаад суудлаа налан энэ мөчийн үнэр, дуу авиаг бие сэтгэлдээ шингээн суулаа.
"Хэсү би чамтай хамт урт удаан амьдармаар байна"
"Би ч бас. Хүмүүс тэгэх гэж л гэрлэдэггүй гэж үү?"
"Бидний гэрлэлт урт удаан байгаасай гэж хүсч байна"
Час улаан наран далайн толигор санд алгуурхан живэн, харанхуй шөнө газар дэлхийг бүрхлээ.
Бид элдвийг ярин алхсаар цаг өнгөрлөө, бас дахин нэг цаг... Хүйтэн болсон хэдий ч тэнгэрт цагаан өнгөтэй хавирган саран хөвсөөр гарч ирэв.
"Сар үзэсгэлэнтэй байна"
"Японоор би чамд хайртай гэсэн үг"
"Харин чи?"
"Сар үнэхээр үзэсгэлэнтэй байна"
Шөнийн сэрүүнд даарсан уруул дээр минь түүний уруул буух нь яг л халуу шатах мэт. Түүнтэй хамт байвал шөнийн далай давалгаалах чимээ анир ч тайвшруулах эгшиг мэт мэдрэгдэнэ.Сынчол өдрийн цайны цагаас өмнө ажилдаа очих болохоор бид хоёр өглөөний цай хамт уучихаад өчигдөр авахуулсан зургаа үзээд сууж байтал өмнө нь ярьсан зүйлс толгойд орж ирлээ. Ослын өдөр би Жихүнээс Жүний дугаарыг авч ярьсан ч дуудлага дээр байгаагүй, бас намайг хэн нэгэнтэй уулзсан уу гэж асуусан. Ялтачгүй Жүн ямар нэг юм мэдэж байгаа.
"Сынчолаа хүлээж байгаарай би Жихүнээс юм асуух хэрэгтэй байна" гээд эргэх гэтэл гарнаас хүчтэй атган зогсоогоод "Юу асуух гэсэн юм"
"Би удахгүй ээ нэг юм асуух хэрэгтэй байна. Жүний дугаарыг -"
"БОЛЬ БОЛИОД ӨГ ХЭСҮ. Зүгээр л юу ч асуух хэрэггүй юу ч мэдэх хэрэггүй"
Гэнэт над руу хашхирсанд нь цочин хойш нэг алхаад "Намайг юу ч мэдэхгүй тэнэг хэвээрээ бай гэж үү? Хамгийн сайн найзын маань хурим яагаад цуцлагдсныг, яаж гэрлэх санал авснаа, анхны шөнө ямар байснаа ч санахгүй байх надад ямар байгааг мэдэх үү?"
"Бачуурсандаа үхэх гэж байгааг чинь мэдэж байна. Гэхдээ бүгд өнгөрсөн хүсвэл ахиад гэрлэх санал тавья, анхны шөнө юм шиг хийж өгье тэгэхээр гуйя орхи"
"Ойлголоо чамд ямар ч үнэ цэнэгүй болохоор ингэж амархан хэлж байгаа бололтой тийм үү?"
"Хэсү үгүй ээ би ... орой ярилцацгаая"
Юунаас тэгтлээ айгаад байгаа юм? Яагаад хэлж чадахгүй зугтаад байгаа юм бэ? Сынчолыг явсны дараа би гэртээ ахиад л ганцаараа үлдэв. Оройн хоолоо хийчихээд Жихүн рүү залгах эсэхдээ эргэлзээд сууж байтал утсанд Миёноос дуудлага ирэв.
"Миён аа ийм орой залгаад юу болсон юм?"
"Хэсү чи тэр эмийг яаж мэддэг юм? Солонгосын эмийн бүртгэлд байхгүй болохоор нь Америк профессороосоо асуусан юм. TIF буюу Things I Forgot туршилтын шатандаа яваа ой санамж мартуулах үйлдэлтэй эм"
"Ю.ю.юу"
Сонссондоо итгэж ядан хөл суларч доош унахад толгой хүчтэн өвдөн яг л киноны кадр шиг богино хэсгүүд давхцан орж ирсээр хэсэг суусны дараа нүднээс нулимс дуслан
"Юүн Жонхан"A/n: Дараагийн хэсгээс өнгөрсөн 1 жилд болсон үйл явдлын талаар гарах болно оо. Сэтгэгдлээ хуваалцаарай Баярлалаа ♡
YOU ARE READING
THINGS I FORGOT /CSC/ ||COMPLETED||
FanfictionУнтаад сэртэл 1 жил өнгөрчихсөн би хамгийн их эмээдэг Чүэ Сынчол захиралтай гэрлэчихсэн байна !