|Chapter one|
ღ ⊹ 。
Зуны улирал. Аагим халуунд юу ч хийх хүсэлгүй болох атлаа модод болоод цэцэгсийг илүү үзэсгэлэнтэй харагдуулах цор ганц улирал.
Шиврээ бороо асгарах нь бүр ч сайхан. Түүнийгээ дурсахад минь хүргэдэг гунигтай улирал.
Тэгээд л би зун болгон өөрөөсөө асуудаг. И Хисын-ээс өөр нэгэн надад олдох болов уу? Олдлоо ч түүнээс илүү намайг хайрлаж чадна гэж үү?
-
"Түүнд шинэ ажлыг нь зааж өгөх үүргийг Миён-д даатгаж болно биз дээ?"
Захирал ингэж хэлээд ресторанаас гарч явахад би шинэ ажилтан болох Шим Жэюүний замбараагүй хувцаслалтыг жихүүцэн харж байлаа. Одооны өсвөр насны бүх л хүүхдүүд ингэж хувцасладаг юм байх даа.
Шувтрах нь уу гэлтэй өөрт нь томдсон харагдах цэнхэр жинс болон сул хар цамц.
Би түүний гарт ажлын дүрэмт хувцсыг нь өгөөд хувцас солих өрөө рүү дагуулан явлаа. Эзэнгүй хоосон шүүгээг нь онгойлгоод,
"Одооноос энэ чиний шүүгээ шүү. Ажилдаа ирэхдээ гадуур хувцсаа ийшээ хийгээд явахдаа дүрэмт хувцсаа ийшээ хийж бай. Бас өөрийнхөө нэрийг цаасан дээр бичээд шүүгээн дээрээ наачихвал хэн хүнд амар." гэвэл тэр толгой дохисоор хувцас солих өрөөнд үлдлээ.
Ресторан хэдхэн минутын дараа нээгдэх гэж байсан тул би ч өөрийн урт хар үсийг дахин нямбайлан хойноо боогоод үүдний хэсэгт зогсох Сонхүн руу очив. Нүдэн доор нь хөх зураас татаж, их л цонхийсон харагдаж байлаа.
"Юу вэ? Дахиад л шөнийн ээлжинд гараа юу?"
"Тийм ээ нүүна. Угаасаа өглөө, өдөр хичээлдээ яваад завгүй шүү дээ. Их сургууль ч хэцүү юмаа. Шинэ ажилтан маань ч бас надтай чацуу учраас шөнийн ээлжинд гарах байх. Ядаж л хийх юм маань багасах нь дээ."
YOU ARE READING
𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐘𝐨𝐮 |𝐬𝐢𝐦 𝐣𝐚𝐞𝐲𝐮𝐧|
FanfictionШим Жэюүн надад хуучин хайртыг минь санагдуулдаг.