Autism

588 52 4
                                    

Аутизм гэж юу вэ?

Autism spectrum disorder (ASD), нь хүүхдийн нийгмийн ур чадвар, зан төлөв, үг хэллэг, үг хэллэг бус харилцаатай холбоотой бэрхшээлүүдээр тодорхойлогддог өргөн хүрээний нөхцлийг хэлдэг. Ерөнхийдөө Аутизм-н эмгэгтэй хүүхдүүд аливаа харилцаанд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх чадваргүй байдаг. Өвчнийг хянах төвүүдийн мэдээлснээр аутизм нь АНУ-д өнөөдөр 54 хүүхдээс 1-д нь нөлөөлж байна. Жил ирэх тусам Аутизм-н тухай ойлголт улам нэмэгдэж уг сэтгэцийн өвчинтэй болох тохиолдол нэмэгдсээр байгаа. Аутизмтай хүүхдүүд хэл ярианы хувьд бусад хүүхдүүдээс илүү хөгжөөгүйгээс гадна дохионы хэлээр ч харилцах чадваргүй байдаг.

Уг эмгэгийн энгийн шинж тэмдэг нь нүүрний хувирал үзүүлэхгүй байх, хэлсэн үг болгоныг давтаж хэлэх, дохионы хэл ашиглаж мэдэхгүй, хүний нүд рүү эгцэлж харж ярьж чаддаггүй, шинэ хүмүүсээс айж ичиж нуугддаг болох заримдаа нэрээ ч танихгүй тохиолдол байдаг.
Ерөнхий шинж тэмдэгүүд:
-18 сар хүртэлээ нэг ч үг хэлж сурахгүй байх.
-Нийгмийн харилцаанаас хэт хөндий, үйл хөдлөл, үг хэллэгээрээ өөрийгөө илэрхийлж чадахгүй байх.
-Хүний нүд рүү эгцэлж харж чадахгүй байх.
-Гэр бүлийн харилцаанд орж чаддаггүй.( Жишээ нь хүүхдүүд аав ээждээ хийсэн зүйлээ харуулж магтуулах дуртай байдаг бол Аутизмтай хүүхдүүд юу хийхээ мэддэггүй)
-Гэнэтийн асуултаас айж эмээдэг.
-Гараараа заах, толгой дохих зэрэг дохионы хэллэг ашиглах чадваргүй.

Гэвч энэ бүгд дангаараа Аутизм өвчинтэй гэсэн онош болж чадахгүй. Зарим хүүхдийн анхдагч нийгмийн харилцаа болох гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй үүссэн зан ааш нь Аутизмтай ямар ч холбоогүй. Өөр олон хүчин зүйлээс хамаарч жишээ нь тухайн хүүхдийн дургүй зүйл дуртай зүйл, биеийн өсөлт хөгжил, хүмүүстэй харилцах арга барил бүгд адил биш. Дээрээс нь зарми хүүхдийн хэл ярианы хөгжил, суралцах чадвар удаан байдаг болохоор мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваагүй үед шууд хүүхдээ аутизмтай гэж бодох нь буруу. Хүүхэд гэр бүлээсээ өөр хүнтэй юм дуугарахгүй, үеийн хүүхдүүдтэйгээ огт харьцахгүй байх, бүр нэг ч үг хэлж чадахгүй байх нь анхны шинж тэмдэг болдог.

Аутизм(ASD) нь хоёр өргөн ангилалд багтах хэд хэдэн эмгэгүүдийг агуулдаг.
1-р бүлэгт-Эмзэг X хам шинж, Реттийн синдром, бэрсүүт хатуурал зэрэг генетикийн эмгэгүүд
2-р бүлэгт- үл мэдэгдэх шалтгаантай "идиопатик" эмгэгүүд орно.

Аутизм бол өвчин биш харин төрөлхийн тархины эмгэг. Тийм болохоор яг мэдээ орсон цагаас нь л эхлээд шинж тэмдэгүүд нь илэрнэ гэсэн зүйл байхгүй. Тийм болохоор хүүхдүүдээ зөвхөн өсвөр насанд нь л гормоноос болж сэтгэцийн эмгэг тусах магадлал ихтэй гэж битгий бод. Хүүхэд хэрвээ хувийн шинж чанараараа нэг л өөр гэж бодож байгаа бол даруй анхаарлаа сайн хандуулж анзаараад үзэх хэрэгтэй.

Сэтгэцийн эмгэгWhere stories live. Discover now