16.

355 63 35
                                    

|Chapter sixteen|

ღ ⊹ 。Jaeyun's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

ღ ⊹ 。
Jaeyun's POV.

"Чамайг хайрлах яагаад ийм хэцүү юм бэ?"

Миён...мэдчихжээ. Мэдчихээд надаас нуусан байж.

Түүний өмнө гэмшсэндээ уучлалт эрэхээр дээш босох гэсэн боловч надад хэлсэн дараагийн үг нь энэ байв.

"Г-гэхдээ намайг хаяж явахгүй тийм үү?"

Яагаад? Надад уурлах ёстой байтал өөрийг нь орхиод явчих вий хэмээн эмээж уйлах тэр..надаас л болоод ийм болчихлоо. Хэрэв би түүнээс өшөө авахаар ирээгүй сэн бол, ахынхаа үхлийг зүгээр л хүлээн зөвшөөрөөд орхичихсон бол түүнийгээ ингэж зовоохгүй байсан даа. Энэ бүхнийг хурдан дуусгах хэрэгтэй юмсан.

"Юм хэл л дээ. Чи сүйт бүсгүйдээ хайргүй тийм үү?"

Тийм байж. Ах бид хоёрын талаар мэдээгүй байна. Түүнийг тэвэрсэн гараа аван орон дээрээс босоход тэрээр уйлсан төрх нь нүдэнд тод харагдаж байлаа.

"Миён..намайг уучил. Чамаас нуух хэрэггүй байсан юм. Гэхдээ нэг л зүйлийг санаж яваасай гэж хүсэж байна. Миний үхэн үхтлээ хайрлах цор ганц хүн нь чи. Өөр хэн ч биш. Ирээдүйд би хэдэн ч хүнтэй уулзсан байлаа чамаас илүү таалагдах хүн олдохгүй."

Тэр дээш босож ирэн урд минь зогсоод нүд рүү минь ширтсээр байв. Чамайгаа уйлуулахыг хүсээгүй. Уйлах бүрт чинь сэтгэл өвдөөд байна.

"Хэрвээ энэ үг чинь үнэн бол...би баяртай байна Жэюүн."

Намайг зөөлнөөр тэврэнэ. Тэгээд шивнэнэ.

"Худлаа байсан ч би чамайг хайрлана." гэж.

Энэ цаг мөчид тэр минь миний үгэнд итгээгүйг би ойлгосон юм. Өөрийг нь хэр их хайрладгийг ойлголгүй эмзэгхэн зүрхээ өвтгөчихсөн.

𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐘𝐨𝐮 |𝐬𝐢𝐦 𝐣𝐚𝐞𝐲𝐮𝐧|Where stories live. Discover now