Masochist буюу Мазохист
Та бүгдийн сайн мэдэх "Садист"-ийн нөгөө тал гэгдэх Мазохист өвчний талаар сонирхуулъя
Мазохист нь өвдөлт тарчлаанаар таашаал авах өвчнийг хэлдэг ба уг өвчинтэй хүмүүсийг "Мазохизм" гэж нэрлэдэг байна
Мазохизмийг хоёр төрөлд хуваадаг ба нэг нь бэлгийн чиг хандлагатай шууд холбоотой Харин нөгөөх нь өөрийгөө өвтгөж тарчлаах дуртай хүмүүсийг хэлнэ
Өнөөгийн байдлаар Улаанбаатарт бэлгийн чиг хандлагатай Мазохистууд 100 гаруй байдаг ба Гадаад иргэд ч бас бийАгуу их суутнууд зовж шаналж үхсэн нь хүмүүст их таалагддаг.
Ван Гог ганц ч зургаа зарж чадахгүй шоолуулж, галзуугийн эмнэлэгт хоригдож, хэн ч ойлгохгүй хорвоод багтрахдаа чихээ огтолж байсан нь хүмүүст хамгийн их таалагддаг. Тэрнээс биш хүмүүс Ван Гогийн бүтээлүүдийг танихгүй, ганц нэгийг нь танилаа ч гэсэн яагаад хамгийн агуу гайхамшигт зураач гэгддэгийг нь мэдэхгүй, сонирхохгүй. Түүний зургаас тас огтлогдсон наран цэцэг хүртэл амьдаас амьд амьсгалж байхыг олж харахгүй. Харин тэр цэл залуугаараа ганцаардан шаналж өөрийгөө буудаж алсан нь хүмүүст таалагддаг. Ван Гогийн чихээ огтолсон нь хүмүүст таалагддаг.
Р.Чойном ганцаардан нийгмээс шаарлагдаж, өвчин зовлонд энэлэн 43-хан насандаа үхсэн нь хүмүүст таалагддаг. Хүмүүс түүний шүлгүүдийг цээжээр мэдэхгүй, хэдэн ямар бүтээл туурвисныг ч багцаалахгүй. Шүлэгч гэдгийг нь сонссон ч бүхнээс түрүүлж ганцаар ирээдүйг зөгнөн, бүтэж үхэм нийгмийг социалист төртэй нь дагжин чичиртэл нь айлган дотроос нь нурааж байсан суу билгийг нь мэдэхгүй. РЧойном шоронд орж, архи тамхиар энэ ертөнцөөс тасарч, авгай хүүхэнд хөөгдөж явсаар хөдөө суманд айлын гэрт ганцаар үхсэн нь хүмүүст таалагддаг. Р.Чойномын шоронд орсон нь хүмүүст таалагддаг.
Бетховен ид бүтээх насандаа дүлийрч, үр хүүхэд нь үхэж, өөрийн нийгмээс хулжин ганцаар бүгж ядуу зүдүүхэн амьдарсан нь хүмүүст таалагддаг. Зарим нь түүнийг хөгжмийн зохиолч гэж мэддэг ч хөгжмийг нь одоо хүмүүс сонссдоггүй. Шаля ляля поп л сонсдог. Түүний "хувь заяны" тухай гайхамшигт симфони хэн нэгэн хүний хувь заяаг өөрчилж байхыг би харсангүй. Бетховен ядуу зүдүү, дүлий ганцаар зожгирч амьдарсан нь хүмүүст таалагддаг. Бетховений дүлий байсан нь хүмүүст таалагддаг.
Соосай зураачийн бүтээх зурах, үзэсгэлэнд оролцох эрхийг нь соцтөр хорьж байсан нь хүмүүст таалагддаг. Одоо залуу зураачдаас зарим нь Соосай гэж сонссон ч, түүний зурсан зураг болгоноос нь дэлбэрч байдаг хүчирхэг энерги, эрх чөлөөг тэд олж хараагүй. Хорь гучин жил ганцаардан зожгирч, сонины цаасны тасархай, хүний хаясан зотонгийн өөдсөн дээр хугарч нугарашгүй эр зориг, засарч хүмүүжишгүй авьяас билгээрээ зурсаар 1990 онтой залгасныг хүмүүс мэддэггүй. 1990 оноос хойш ч ганцаар ядуу зүдүү эмгэнэлт амьдрал дунд дууссан түүнийг одоо хүртэл хэн ч мэддэггүй нь үеийнх нь зураачдад таалагддаг. Соосайг хэн ч мэдэхгүй байсаар ганцаардан үхсэн нь хүмүүст таалагддаг.
YOU ARE READING
Сэтгэцийн эмгэг
RandomFrom the outside looking in, It's hard to understand. From the inside looking out, it's hard to explain