Алдарт зураач Van Gogh ийн нэрээр нэрлэгдсэн сэтгэцийн өвчин байдаг байна.
Ван Гюг -ийн амьдрал ганцаардмал эмгэнэлтэй мансуурлаар дүүрсэн байсан.
Дэлхийн шилдэг 10 агуу зургийн 3 нь Ван гюгийн зураг байсан ч амьд ахуй цагтаа Ван Гюг огтхон ч өөрийн авьяасаа үнэлүүлж чадаагүй.Тэр ердөө 400 франкаар ганцхан зураг зарсан ч үүний ард түүний 10 гаруй жил зурсан 2000 гаруй гайхалтай бүтээлүүд байсан.Хожим түүнийг хорвоогоос хальсны дараа л эдгээр гайхамшигт бүтээлүүд үнэд хүрч эхэлсэн юм.Түүний аав Теодериоус Ван Гюг номлогч, ээж Анна Корнелиа Карбентус байгальд хайртай уран бүтээлч, тэр зурах авъяасыг ээжээсээ өвлөжээ. Теодериоус Анна хоёрын анхны хүү нь нялхаараа эндсэнээс яг жилийн дараа Винсент 1853 онд Недерландад "Zundert" хотод мэндэлжээ. Түүнийг нас барсан ахынх нь нэрээр нэрлэсэн байна. Магадгүй аав ээж нь түүнд өөр нэр өгөх хэрэгтэй байсан байх гэж би боддог. Нэр гэдэг маш чухал зүйл шүү, ер нь.
Меланхолик Винсент багаасаа хэт мэдрэг, сэтгэл зүй сул, сэтгэл хөдлөл ихтэй, өөрөө өөртэйгөө байнга зөрчилддөг хүүхэд байв. Түүнийг 15настай байхад гэр бүл нь санхүүгийн хямралд орж тэр сургуулиасаа гаран нагац ахынхаа уран зургийн фирмд ажилд оров. Энэ үед Винсент герман ,франц, англи хэлээр чөлөөтэй яриад сурчихсан байв. 1873онд тэр хорин настайдаа фирмийн Лондон дахь салбар луу томилогдов. Лондонд очоод удаагүй Винсент удалгүй худалда наймаанаас залхаж англи хэл соёл , яруу найраг дурлажээ. Гэхдээ Южине Лойер хэмээх залуу бүсгүйд бүр ч их дурлав. Харамсалтай нь бүсгүй түүнээс татгалзаж Винсент библээс бусад бүх номоо хаян бурханд бие сэтгэлээ зориулахаар шийдлээ.Шашны гүн итгэл үнэмшил бүхий гэр бүлд төрсөний хувьд шашин чухал үнэт зүйл байв. Сэтгэлээр унаж гутарсан тэр байнга уур уцаартай явах болов. Үйлчлүүлэгчидтэй муухай харилцан хэрэггүй хог болсон урлаг худалдан авах хэрэггүй гэж хэлж байлаа. Ингээд тэр ажлаасаа халагдлаа.
Гэртээ эргэж ирэн аавынхаа адил номлогч болохын тулд шалгалт өгөх хэрэгтэй болов. Гэтэл тэр латин хэлний шалгалтаас татгалзан "энэ хэл бол ядуу хүмүүсийн үхсэн хэл, яагаад би үүний төлөө зовох ёстой гэж"... Энэ үед тэр өөрөө үнэхээр бурханд үнэнч үү гэдэгтээ эргэлзэж эхэлжээ. Түүний бурханд зориулах зүрх сэтгэл нь ариун биш байвал яах вэ? Винсент насан туршдаа зарим нэгэн асуултанд хариу олох гэж их л зүдэрсэн бололтой.1878онд Винсент Белгийн өмнөд хэсэгт орших амьдрах нөхцөл байдал тун тааруухан нүүрсний уурхай руу сайн дураараа явлаа. Номлогчид болон түшмэдүүд алдаа завхрал гаргасан тохиолдолд голдуу нүүрсний уурхай руу шийтгэл маягаар явдаг байв. Винсент тэнд номлогчоор хоёр жил амьдарчээ. Энэ хугацаанд түүнд эргэн тойрны эгэл жирийн хүмүүсийн амьдрал илүү сонирхолтой санагдах болов.
1880 онд Винсент Брюселлд ирж зураач болохоор нэг мөр шийджээ. 1881 онд тэр бэлэвсрэн үлдсэн үеэлдээ дурлаж нөгөөх нь түүнээс татгалзан амстердам руу нүүсэн байна. Дахиад л татгалзсан хариу авч сэтгэл гутарсан тэр Сиентэй таарч түүнтэй хамт хэсэгхэн аз жаргалтай амьдарсан билээ. Сиентэй тогтоосон харицаанаас болоод түүнд уран зургийн хичээл заадаг байсан үеэл Антон Мауве нь түүнээс харицаагаа түр тасалсан нь ч бий.
Сиений дараа тэр өсөж төрсөн гэртээ буцаж хөрш айлын ганц бие 40 настай Марготод дурлав. Бүр Винсентээс 12 насаар эгчмэд байсан ч тэд тоосонгүй. Маргот Винсентийн сэтгэлийн шаналалыг хэн хэнээс илүү ойлгож тэд гэрлэхээр шийдсэн боловч хоёр гэр бүлийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарав. Маргот үхэхээр шийдэж хулганы хор ууж Винсент эмнэлэг рүү яаравчлан аваачсанаар эмэгтэй амьд үлдэж чаджээ. Дараа нь Маргот хотоос яван Винсент дахин нэг аз жаргалын үзүүрээс атгаад хоцорчээ. Винсент энэ бүхэнтэй урьдын адил дуулгавартайгаар эвлэрэв. Хэрвээ тэр Сиен, Маргот хоёрын аль нэгтэй гэрлэчихсэн бол арай урт наслах байсан болов уу даа.
![](https://img.wattpad.com/cover/158101409-288-k800712.jpg)
YOU ARE READING
Сэтгэцийн эмгэг
RandomFrom the outside looking in, It's hard to understand. From the inside looking out, it's hard to explain