Part: 16

1.1K 155 17
                                    

Эмнэлгийн гадаах цэцэрлэгт Жонхантай хамт суулаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Эмнэлгийн гадаах цэцэрлэгт Жонхантай хамт суулаа. Багахан долгионтой бор үс нь мөр шүргэх шахам ургаж, өмнөхөөсөө илүү турж нүүрний яснууд нь товойжээ. Тэгсэн ч царайлаг хэвээрээ л байна.
"Гайхсан уу? Өнгөрсөн хугацаанд сайн сууж байсан биздээ?"
Өдөр бүр дургүй хүнээ харж, хүсээгүй үгээ хэлж, бичмээргүй үгсээ бичиж ирсэн. Чамайг байхгүйд би сайн байж чадаагүй.
"Яагаад надад Лондон явахаа хэлээгүй юм"
"Чамтай түрүүлж холбоо барих зориг байгаагүй юм. Ёнигийн салалт миний буруу юм шиг санагдаад"
"Салах шийдвэрийг тэр хоёр гаргасан байхад яагаад чиний буруу гэж"
"Хэдий тийм ч гэсэн би өөрийнхөө мэдрэмжүүдээс зугтдаг төрлийн хүн бололтой. Лондонд үлдэх байсан ч манай захирал дотны найзынх нь хүүгийн хурим гээд тусгайлан гуйсан юм. Гэтэл сүйт бүсгүй нь чамайг байна гэж бодсонгүй. Аан тийм хэлж амжаагүй юм байна. Гэрлэх гэж байгаад баяр хүргэе Хэсү"
Инээмсэглээд хэлж байгаа сэтгэлд чинь талархах ч энэ үг хэзээ ч намайг гуниглуулна гэж бодож байсангүй. Чамаас сонссон ерөөл сэтгэлд минь бул хар чулуу үлдээх юм. Аажмаар толгой дохиход
"Намайг мэднэ биздээ. Хуримыг чинь мөрөөдлийн хийж өгнө"
"Найдаж болох нь ээ"
"Сүйт бүсгүйн урмыг хугалахгүй ээ"

Эмнэлгээс гартал Чүэ захирал жолооч явуулсан байх ба оройн хоол хамт идэхээр болсон байлаа. Дотогш ресторан руу ортол зааланд хоёр гуравхан ширээ хүнтэй байх ба аль болох анзаарахгүйг хичээн суутал
"Хуримын ёслол ойртсон болохоор өвөөтэй хоёулхнаа байхдаа илүү болгоомжтой бай"
"Надад хэлэх үг мөн гэж үү? Мин Харитай өчигдөр уулзсан биздээ. Хурим дөхөж байхад ингэх хэрэггүй"
"Хөөх үнэхээр миний эхнэр шиг аашилж байх шив"
"Би ахиж төрөөд ой санамжаа бүгдийг нь мартдаггүй л юм бол Чүэ захирал танаас үргэлж хол явах болно"
"Инээмсэглэ надад ч гэсэн чамтай ингээд суух хүсэл алга. Нэг жил хичээ тэгээд дуусна" гээд стейкны мах зүсчихээд миний урд тавив. Нэгэнт ажиглаж байгааг нь мэдэх болохоор инээмсэглэн
"Баярлалаа нөхөр минь"
Орой гэртээ иртэл ээж шууд хаалга онгойлгон гадагш хараад
"Чүэ хүргэн яагаад орж ирээгүй юм. Аяга цай уулгахгүй дээ"
"Завгүй ээ. Ядраад байна шууд унтлаа шүү" гээд өрөөндөө орон хувцсаа сольчихоод сууж байтал аав аяга халуун сүү барьж орж ирэн
"Арай хадмууд чинь манайхыг өөрсдийнх нь зиндааны айл биш гээд чамайг зовоогоогүй биз" гээд их л санаа зовонгуй асуухад нь
"Үгүй ээ өвөө, хадам ээж хоёр надад ямар сайн билээ дээ. Сонсвол гомдоно шүү"
"Гэхдээ л аавынх нь санаа зовоод байна. Их сургуульд үерхдэг байхдаа хоол барьж гүйгээд өдөржин утсаар яриад инээж дэгдэж гүйдэг байсан эрч хүчтэй хүүхэд гэрлэх гэж байж ийм нурмагар байхаар санаа зовоод байна"
"Би том болсон шдээ. Бид хоёр сайн байгаа. Ёни шиг зүйл болохгүй дээ"
Аавын санаа арай амарсан бололтой духны үрчлээ нь тэнийн намайг тэврээд "Юу ч тохиолдсон аав ээж хоёр нь чиний талд гэдгийг мартаж болохгүй шүү"
"Мартахгүй ээ"
"Хараад байгаарай. Аав охин хоёр ахиад л ээжийг гадуурхаж байна" гэхэд нь үүд рүү хартал ээж хаалга налчихсан зогсож байх ба аавыг гараа дэлгэхэд гурвуулаа тэврэлдээд
"Гэрлэх гэж байж энэ эрх охиныг хараад байгаарай "

THINGS I FORGOT /CSC/ ||COMPLETED||Where stories live. Discover now