|Chapter twelve|
ღ ⊹ 。
"Хайрцгаа наанаа тавьчихад болно оо. Баярлалаа."
Жэюүний дуудсан нүүлгэлтийн ажилчид ийн тавилгуудыг минь зөөж дуусаж буй нь энэ билээ.
Өнөөдрөөс эхлээд би Шим Жэюүнтэй хамт амьдрах болно. Миний бодож ч үзээгүй магадгүй ирээдүйд хэзээ нэгэн цагт хүсэх байсан мөрөөдөл минь биеллээ олж байна.
Хоёр гурван цагийн турш тавилгуудаа нүүлгэсээр хэдийн орой болчихжээ. Жэюүн одоо уран зургийн тэмцээндээ оролцож байгаа. Хэдэн өдрийн турш нойроо хасан байж бэлдсэн юм чинь ямар нэг байр эзлэх хэрэгтэй юмсан.
Хамгийн сүүлд оруулж ирсэн хайрцгийн зүг удаан гэгч нь ширтсээр хэдий хүнд ч гэлээ гар дээрээ өргөн гэрээсээ гарч явлаа. Автобусандаа ч амжиж суугаад зорьсон газартаа ирэхдээ миний хамгийн эхэнд хийсэн зүйл бол хүндээр санаа алдах л байлаа.
Тэнгэр бүрхэг агаад сэрүүн салхи салхилах тоолонд бие минь чичигнэж байв. Эгц урд минь байх жижиг гүүрний зүг алхан эцэст нь дор нь ирэхдээ бүх л дурсамжуудаа санагалзан ханан дээр нь Хисыны хамт бичсэн үгсээ олж харлаа.
Өнөө хүнд хайрцгаа газар тавин онгойлговол Хисынтэй холбоотой бүх л зүйлс үзэгдэнэ. Энэ хайрцгийг хүнд болгоод байгаа ганц зүйл нь гэвэл бидний хамтдаа авхуулсан энэ их зураг болоод багахан л холдчихвол над руу илгээдэг байсан захидлууд юм.
Хайрцагны буланд байх тамхины хайрцгийг гаргаж ирэн харахдаа сая л Жэюүнтэй ижил төрлийн тамхи татдаг байсныг нь анзаарлаа. Шим Жэюүн..үнэхээр л Хисынтэй төстэй юм.
Дотор нь байх асаагуурыг гаргаж ирэн асаж байгаа үгүйг нь шалгачихаад нэлээд удаан эргэлзсэний эцэст өнөөхөө асаагаад хайрцаг руугаа шидэхэд захидлууд болон бидний зураг нэг нэгээрээ шатан үнс болон хувирч байлаа.
YOU ARE READING
𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐘𝐨𝐮 |𝐬𝐢𝐦 𝐣𝐚𝐞𝐲𝐮𝐧|
FanfictionШим Жэюүн надад хуучин хайртыг минь санагдуулдаг.