Сэтгэл хуваагдал
"Сэтгэл хуваагдал" гэх үнэхээр хачирхалтай сэтгэцийн өвчин байдаг. Яг үнэндээ бид амьдрал дээр өөрсдөө хичнээн ч дүрд хувирах шаардлагатай болдог билээ дээ.
Dissociative Identity Disorder, multiple personality disorder,Minds in many piecesСэтгэл хуваагдах өвчнийг Америкийн сэтгэл судлалын холбооноос дараахь байдлаар албан ёсоор тодорхойлсон байдаг:
-Сэтгэл хуваагдах өвчин гэдэг нь хүн сэтгэцийн хувьд бие биенээсээ ангид, эсрэг тэсрэг өөр хэлбэрүүдэд хуваагддаг хүний сэтгэхүйн гажсан үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл хүний дотор дор хаяж хоёр өөр шинж төлөв бүхий зан байдал болон ухамсар бий болж түүгээрээ гадаад орчинтой харилцаанд орно гэсэн үг. Товчоор тодорхойлбол нэг хүний дотор өөр зан төрх, авир ааш бүхий хэд хэдэн хүмүүс нэгэн зэрэг оршино гэсэн үг юм.
УХАМСАРТ УХААН ЗАДРАХ буюу ХУВЬ ХҮНИЙ ДЕПЕРСОНАЛИЗАЦИ гэдэг сэтгэцийн өвчин нь нэг хүний дотор хэдэн хэдэн "би"-нүүд байх бөгөөд түүнийг туслахууд гэж нэрлэнэ. Туслахуудын нэг нь ихэвчлэн давамгайлдаг.
Сэтгэл зүйн хуваагдлын өвчнөөр анагаахын шинжлэх ухаанд ердөө хоёр зуун ийм тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн байдаг аж. Олон нийт энэхүү синдромын талаар анх 1957 онд сэтгэл зүйч Корбетт Тигпены судалгааны "Евагийн гурван дүр" номноос мэджээ. Тэрбээр өөрийн эмчлүүлэгч Ева Уайтын тохиолдлуудыг ажиглан судалсан юм. Сэтгэл зүйн хуваагдалд орох нь ихэвчлэн тухайн хүн балчир насандаа дарамт шахалтад орж, сэтгэл зүйн гүн хямралд орсноос болдог байна. Энгийн үгээр тайлбарлахад "хуваагдмал" нь өөрийгөө хянах чадвараа алдаж, огт өөр зан араншинг өөрөөсөө мэдэрч, өөртэйгөө зөрчилдөх явдал юм.Өмнө нь сэтгэл хуваагдах өвчинтэй Billy Milligan гэх залуу 3 өсвөр насны охин барьцаалж байсан хэрэг гарсан ба уг гэмт хэрэгтэн нийт 24 зан араншин байсан байна. Энэ тухай бодит явдлаас сэдэвлэсэн "Split" буюу Хуваагдал гэдэг кино бий.
Эх сурвалж: http://www.francesfarmersrevenge.com/stuff/serialkillers/hillside.htm
YOU ARE READING
Сэтгэцийн эмгэг
De TodoFrom the outside looking in, It's hard to understand. From the inside looking out, it's hard to explain