Bipolar disorder буюу хоёр туйлт эмгэг
Уг эмгэг нь сэтгэл зүйн байдал нь эсрэг тэсрэгээр хэсэг хугацааны турш өөрчлөгддөг сэтгэцийн эмгэг юм. Тархи нь нэг бол хэт ихээр идэвхжин хөөрлийн байдалд ордог ба нөгөө талаараа идэвхи нь эрс муудаж гутарлын байдалд ордог.Хэт идэвхтэй үед(Mania): хурдан, чанга ярих, шүүмжлэх чадвар буурах, бүдүүлэг үг хэллэг ихээр хэрэглэх. Харин сэтгэл санааны байдлын хувьд уцаартай, юмсыг хэт эерэг өөдрөгөөр харах, биеэ барих чадваргүй болох.
Бие физиологийн хувьд биеийн жин буурах, Агуу ихийн солиорол (Grandiose delusion), Бусдын үйлдэл эрх, хариу үйлдлийг буруугаар ойлгох, Нойргүйдэх, бага унтах, Хэт амьдралын идэвхитэй болох (Hyperactive)Харин нөгөө талаар буюу гутралын үед (Depressive):Хийж буй зүйлээсээ сэтгэл ханамж авахаа болих, Өөрийгөө буруутгах болон гутрах нь ихэсч хоолны дуршил бууран цаашлаад амиа хорлох талаар бодож эхэлдэг байна.
Hippocampus- Ой тогтоолтын төв болох hippocampus-ийн эсүүдэд үхжилт явагдаж эхэлдэг. Мөн уг хэсэг нь сэтгэл санааны байдалд ч нөлөөлдөг ба үүнээс үүдэн дээрх шинж тэмдэг хүчтэй илэрдэг ч байж магадгүй юм.
Bipolar-тай хүмүүсийн тархин дахь Grey matter (мэдрэлийн эсийг агуулах давхраа) нимгэрч дух, чамархай, зулайн хэлтэнгийн мэдрэлийн эсийн хэмжээ багасдаг гэж үзжээ.
Насанд хүрсэн хүний духны хэлтэнгийн хэсэг дэхь мэдээллийн эс илүү их багасдаг бол өсвөр насны хүүхдийн тархины гадаргуу дахь supramarginal gyrus-т илүү их мэдрэлийн эс үхэждэг болохыг олж тогтоожээ.Bipolar disorder-ийг эмчлэх үед хамгийн түгээмэл бөгөөд батлагдсан хэрэглээ нь Lithium юм. Lithium нь сэтгэл санааны байдлыг намдааж тогтворжуулах үйлчилгээтэй ч хэрэглэх явцдаа байнгын сэтгэл зүйчийн хараанд байх ёстой юм.
Мөн сэтгэл зүйн зөвлөгөө, заслыг эмчилгээнд ашигладаг ба өвчтний сэтгэл санааны байдлыг тогтворжуулж, өөрийгөө хянах арга барилыг эзэмшихэд нь туслах цаашлаад хэрхэн нийгэмд дахин дасан зохицож, биеэ зөвөөр авч явах зэрэгт тусалдаг. Тэдний гэр бүлд нь өвчтөнтэй хэрхэн харьцах, тусалж дэмжих зэргээр зөвлөгөө өгдөг байна.
Биполар эмгэгийг сэдрээх гол шалтгаанууд:
-Удмаар дамжидаг
-Тархин дахь neurochemical(мэдрэлийн эс) ихсэх
•Орчин тойрноос голдуу хамаарна. Жишээ нь:зуршил өөрчлөгдөх, дотны хүнээ алдах, стресст ихээр өртөх, гадаад орчноос ихээр цочрол авах гэх мэт
Гэвч өсвөр насны хүүхдүүдэд илрэх шинж тэмдэг нь насанд хүрсэн хүмүүсээс тодорхой хэдэн шинж тэмдэг өөр байдаг.
- Анхаарал төвлөрөхөө болих
- Түргэн ууртай болох
- Хурдан ярьж ярианы сэдвийг минут тутам өөрчлөх гэх мэт
Хэрэв жирэмсэн эхэд энэхүү шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эх болон урагт хоёуланд нь аюултай байдаг байна.
Bipolar disorder-тай хүмүүс өөрсөддөө эмгэгийн эдгээр шинж тэмдэг илэрч байгааг гадарлаж мэддэггүй, ойлгодоггүй, хүлээн зөвшөөрдөггүй учраас хэрвээ таны ойр дотны хүмүүст дээр дурдсан шинж тэмдгээс илэрч байвал яаралтай мэргэжлийн хүмүүст хандан зөвлөгөө аваарай.
YOU ARE READING
Сэтгэцийн эмгэг
RandomFrom the outside looking in, It's hard to understand. From the inside looking out, it's hard to explain