|Chapter ten|
ღ ⊹ 。
"Ю-юу?"
Гайхсаар түүний тэврэлтээс салан хойш харахад тэр,
"Яалт ч үгүй эвгүй байх л даа.."гэлээ.
"Үгүй дээ, үгүй. Зүгээр л гэнэт хэлсэн бодохоор чинь гайхсандаа л....Тэгснээс бол надад зүгээр ээ!"
"Тэгвэл би таны ачаануудыг маргааш гэхэд гэртээ зөөлгөөд ирье."
Тэр гал тогоо руу яван өөртөө ус аягалсан чигтээ ийн хэлэхэд нь би толгой дохиод буйдан дээр нь эв тухаа олон суулаа. Түүнтэй дотносоод хоёр сар өнгөрчихсөн хэрнээ л надаас ямар нэг зүйлийг нуудаг хэвээрээ.
Жэюүн илүү дутуу үг дуугарсангүй үргэлжлүүлэн зургаа зурж эхлэхдээ их л нухацтай царай гарган сууна. Анх зураг зурж байхыг нь харах үед харц нь ямар ч үеэсээ илүү тайван байсан хэрнээ одоо харин эсрэгээрээ болчихжээ.
"Тэгвэл би явлаа шүү."
Ингэж хэлээд үүд рүү очин гутлаа өмсөхөд тэр толгой дохисоор гэртээ үлдлээ.
Гадаа харанхуй болж намрын сэрүүн салхинд намирах үсээ би чихнийхээ хойгуур хийгээд "Ким Сонү" гэх хадгалсан дугаар луу залгав.
"Өмнө нь очиход...байсан тэмдэглэлийн дэвтэр-"
"Өөр хүн авчихсан."
Дуудлага тасрах чимээ чихэнд минь хадаж би олон асуултыг толгойдоо эргэлдүүлж байлаа. Гэсэн ч энэ гацанги байдал маань тийм ч удаан үргэлжилсэнгүй Жэй-г авсан байх хэмээн бодоод гэртээ очихоор автобусны буудал руу алхлаа.
-
Гэртээ орж ирэхэд урьдын л адил харанхуй бөгөөд сэрүүн салхи намайг угтан авав. Зочны өрөөнийхөө цонхыг хаахад л гэр арай дулаан болж буй нь мэдрэгдэж би хурдхан л унтлагын өрөө рүүгээ ороод орон дээрээ эвхрэн уналаа.
Нүдэнд минь Хисын бид хоёрын хамтдаа авхуулсан зураг үзэгдэж би удаан ширтсээр хэдий тэр сонсож чадахгүй ч гэлээ амандаа зөөлөн,
"Уучлаарай.."гэж шивнээд зургийг доош харуулан тавилаа.
Маргааш Хисынтэй албан ёсоор салах ёс хийхийн тулд би ажлаасаа чөлөө авчихсан. Миний энэ шийдвэр адгийн байж магадгүй ч гэлээ яг одоо хайрлаж байгаа хүн минь Шим Жэюүн шүү дээ. И Хисыны өмнө дахиж хэр удаан гэмшиж, хөрсөн хайраа одоо болтол байгаа хэмээн итгэх хэрэгтэй гэж?
Өглөө хурц нарны туяагаар нойрноосоо сэргээд шууд л унтаж орхисноо санан угаалгын өрөө рүү орж нүүр гараа угаалаа.
Нүдний минь доорх хөх зураас арилж би өмнөх өөрөөсөө арай өөр болсон мэт санагдана.
Шүүгээн дээрх Хисынтэй авхуулсан өнөө цагаан жаазтай зургаа цүнх рүүгээ хийгээд гэрээсээ гарч явахад олон бодол намайг санаа алдахад хүргэж байсан юм.
"Баярлалаа."
Таксинаасаа буугаад "нас барагсдыг дурсан хүндэтгэх газар" гэх танил газар луугаа явж ороод Хисын-г олж харахдаа өнөө л нэг цагаан цэцгийг олж хараад үнэхээр хэн гэдгийг нь мэдэх хүсэл гайхам ихээр төрлөө.
Гэсэн ч энэ хүслээс илүү асар их гэмшил намайг бүчин авсан байсан юм. Жаазтай зургаа урд нь дэлгэж тавиад түүнд хэлсэн хамгийн сүүлийн үг минь "Баяртай.."гэх богино атлаа олон зүйлийг өгүүлэх үг байлаа.
Баярлалаа И Хисын..
Амьдралд минь өнгө нэмсэнд,
Адгийн намайг хайрлаж өгсөнд...Jake's POV.
2сарын өмнө.
Утсанд ирсэн танихгүй дуудлагыг аван Сонхүн-д юу ч хэлсэнгүй явуулсан хаяг руу нь машинтайгаа явж очлоо. Тасралтгүй асгарах аадар бороонд надад хурдан явах боломж байсангүй.
Хоёр давхар хаус руу намайг тоссон үйлчлэгчийг ч тоосонгүй явж ороход надаас хэдхэн насны зөрүүтэй бололтой хөвгүүн ширээний хойно тайван агаад дөлгөөхөн харц гарган сууж байлаа.
"Өө, ирчихээ юу?"
"Харуулах гээд байгаа зүйл чинь юу юм?"
Тэр урдаа тавьсан тэмдэглэлийн дэвтэр лүүгээ заахад нь би түүний урд байх сандал дээр очиж суугаад хуудсыг нь нээн үзэхдээ "Чиний бие сайн биз дээ?" гэх эхний өгүүлбэрийг уншаад л гашуун нулимс хацрыг минь даган урслаа.
Явуулсан захидал бүрээ тэмдэглэлийн дэвтэр дээрээ хөтөлж байя гэсэн амлалтаа мартаагүй байжээ..
Одоо ч санаж байна. Энэ захиаг уншиж байх үед нүүрнээс минь огтхон ч салаагүй инээмсэглэлээ..
"Яах гэж Солонгост ирсэн юм? И Хисыны дүү
И Жэюүн.."B/N: Бүгдэнд нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе! Өнөөдөр гэлтгүй өдөр бүрийг аз жаргалтайгаар, илүү их инээмсэглэж өнгөрөөх хэрэгтэй шүү❤
YOU ARE READING
𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐘𝐨𝐮 |𝐬𝐢𝐦 𝐣𝐚𝐞𝐲𝐮𝐧|
FanfictionШим Жэюүн надад хуучин хайртыг минь санагдуулдаг.