Ренфилдийн синдром(Renfield's syndrome) цус уух донтолтыг ингэж нэрлэдэг. Өөрөөр "clinic vampirism" гэх нь ч бий.
Алдарт Dracula зохиол дээр гардаг "Renfield" гэх дүрийн нэрээр Renfield's syndrome гэж нэрлэгдсэн. (Зохиол дээр Renfield Dracula шиг болохыг хүсдэг байсан бөгөөд хүний цус уудаг байсан.)
Хамгийн анх хоёр тохиолдлын сэтгэцийн шинжилгээ дээр үндэслэн уг синдромын албан ёсны танилцуулгыг "Ричард Л.Ванден Берг, Жон Келли" нар оруулсан байна.
Эмч нарын хэлснээр 2010 оны байдлаар дэлхий дээр нийт 50,000 гаруй хүмүүс цус уух синдромтой болсон. Хамгийн анх 1892 оноос хойш уг синдром уран зөгнөлт зохиолоор Австралийн сэтгэл судлаач "Ричард Фонн Краффт-Эбин"-гийн бүтээлээр гарч ирсэн байна.
Ренфилдийн синдромтой хүмүүс зөвхөн хүний цус уух ба хүн өөр өөрийнхөө цусанд донтож, уухыг автовампиризм(autovampirism) гэж нэрлэдэг.
Рэнфилдийн синдроми зарим тохиолдолд Cannibalism(Өөрийн төрөлх зүйлээ идэх. Жишээ нь хүн хүнээ идэх, баавгай баавгайгаа идэх)-н эхлэл болдог ч гэж үздэг байна.
- Рэнфилдийн синдромтой ч гэсэн цус уух нь мэдээж эрүүл мэндэд аюултай. Тийм учраас Рэнфилдийн синдромтой хүмүүс элдэв өвчин тусах нь илүү байдаг.
- Хаа хамаагүй цус уугаад байж болохгүй. Зөвхөн эмнэлэгийн донор цуснаас өөрийн цусны бүлэгтэй адил бүлгийн цусыг л ууна. (А бүлгийн цустай бол зөвхөн А бүлгийн цусыг л ууна. Хүнд цусны донор олохдоо зөвхөн адил бүлэгтэй цусыг л авдагтай адил.)Рэнфилдийн синдромтой үгүйг таних үе шат дараалал
Эхний шат:
-Цус харах нь их сонирхол татдаг
-Цусны гоо зүйн талаас их дуртай/үнэр, өнгө үзэмжинд нь дуртай/
-Цустай холбоотой бэлгийн ямар нэгэн зүйл хийхийг хүсдэг/ хэтэрхий их боддогддог. /магадгүй бусад хүмүүст гэмтэл учруулах/Хоёр дахь шат:
-Цус сорогчтой төрлийн уран зохиол, кинонуудад маш их дуртай.
-Цус сорогчдийн тухай, өөрийгөө цус сорогч байсан бол гэж маш их боддог.
-Вампиризм ба цус сорогчдийн талаарх төсөөлөлдөө голдуу цусны тухай боддог.Сүүлийн шат:
-Цусаа ууж үзэхийн тулд өөрийгөө зүсэх.
-Цусыг нь ууж үзэхийн тулд амьтад гэмтээх.
-Цуснаас нь болж хэн нэгнийг гэмтээх эсвэл гэмтээх тухай төлөвлөж байсан.
-Цус уух нь онцгой хүчтэй болгоно гэдэгт итгэдэг.
YOU ARE READING
Сэтгэцийн эмгэг
RandomFrom the outside looking in, It's hard to understand. From the inside looking out, it's hard to explain