Нойргүйдэл буюу "инсомниа" нь ихэвчлэн стресс, сэтгэл түгшилт, гутрал, сэтгэл санааны тогтворгүй байдлаас үүдэлтэй сэтгэцийн өвчин юм.
Insomnia нь амьдрал дээр түгээмэл байдаг зүйл бөгөөд шөнө унтаж чаддаггүй эсвэл удаан унтаж чаддаггүй хэт эрт сэрдэг, сэрээд буцаж унтаж чадахгүй байх зэрэг шинж тэмдэгээр илэрдэг.
Нойргүйдэл хүний унтаж дэглэмийг алдагдуулснаар өдрийн цагийн эрч хүч, ажлын бүтээмжийг хойш татдаг ба өдрийн цагаар тамиргүйдэж, нойрмог байдлыг бий болгодог байна.Нойргүйдэл нь хааяа сэтгэл санааны байдлаас бус өөр 100 орчим шалтгаан байдаг ба хамгийн түгээмэлүүдээс нь дурдвал:
• Буруу амьдралын хэв маяг
Биеийн хөдөлгөөн багатай байх, сэргээш бэлдмэлүүд хэрэглэх, өдрийн цагаар унтах, эмх замбараагүй өдрийн хэмнэлээр амьдрах, ядаргаанд орох зэрэг зүйлс нойргүйдэл үүсэхэд багагүй нөлөө үзүүлж байдаг.• Зарим биеийн эрхтэн, тогтолцооны өвчин
Нойргүйдэл нь бамбай булчирхайн өвчин, бөөрний дээд булчирхайн өвчин, өвдөлтийн хам шинж, зүрх судасны тогтолцооны эмгэг зэргээс болж үүсэх нь элбэг тохиодог. Тиймээс, хэрэв та өөрийгөө нойргүйдэлтэй байна хэмээн сэжиглэж байгаа бол эхлээд мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй юм.• Шим тэжээлийн дутагдал
Нойр хулжиж, унтаж амрахад асуудалтай байгаа нь D, B бүлгийн аминдэм, төмөр, илчлэгийн дутагдал, биед хэрэгцээтэй нүүрс усны дутагдал зэргээс мөн үүдэлтэй байж болно.Гурван сар хүртэлх хугацаанд үргэлжилсэн нойрны хямралыг хурц нойргүйдэл хэмээн нэрлэдэг. Хэрэв гурван сараас дээш бол архаг нойргүйдэл гэдэг.
Нойргүйдлээс урьдчилан сэргийлэхийн тулд хэд хэдэн дүрмийг мөрдөх хэрэгтэй байдаг. Үүнд:
•Өдөр болгон тодорхой нэг цагт унтаж, нэг цагт босож байх.
•Амралтын өдрүүдэд хэт их унтахгүй байх.
•Өдрийн хоолны дараа кофеин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.
•Өдрийн цагаар унтахгүй байх.
•Долоо хоногт 4-5 удаа 30-40 минутын турш биеийн тамирын дасгал хийх.
•Унтахаасаа 3-4 цагийн өмнө хоол идэх.
•Унтахаасаа 2 цагийн өмнө биеийн тамираар хичээллэхгүй байж, сэтгэл санааны болон тархины ачаалал авахгүй байх.
•Харанхуй, нам гүм, агааржуулалт сайтай өрөөнд, тав тухтай орон дээр унтаж амрах.A/N: Хэвийн унтаж чадахгүй байхыг сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрдөг ба клиник болон сэтгэл зүйг хавсарсан эмчилгээ илүү үр дүнгээ өгч чаддаг. Нойрны эмгэг төрөлд нойргүйдлээс гадна олон төрлийн эмгэг хамаардаг ба бүгд хүний унтах дэглэмийг алдагдуулж, эрүүл мэнд, сэтгэл зүйд ноцтой гэмтэл учруулдаг байна. Миний хувьд нойргүйдлээ ASMR-ийн Tingle, triggering төрлийг сонсож байхгүй болгодог. Яг энэ төрлийн ASMR сэтгэл түгшилт, нойргүйдэлд их тустай юм шиг санагдсан учраас нойрны эмгэгтэйгээ тэмцэж байгаа хүмүүс нэг туршаад үзээрэй гэж зөвлөж байна.
YOU ARE READING
Сэтгэцийн эмгэг
RandomFrom the outside looking in, It's hard to understand. From the inside looking out, it's hard to explain