OCD

1.4K 59 0
                                    

"OCD" буюу Obsessive compulsive disorder-хэтрүүлэн бодох, санаашрах, албадмал эмгэг.
"OCD" нь хэтрүүлэн бодох болон ямар нэгэн үйлдэлийг хэт илүү төгс төгөлдөр байлгаж, хэтрүүлэн хийхийг тархи шаарддаг эмгэг юм. Өөрөөр бүх зүйлийг төгс байлгах сэтгэцийн өвчин ч гэж дууддаг.

Ийм эмгэгтэй хүмүүс хэтэрхий цэвэрч, эмх цэгцтэй байх дуртай, ямар нэгэн зүйлд хэт донтсон болохийг нь шууд л хараад мэдэх боломжтой байдаг.

Үүний сөрөг нөлөө нь хэт их зүйлс ургуулан бодож үүндээ стрессдэж асар их сэтгэлзүйн дарамттай болдог бөгөөд уг дарамтаа дарахын тулд хачин сонин зүйлс хийх нь элбэг байдаг байна.
Үүнд:
-Усанд орох, шүдээ угаах, гараа угаахдаа их ач холбогдол өгч, хэт их үрж угаах, олон удаа усанд орж, гараа угаах нь бактерийг байхгүй болгоно гэх бодлоос болдог байна.
-Бүх зүйлсийг заавал өөрөө хийх гэж оролдож, заавал өөрөө л шалгахгүй бол болохгүй мэт санагдах.
-Эд зүйдсийг байнга эмхлэх, хэт олон удаа давтаж угааж цэвэрлэх.
-Аливаа зүйлсийг дахин дахин шалгах.
Уг бодлыг байхгүй болгохийн тулд ихэнх хүмүүс амандаа тоо тоолох гэх мэт үйлдлүүдийг хийдэг байна.
Уг эмгэгийн зарим нэг жишээ нь:
-Хэт их садар самууныг цааш нь ургуулж бодох
-Өөрийгөө бусдад болон өөртөө хор уршигтай гэж боддог болох
-Шашин шүтлэгт хэт их донтох
-Хэт их үндсэрхэг үзэлтэй байх
-Бохир байдлыг амь насанд халтай хэмээн хүндээр хүлээж авах
-Аливаа зүйлсийг эмх цэгцтэй байлгах гэж хэт их стрессдэх (Жишээ нь сургуулийн ширээнүүдийг нэгэн зэрэг биш бол заавал тэгш байх ёстой гэж бодож донтох)

Өөрийн мэдэлгүй хэт ургуулан бодох байнга давтан бодогддог болох, цэгцтэй байлгах гэж хэт их хичээж донтох нь уг эмгэгийн эхлэл юм.

Мөн "OCD" буюу бүх зүйлийг төгс байлгах сэтгэцийн өвчин хүнд гайхалтай ой санамж өгдөг
Уг эмгэг нь тухайн өвчтөнд ер бусын ой санамж бий болгох чадвартай гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Өвчтөний тархины ой санамжийн нэг хэсэгт өөрчлөлт орсноос ийм явдал болдог байна. Ийм гажгийн үед өвчтөнүүд илүү их ой санамжийн чадвартай болж, янз бүрийн үйл явдал, эд зүйлийг хийсвэрлэн бодох чадвартай болдгийг судалгаагаар тогтоожээ. Өвчтөнд 320 үгтэй бичвэр өгч туршихад ийм өвчтэй хүн түүний 280 үгийг нь яг цээжилсэн байжээ.

Сэтгэцийн эмгэгWhere stories live. Discover now