/Сэтгэцийн өвчний тухай хамааралгүй болно/
Үнэхээр Монголчуудын дунд нэг хачин үзэл суртал яваад байгаад нь жаахан уур хүрчихлээ.
LGBT буюу Ижил хүйстнээ сонирхогч, трансжэндэр, Bisexual-г сэтгэцийн өвчин гэсэн ойлголт манай улсын зарим нэг boomer үүдэд яваад байх шиг байна.
Тэгэхээр энэ тухай Боловсролын яам-ынхан сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй. Манай улсад энэ төрлийн зүйлсийг ойлгох нь битгий хэл сонсохоос ч дургүйцдэг. Өөрсдөө ямар ч мэдлэггүй болохоор энэ тухай үр хүүхдүүддээ зааж ярих зүйл байдаггүй.Гэвч бид заавал энэ тухай ойлголттой байж бусдын эрхийг хүндэлж сурах хэрэгтэй. Магадгүй бусдаас өөр сонирхолтой хүүхэд энэ тухай эцэг эхдээ хэлэхээс санаа зовон бусдын адил эсрэг хүйстэнтэйгээ гэрлэж насаараа харамсаж өнгөрөөсөн л байх.
Lesbian-эмэгтэй хүн эмэгтэй хүнээ сонирхож, зүрх сэтгэл болон бэлгийн чиг хандлагаараа татагдах.
Gay-Эрэгтэй хүн эрэгтэй хүнээ сонирхож, зүрх сэтгэл болон бэлгийн чиг хандлагаараа татагдах.
Bisexual-Эрэгтэй ч эмэгтэй ч хүмүүст хайр дурлал, сэтгэл зүрх, бэлгийн чиг баримжааны хувьд татагддаг хүмүүс. Бисексуал бэлгийн чиг баримжаа бол бодит бэлгийн чиг баримжаа. Яг л ижил хүйсийн эсвэл эсрэг хүйсийн хүмүүст татагдах бэлгийн чиг баримжаануудтай адил. Хүн зөвхөн нэг хүйсийн хүмүүст тэмүүлсэн бэлгийн чиг баримжаатай байдаг гэсэн үзлийг моносексизм гэдэг. Мэдээж зарим тохиолдолд өөрийгөө бисексуал гэж хэлж байсан хүн гей, лесбиян болж таарах нь бий, учир нь бэлгийн мөн чанараа бүрэн ойлгох, нээх гэдэг нийгмээс нөхцөлдүүлсэн өгөгдлүүдээс үүдэн ярвигтай байдагтай холбоотой. Бид бүгд гетеронорматив буюу эсрэг хүйсийн хайр дурлалыг ганц байх ёстой хэм хэмжээ гэж үздэг нийгэмд төрж өсдөг учир зарим лесбиян, гей хүмүүс нийгмээс тулгасан үнэт зүйлээр эсрэг хүйсийн хүмүүстэй болзож байхдаа өөрсдийн бэлгийн чиг баримжааг бүрэн ойлгож, өөрсдийгөө хүлээн зөвшөөрөх тохиолдол бий.
Асексуал/Asexual- Аль ч хүйсийн хүмүүсийг сонирхдоггүй.
Бисексуал/Bisexual- Аль ч хүйсийн хүмүүсийг сонирхдог.
Стейт/straight- эсрэг хүйстэн ээ сонирхдог.
интерсекс/intersex- эр эсвэл эм хүйсийн хэвшмэл ойлголтод багтдаггүй хүйсийн шинж тэмдэгтэй төрсөн хүнийг хэлдэг. Интерсекс байдал эхийн хэвлийд, анх төрөхөд, бэлгийн бойжилт эхлэхэд, эсвэл насанд хүрсний дараа илэрч болдог.Күийр / Queer- Энэ үг нь өмнө нь нэлээд сөрөг агуулгаар хүмүүс хэрэглэдэг байсан ч одоо энэ нь эсрэг хүйстнээ сонирхох гэсэн үзлийн эсрэг байдаг хүмүүс гэсэн үг.
LGBTIQ (Lesbian, gay, bisexual, transgender, intersex, queer)
Comeout хийх -Өөрийн ЛГБТИК байдлыг бусдад хэлэх, өөрийгөө илчлэх явдал.
АКТИВИСТ хүн - нэг амьтан нөгөө амьтныхаа төлөө тэмцдэг шиг хүн ч гэсэн тэмцэж болно. Хэзээ ч хөгжлийн бэрхшээлтэй, хохирогч эсвэл эрх нь зөрчигдсөн хүн ганцаараа бус гэр бүлийнхэн, найз нөхөд, өмгөөлөгч болон эргэн тойрны хүмүүс нь хамт дэмжиж тэмцдэг шүү дээ. Тэр дэмжигч тухайн хүний эрхийг хамгаалахын төлөө хамт тэмцдэг хүмүүсийг хэлдэг.
Transgender-Өөрийн төрөлх хүйсээ өөрөөр илэрхийлэх. Ер нь өөрийгөө аль ч хүйст хамааруулахгүйгээр тодорхойлж, өөрийн мэдэрч буй хүйсээрээ нийгэмшдэг хүмүүсийг энэ ангилалд оруулдаг.
Ижил хүйстнээ сонирхох гэдэг нь сэтгэцийн өвчин биш. Жирийн хэвийн амьдралд байдаг л зүйл гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хүлээн зөвшөөрсөн. Хүн болгон яг адилхан байна гэдэг боломжгүй. Харин хүмүүст бусдын шийдвэрийг үл ойшоож, ялгаварлан гадуурхаж, өөрийн үзэл бодлоо тулгах эрх байхгүй гэж бодож байна.
Эцэст нь хэлэхэд хэрвээ өөрийгөө бусдаас өөрөөр мэдэрдэг, бусдаас өөр сонирхолтой, бэлгийн чиг хандлагатай гэдэгтээ итгэлтэй байгаа бол битгий шантраарай. Хүн болгон өөрийн сонгосон тодорхойлолтоо ашиглах эрхтэй. Эцэг эхтэйгээ ярилц. Хэдий сайн ойлгохгүй ч гэсэн эцэг эх бүр л хүүхдээ аз жаргалтай амьдраасай л гэж хүснэ шүү дээ. Хэдэн хоног зэмлүүлнэ, загнуулна, урам хугарсан харц авна. Өөрийнхөө төлөө тэмцэж сур.
Ижил хүйстнээ сонирхдог хүмүүсийг ялгаварладаг, жигшдэг, доромжилдог хүмүүс striaght байхаа өөрсдөө сонгож төрдөг гэж үү?
Эх сурвалж:control.mn medium.mn
A/N:Бас нэг асуудал юу вэ гэвэл LGBT фэнфикүүд хэтэрхий их хяналтаас гарч, маш буруу үлгэр дуурайлал болж байна. LGBT хүмүүсийн тухай сайн мэдэхгүй наад захын судалж ч үзээгүй бага насны хүүхдүүд өөрсдийн ойлголтоороо фэнфик зохиож, ямар ч найруулгагүй, утга санаагүй зүйлс их бичдэг боллоо. Миний бодлоор энэ төрлийн үйл явдалтай фэнфикүүд ямар нэгэн зорилгогүй, утга санаагүй, бусдад LGBT хүмүүсийн туулж буй дарамт бэрхшээлийг харуулж чадахгүй бол энэ LGBT фэнфик биш зүгээр л нэг жаахан хүүхдийн өөрийнх нь л толгой эсвэл ноорог цаасанд үлдэж, ватпад болон бусад олон нийтийн хэрэгсэлд нийтлэгдэхэд хангалтгүй зүйл гэж бодож байна. LGBT фэнфик дээрх хэт их садар самууныг дэлгэрэнгүй харуулсан хэсгүүдийг ч бас хассан нь дээр байх. 1т мэдээж өөрийн шүтээнээ гутаан доромжилж буй хэрэг, 2т wattpad-д ямар ч хяналт, насны хязгаар байхгүй болохоор та нарын дүү шиг чинь жаахан хүүхдүүд уншаад мэдээж эвгүй санагдаж, цаашлаад сэтгэл санаанд нь нөлөөлж болохыг үгүйсгэхгүй....
YOU ARE READING
Сэтгэцийн эмгэг
RandomFrom the outside looking in, It's hard to understand. From the inside looking out, it's hard to explain