Вернике-Корсаковын Синдром
Архи уудаг хүмүүсийн 80 хувьд нь витамины дутагдал үүсдэг, мөн заримд нь тархины хүнд эмгэг буюу Вернике-Корсаковын синдром үүсдэг байна. Энэ нь хоёр тусдаа синдром юм. Үүнд богино хугацааны Верникийн тархины эмгэг, мөн удаан хугацааны Корсаковын солиорол гэж өвчин үүсдэг.
Судалгаагаар удаан хугацаагаар их хэмжээгээр архи ууж байсан хүмүүсийн тархины ховдлууд багасч, тархины эсүүдийн хооронд мэдээлэл дамжуулагч цагаан эсүүд цөөрч, ой тогтоолт, мэдээллийг эргэн санах тогтолцоо болон хүний анхаарал төвлөрүүлэх, санаачлагатай байх зэрэгт хүчтэй нөлөөлдөг байна.Уг эмгэг нь оюун ухаанаа алдах, нүдийг хөдөлгөдөг мэдрэлийн саажилт, булчингийн зохицуулга алдагдах зэрэг шинжүүд ордог. Жишээлбэл, ийм өвчтөн өрөөгөө олохгүй байх, нийгмийн харилцаанд орсон хүмүүсээ амархан мартах. Верникийн тархины эмгэгтэй хүмүүсийн 80-90 хувьд нь Корсаковийн солиорол бий болдог. Энэ нь суралцах чадваргүй болох, ой тогтоолт нь муудах зэрэг шинжээр илэрдэг. Эдгээр өвчтнүүд хуучин явдлуудаа сэргээж санаж чадахгүй, мөн амьдралдаа болсон явдлыг ярьж байснаа цагийн дараа юуны талаар ярьж байснаа санахгүй байдаг байна.
YOU ARE READING
Сэтгэцийн эмгэг
RandomFrom the outside looking in, It's hard to understand. From the inside looking out, it's hard to explain